PDF Хэвлэх И-мэйл
Аз жаргалд хүрэх зам
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Хүүхэд байхаасаа л би аз жаргалгүй, дуугүй, мариалаг охин байсан юм. Бусад хүүхдүүд надад дургүй, намайг тоодоггүй байсан, охидууд ч, хөвгүүд ч. Сурлагандаа ч би  тааруу байлаа. Гэрт маань үргэлж хэрүүл тэмцэл : эцэг маань хэрцгийн хүн байсан юм.

Манайх гэж тарчигхан амьдралтай айл. Ээж маань бол зөөлөн сайхан, ажилсаг эмэгтэй, би ээжийгээ их өрөвддөг байв. Эцэг маань түүнд амьдралдаа ганц удаа ч аятайхан үг хэлж байгаагүй билээ. Дунд сургуулиа төгсгөөд би дээд сургуульд орох гэж үзээд чадаагүй юм. Эцэг маань намайг юу ч чадахгүй амьтан гэж загнан элдвээр доромжилж явж ажил хий гэж хөөсөн, би ажилд орсон боловч цалин дэндүү бага байсан болохоор дахин дээд сургуульд элсэх оролдлого хийх гэтэл эцэг маань миний бүх сурах бичгийг гаргаж хаяад “зайл” гэсэн юм. Өөр зам үлдээгүй тул би шүдээ зуугаад янхан болов, гэхдээ зөвхөн хэрэгцээтэй мөнгөө олоод л ийм “ажил” хийхээ болино гэж өөртөө андгайлсан юм.

Мэдээж хэцүүхэн л байсан, ийм “ажил” яаж сайхан байх вэ, юм юм л тохиолдож байсан? Гэвч би шүдээ зуун тэвчиж өдөртөө хичээл давтаж, шөнө нь ажиллаж байв. Ийм байдлаар 5 сар өнгөрлөө. Би их турсан учраас урт хөлтэй гоолиг охин болж хувирав.(172 см, 48 кг). Дараа нь дээд сургуульд элсэн орж хүслээ биелүүлэв, зүгээр ч үгүй – хуулийн мэргэжлээр. Олон эрчүүд намайг эргүүлж байсан боловч би тэднийг хайр найргүй хаядаг байлаа: ийм байдлаар эрчүүдээс өшөө авч байв. Тэр үед би сексийн тал дээр ихээхэн туршлагатай болчихсон байсан л даа, бузар ажлынхаа “буянаар”.

Би франц хэл, компьютер сурлаа, жолооны курс төгсч үнэмлэх авлаа. Хамгийн сонирхолтой нь би их секси болсон, сексэнд ч дуртай болов.

Энэ үедээ би түүнтэйгээ учирсан юм: цорын ганц хайртайгаа, амьдралынхаа утга учир болсон хүнтэйгээ танилцсан. Гэвч тэр маань эхнэртэй байлаа. Би түүнийг эхнэрээсээ сал гэж шахаж шаарддаггүй, зүгээр л хайрладаг байсан юм. Түүний эхнэр нь жинхэнэ “шулам” байсан болохоор эцсийн эцэст тэр минь эхнэрээсээ салж, үүнээс хагас жилийн дараа бид хоёр албан ёсоор гэрлэхээс гадна сүмд очиж шашны ёсоор ч гэрлэсэн юм. Тэр минь миний урьдах амьдралын тухай мэднэ, би нуугаагүй. Бид хоёр үлгэрийн мэт сайхан, аз жаргалтайгаар амьдарч байна. Үүнд миний хүч гавъяа их бий гэж хэлнэ . Би түүнийгээ өөрөө  л “мөрөөдлийн ханхүү” болгож авсан, одоо тэр минь – “алт” л гэсэн үг...  Манай гэрт бие бие рүүгээ дуугаа өндөрсгөнө гэсэн асуудал огт байдаггүй.

Нөхөрт минь юу хэрэгтэй байгааг би сайн мэддэг болохоор байнга дүрээ өөрчилж байдаг: нэг бол би – цагаан оймстой жижигхэн охин, нөгөө бол – тансаг хүүхэн, заримдаа – нохой мэт долигоносон харцтай “доош орсон” хүүхэн... Гэхдээ дандаа – сайхан ааштай, элгэмсүү, ажилсаг – сайн гэрийн эзэгтэй. Би нөхөртөө буулт хийж чаддаг. Үүгээрээ би түүнийг өөрийнхөө “үнэнч боол” болгосон хэрэг. Хүүхнүүд минь, бүх зүйл маш энгийн: “Эр нөхрөө өөрийн эзэн хэмээн хүлээн зөвшөөрнө гэдэг нь  түүнийг атгандаа оруулахын эхлэл” гэдэг шүү дээ? Юу гэж нэрлэх нь хамаагүй, хамгийн гол нь хайрла, халамжил, хоолло, арчил – үүний чинь хариуд нөхөр чинь гайхамшигтайгаар өөрчлөгдөнө, “мөрөөдлийн ханхүү” болж хувирна. Өөртөө арчаатай бай, цаг зав гаргаж гоо үзэсгэлэнгээ тордож бай, мөн ухаалаг бай, үглэж яншихгүй бай. Жаахан заль гарга л даа – тэгвэл аз жаргалтай амьдрал заавал ирнэ. Бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье!

Мария.

 

Comments 

 
0 #1 Guest 2010-07-29 09:13
HI. Дажгүй нийтлэл байна. Гэвч манай монгол залуусын сэтгэлгээ ийм биш шүү дээ. Жаргалдаа ташуурна, жаргал даахгүй, даварч илүү ихийг хүснэв Бодит байдал ийм л байна.
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.