PDF Хэвлэх И-мэйл
"Аймшгийн амьтан"
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Эхнэр маань яг л холливудын жүжигчин шиг. Цаг үргэлж л будаг шунх,  хувцас хунар гээд гэнэт зургийг нь авчих гэж байгаа мэт “байлдааны бэлэн байдалд” байх. Өглөө намайг босоход эхнэр маань нүүрээ будчихсан, бэлхүүсэвчээрээ биеэ бариулаад гоё костюм өмсчихсөн өглөөний цай бэлдээд байж байдаг. Орой орондоо орохдоо биеэ барьсан дотоож, хөх хэлбэржүүрдэг хөхөвч, гуяа хүртэл тас барьсан урт оймстойгоо орно. Тэдгээрийг нь тайлах гэхээр зөвшөөрөхгүй. Бид хоёр гэрлээд хорин жил болж байгаа боловч эхнэрийнхээ нүцгэн биеийг би бараг л хуримын шөнөөс хойш хараагүй гэж хэлж болно.

Би ойлгож байна: эхнэр маань хөгширсөн, таргалсан – үгүй тэгээд яадаг юм? Би ямар хүүхэлдэйтэй амьдарч байгаа биш – насны өөрчлөлтүүдийг ойлгоно шүү дээ! Өөрөө ч Аполлон байхаа аль хэдийн больсон юм чинь? Харин миний Владлена болохоор залуу харагдах гээд дээрхээр биеэ авч явах. Надад л зориулж ингэж байгааг нь би ойлгож байна, үнэлж байна, гэхдээ юманд бас хязгаар байх хэрэгтэй... Гээд яая гэхэв үүнтэй нь эвлэрээд л байж байхаас өөр? Уул нь амьд биеийг нь базаж үрчлээ бүрийг нь үнсмээр санагдаад байдаг... Хамаг биеэ барьсан хувцастай хүнтэй оронд орох сонирхол өдөр өдрөөр буурсаар сүүлдээ бүр хүсэхээ ч байчихаад байлаа.

Саяхан нэг удаа би гэртээ эртхэн хүрээд ирлээ. Түлхүүрээрээ хаалгаа аяархан онгойлгоод сэмээрхэн гэтсээр өрөөний хаалганы завсраар шагайлаа...

Гэтэл нэгэн авгай сандал дээр нүцгэн суучихсан юм оёж байв. Аймшгийн царайтай хөгшин авгай. Би айсандаа хашгирах дөхсөнөө ахиулаад сайн харсан чинь – Владлена маань байдаг байгаа! Тэс өөр Владлена! Элдэв зальтай дотуур хувцсаар биеэ бариулаагүй болохоор бөгс нь сандал дээр багтахгүй иссэн гурил шиг унжих. Хоёр хөх нь хүйсэндээ хүрэх агаад гэдэс нь гуян дээр нь заларах. Нүүрээ будаагүй, үсээ янзлаагүй... Аймшгийн кинонд гаргамаар амьтан сууж байв. Би хараад л байлаа, хараад л байлаа... Хараад байсан чинь энэ аймаар амьтнаас залуу Владленагийн минь дүр төрх гараад ирдэг юм байна. Үгүй яахав дээ, он цагийн эрхээр хөгшрөө л биз, гэхдээ л өөрийн хүн шүү дээ? Сүүлчийн үрчлээ хүртлээ – миний Владлена! Ийм байдлаараа надад харин ч илүү таалагдаж байна аа. “Нөгөөх маань” сэргээд өндийгөөд ирлээ. Би хаалгаа нугаснаас нь бараг сугартал өшиглөөд Владлена руугаа үсрэв. Тэр маань дуу алдаад л миний эрхэнд оров. Би яг л араатан шиг архиран шуналтайгаар унжсан харвин, гуя хасыг нь базан базан жаргалаа эдлэв. Би огтхон ч ядарсангүй, харин ч хүч ороод ирсэн. Эхнэр маань угаалгын өрөө рүү хувцсаа өмсч нүүрээ будахаар гүйх гэхээр нь би тас зуураад явуулаагүй – надад иймээрээ сайхан байна! Натуралаас сайхан юм гэж байхгүй шүү дээ? Энэ цагаас хойш эхнэр маань хоёр дүртэй байх болсон юм: ажил дээрээ болон хүмүүсийн нүдэн дээр – “залуу” эмэгтэй, харин гэртээ бол – зүгээр л 50 гарсан авгай. Одоо л би жаргаж байна!

 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.