PDF Хэвлэх И-мэйл
Бельгид олзлогдсон "сүйт бүсгүй"
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 

Лена Горчакова бид хоёр Москвагийн Их Сургуулийн хэл судлалын факультетыг хамт төгссөн юм: тэр маань франц хэл судлал, би орос хэл судлалаар. Нэгдүгээр курст байхдаа Лена нөхөрт гарлаа. Нэгэн удаа тэр маань “бид хоёр салчихлаа” гэсээр нус нулимс болсон амьтан ирэв. Тэгэхэд нь би “а, тэр муугаар яадаг юм! Тэрнээс хэд дахин дээрийг олчихно биз. Франц нөхөртэй болсон ч яадгийн, а?” хэмээн түүнийг тайтгаруулж билээ. Ямар балай бодол Ленагийн толгойд хийснээ тэр үед мэдсэн бол хэлээ тас хазахгүй юу...

Лена гадаадын хүнтэй суухаар шийдээд зуучлалын агентлагуудаар явж явж Жофрэ гэдэг бельги залуутай танилцан харьцаж байгаад түүнтэйгээ гэрлэхээр болоод яваад өгөв. 38 настай, инженер залуу гээд бөөн баяр хөөр болж байв.

 

Статистикийн мэдээ: Сүүлийн 8 жилийн хугацаанд ОХУ – гаас 330 мянган бүсгүй гадаадын хүнтэй гэрлэхээр сүйт бүсгүйн визээр гарсан байна. 90 мянга нь – АНУ руу, 100 мянга нь Канад ба Австрали руу, 80 мянга нь Баруун Европын орнууд руу, 50 мянга нь Ойрх Дорнод ба Африк руу гарчээ. Сүйт бүсгүйчүүдийн дундаж нас 19 нас.

Хагас жилийн турш би Ленагаас захиа занаа, хэл чимээ хүлээж байлаа. Гэтэл – таг... Нэг удаа ээж нь утасдаад “хүрээд ир” гэв. Зөн совин минь сайн юм болоогүй гэдгийг мэдрээд явчихав. Маргааш нь би тэднийд гүйгээд очлоо. Лена маань эцэж цонхийсон амьтан шилэн нүдтэй мэт гөлийн орон дээр хэвтэж байв. Ээж нь “ирснээсээ хойш ингээд л хэвтээд байна” гэж тайлбарлав. “Эмчид үзүүлсэн чинь сэтгэл санааны гүн цочролд орсон байна гэсэн”.

Тэнгэрээс газар буухаараа хүн маш эмзэг болдог. Лена маань арьсгүй болчихоод ирсэн юм шиг надад санагдсан. Олон жилийн дараа ч, өөртэйгөө тохиолдсон зовлонгийн хорыг дусал дуслаар нь сэтгэлээсээ шахаж гаргасны дараа ч Лена маань хуучин төрхөндөө орж чадаагүй.

Бельги дахь амьдрал

Жофрэ Стрикер сүйт бүсгүйгээ онгоцны буудал дээр тосч авлаа. Брюсселээр явж байхдаа Лена эргэн тойрноо сонирхон харсаар явлаа. Гэдэс нь хонхолзсон тэрээр Жофрэг ресторораны дэргэд зогсох байх гэж бодож явтал тэрээр нэг ч зоогийн газрын дэргэд зогссонгүй, шууд өөрийн оршин суудаг Мехелен  хэмээх жижиг хот руу явав. Жофрэ машинаа жолоодонгоо Ленагийн өвдгийг илэв. Лена түүнийг үнсэхээр тэмүүлтэл Жофрэ хүзүүг нь базаж аваад өмднийхөө цахилгааныг тайлаад нүүрээр нь доошоо дарав. Лена хэдийгээр гомдсон боловч түүний үнэр танарыг тэвчин байж хүслийг нь биелүүлэв. Мехеленд иртэл Жофрэгийн гэр гэж бохир заваан вагончик байлаа. Харин орон дээр нь цэцгийн дэлбээ битүү асгаастай байв. “Тийм байлгүй дээ, надад үнэхээр хайртай байх нь” гэж бодоод орон дээр хэвттэл цэцгэн дэлбээн дунд гар буу байв. “Энэ юу вэ? Үүгээр яах гэж байгаа юм” гэж асуутал “чи тэнэг юм уу” гэсэн байртай хараад “хулгайч ирвэл яах юм” гэв. Лена түүнээс айж эхэллээ. Өглөө нь Жофрэ Ленагийн паспортыг “чи алга болгочихож магад” гэж аваад шүүгээндээ түгжив. Лена ус гоожуулаад аяга таваг угааж зогстол хүрч ирээд зодох дөхөв: “Тосгуураа бөглөж байгаад угаагаач, хамаг мөнгө үрчихлээ!”

Ажилдаа явахдаа Ленаг гэртээ түгжээд явдаг байв. Цаг хугацаа явсаар байлаа. Лена, хэдий хэцүү байсан боловч Жофрэг хайраараа уяруулахыг хичээн хэлсэн бүхнийг нь хийж байлаа. Гэвч тэр залуу түүнийг дарласаар байв.

Нэгэн удаа Лена юм угаачихаад усанд ороод гарч иртэл Жофрэ хоёр хар арьс залуу дагуулаад хүрээд ирсэн байв. “Ажил олгогч нарыг би аваад ирлээ. Чамд мөнгө хэрэгтэй биз дээ?” хэмээн сүйт залуу нь асуув. “Ямар ажил юм?” гэж Ленаг асуутал хоёр хар арзайтал инээлдэв. Жофрэ Ленаг унтлагын өрөө рүүгээ чирэн оруулав. Нөгөө хоёр нь дагаад орж ирэв. Лена одоо л ойлгов: би энд олзлогдож ээ, би – зүгээр л гэрийн зарц, секс-боол. Юун хурим? Гурван бузар этгээд Лена тал бүрээс нь тамлаж гарав. Өвдөж зовсон тэрээр энэ тамлалыг хурдхан шиг дуусаасай гэж л бодож байв. Өвдсөнөөсөө болоод үе үе ухаан алдаж байв.

Статистикийн мэдээ: Судлаачдын дүгнэлтээр барууны “сүйт залуучуудын” 15% нь “нийгмээс хасагдсан” хүмүүс, 25% нь залилан мэхлэгчид, 7% нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс, 20% нь бэлгийн сулралтай хүмүүс ба шоронгоос гарч ирсэн хүмүүс байдаг. Сүүлийн 7 жилийн хугацаанд 1700 орос “сүйт бүсгүйчүүд” сураггүй алга болсон, 17 бүсгүй амиа хорлосон, 45 бүсгүй алагдсан, 102 эмэгтэй олзлогдсон байна.

Шөнийг Лена цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлэв. “Хаашаа явах вэ? Паспортгүй надад хэн итгэх вэ?”... Гараа халаасандаа хийтэл түлхүүр тэмтрэгдэв. Лена сэмээрхэн “гэртээ” орж ирээд паспортаа олов. Бас мөнгө ч олдов. Гарах гэж яваад сандал унагачихлаа. Жофрэ сэрээд гар буугаараа харанхуйд хаа хамаагүй буудаж гарав. Аз болоход Лена суманд өртөлгүй зугатаж чадлаа.

Санкт Петербург руу нисч явахдаа дахин ухаан балартлаа...

Энэ явдлаас хойш 9 жил өнгөрчээ. Лена төрөлх Санкт Петербургдээ амьдарч байна. Нөхөр сүүдэртэй болоогүй: түүний сэтгэл мэдрэл засраагүй, байнга хий юм үзэж айн цочирддог, ээж нь охиноо асарч байна. Лена франц хэл сонсохоороо л чихээ даран уйлдаг...

Оросын Шинжлэх Ухааны Академийн ахлах ажилтан Ольга Маховская:

Ихэнхи тохиолдол манай охидууд нөхөрт гарах гэж гадаадад яваад хэцүү байдалд л ордог. Асуудал хүний улсын амьдралын хэв маягт дасан зохицохгүй байгаадаа биш ээ, дасан зохицох боломжтой. Зүгээр л гадаадаас эхнэр хайж байгаа хүмүүс өөрийн орны бүсгүйчүүдэд гологдсон хүмүүс байдаг: мэдрэлийн өвчтэй, бэлгийн сулралтай, тэр байтугай – алуурчид ч байдаг...

Орчуулсан Ё. Одончимэг,www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
gest
0 #1 gest 2010-06-21 07:05
aimshig aimshig. Ohintoi humuus huuhduudee gadaad yavuulahaas ch aimaar.
Quote
 
 
_хХх_
0 #2 _хХх_ 2010-06-22 13:06
яадаг муу зэвүүн хог вэ?алаад хаячхалтай билээ.бүүр уур хүрчлээ ба.
Quote
 
 
eej
0 #3 eej 2011-05-03 09:37
ohin hvvhedtei hvn bvr en niigmees aij bn
Quote
 
 
Peace
0 #4 Peace 2011-06-24 15:35
oo bi Belgid bdii shde tged sonirhood unshlaa aimaar yum aa
Quote
 

Сэтгэгдэл нэмэх