|
||||
| Эвгүй "тоглоом" |
|
Миний найз Майя найз залуудаа хаягдсаныхаа дараа их сонин болчихоод байлаа. Эхлээд санаа сэтгэлээр унаж, дахин хэзээ ч хэнд ч дурлахгүй гэж хэлдэг байв. Дараа нь залуучуудаар тоглодог болов. Би түүнтэй хамт явахдаа яс хавталздаг болсон юм, учир нь Майяагийн тоглоом их эвгүй тоглоом байлаа: гудамжинд явж байгаад аятайхан залуу харахаараа түүн рүү очоод өмднийх нь “дэлгүүрийг” тэмтчээд зогсчихно, дотор нь хэр юм байгааг шалгана. Тэгснээ “О, дажгүй эд байна”, “Үнэнээ хэл, секс шопоос авсан уу?”, эсвэл бүр эвгүй “Наадахаа нууж яв, хэнд ч битгий үзүүлж бай, амьтны доог болно шүү”... Хэд хоног тоглоод л больчих байх гэж бодож байсан чинь Майя улам л тоглоомныхоо амтанд орж байв. Би түүнээс “Чи яах гэж ингэдэг юм бэ? Одоо болих болоогүй юу” гэж асуухаар Майя “ Би судалгаа хийж байна, яахыг нь харж байна, дараа нь курсын ажил хийнэ (тэр сэтгэл зүйчийн мэргэжлээр сурдаг юм) гэдэг байв. Залуучуудын реакц янз бүр байдаг байлаа: зарим нь долоовор хуруугаа чамхан дээрээ эргүүлнэ, зарим нь гарыг нь цохиод авна, бас нэг хэсэг нь өөр газар үргэлжлүүлэх санал тавина. Би Майяд “Тэгэж байгаад нэг удаа чи эвгүй хүнтэй таарна шүү, яах ч юм билээ” гэж үглэдэг байв. Майя “ Чи ойлгохгүй байна, миний гар хүрэхэд хатуураад явчихад нь ямар гоё байдаг гэж санана...” хэмээн талимааран инээмсэглэдэг байлаа. Ялангуяа хөх жийнстэй залуу явж байвал хажуугаар нь өнгөрнө гэж байхгүй. Нэг удаа бид хоёр цэцэрлэгт хүрээлэнд модон дундуур явж байтал өөдөөс хөх жинстэй аятайхан залуу явж байв. Тэр хоёрын хооронд шууд л таталцал үүсээд ирж байгаа нь надад мэдэгдсэн. Нэг нэгэндээ тулж ирүүт л яг зэрэг гараа сунгаж Майя “дэлгүүрээс нь”, нөгөө залуу Майягийн хөхнөөс нь бариад авав. Хоёулаа гайхсан, биширсэн харцаар нэг нэгийгээ харснаа “Чи солиотой юм уу” “Чи өөрөө?” “Би зүгээр л тоглосон юм” “Би ч гэсэн”... Тэр хоёр хорвоо дээр хоёулхнаа байгаа юм шиг ширтэлцэж байсан тул би тэднийг орхиод явсан. Дараа нь надад Майя ярьсан юм: Эдик хүүхнүүдийг хөхнөөс нь барьж авч тоглодог “хоббитой” байсан, хэд хэдэн удаа алгадуулж ч байсан аж. Нэг үгээр хэлбэл тэр хоёр чухам л “өрөөсөн дугуйнууд” байж байгаад хоёр биенээ олжээ. Одоо Майя хэнийч “дэлгүүрээс” барьж авахаа больсон, Эдикийнхээс л барина, гэхдээ хэн ч хараагүй байхад л барина. Эдик ч гэсэн Майягийнхаас өөр хэний ч хөх рүү санаархдаггүй болсон бөгөөд удахгүй бид хуриманд очих гэж байгаа. Ася. |





