|
||||
| Амьдралд би бууж өгөөгүй |
|
Хамгаас хайртай байсан хүн минь намайг жирэмсэн болонгуут хаяад явсан юм. Тэр надад тийм ч их хайртай байгаагүйг би анзаардаггүй байжээ. Өөр шигээ л боддог байсан л даа... Түүний ээж аав нь ч, дүү охин нь болох миний найз эмэгтэй ч – тэдний хэн нь ч охин-ач охин-зээ дүүгээ харахыг ч хүсээгүй. Би ч тэднээс юу ч нэхээгүй. Ээж маань намайг “Яв. Наадахаа авахуулж байж л ирээрэй” хэмээн хөөснийг нь би ойлгодог: ээж минь намайг ганцаараа өсгөсөн болохоор охиндоо өөрийнх шигээ нөхөргүй эмэгтэйн хувь заяаг хүсээгүй нь зүй хэрэг. Харин би охиндоо хэзээ ч ийм юм хэлэхгүй, бид хоёр нэг нэгэндээ бүх насаараа түшиг тулгуур болж амьдрах болно. Энэ үед би дөнгөж дээд сургуулиа төгсгөөд ажилд орсон байсан юм. Ингээд гэрээсээ яваад оюутны байранд тусдаа өрөөнд орж чадлаа. Цалингаараа муу сайн тавилга, сав суулга, гэрийн эд юмс авлаа, юу ч үгүй байсан юм чинь. Юун жирэмсэн хүнд идэх шаардлагатай жимс ногоо авах! Талх сүүнээс цааш гарч чаддаггүй байв. Ядрах, уйлах, нойр дутуу явах гээд юм юм л үзлээ. Гэхдээ би хэнээр ч өрөвдүүлэхийг хүсдэггүй байсан. Би үргэлж инээмсэглэж явдаг байв. Хайртын маань найзууд манайхаар ирдэг, гэвч би хэзээ ч түүний тухай муу үг хэлдэггүй, зөвхөн сайныг нь л ярьдаг байсан. Нэг удаа “чамд хэн ч ямар нэгэн өргүй” гэх үг сонссон. Эвгүй сонсогдсон ч – үнэн л үг. Би өөрийнхөө болон хүүхдийнхээ амьдралын төлөөх хариуцлагыг өөртөө л авсан юм чинь хэн ч намайг аврах ёсгүй нь мэдээж. Охин маань өвөл 12 – р сард төрж бид хоёр шинэ жилийг найз оюутнуудтайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэв. Оюутнууд манайд их орж ирнэ, дуу дуулна, цай ууна, ээлж ээлжээр хүүхдийн даавуу угааж өгч надад тусална. Охин минь ч чадлынхаа хэрээр тусална: унтана, иднэ, сэрүүн байхдаа сайхан хөгжилтэйхэн гууглана, уйлна гэж байхгүй. Танайд байхад их баяр баясгалантай, сайхан байдаг гэж олон хүн надад хэлдэг байсан. Нэг оюутан ойр ойрхон ирж надад тусалдаг болсныг би анзаарлаа. Сайхан сэтгэлтэй, ажилсаг, гарын дүйтэй, тэгээд бас царайлаг залуу байв. Саша надаас 4 насаар дүү. Би зүрхэндээ том цоож зүүгээд элдэв горьдлого тээж төлөвлөгөө зохиохыг өөртөө тас хориод, зүгээр л түүнтэй хамт байгаа мөч бүртээ баярлаад л байж байдаг байлаа. Дараа нь түүний ээжтэй уулзав. Ээж нь манайд ирэхийг хүсч байгаагаа хүүгээрээ уламжилсан бөгөөд эхний өдөр л намайг “охин минь” гэж дуудсан билээ. Одоо би нөхөр Сашатайгаа өөр нийтийн байранд амьдарч байна. Манай бүх юм түүний гараар хийгдсэн. Саша намайг төгс эхнэр гэдэг. Ээжтэйгээ ч би сайндсан. Ээж маань зээ охиндоо “амь” болсон. Амралтын өдрөөрөө бид хадмууд руу, зэргэлдээх хот руу явдаг. Тэнд охин минь хоёрдахь эмээгээсээ салахгүй эрхэлж байгаад ирдэг. Одоо би зүрх үхэн боддог юм: хэрэв би яаж ийж байгаад өөртөө хайргүй хүнийг дэргэдээ тогтоон үлдээсэн бол яана аа? Тэгсэн бол одооных шигээ жаргалтай байхгүй шүү дээ? Намайг хүн гэж тоодоггүй нөхөр, хүүгийнх нь амьдралыг балласан гэж үздэг хадам эх, гэмшил ба нулимс... – ийм л амьдралтай байх байсан даа. Бурхан надад гуйснаас минь ихийг өгсөн шүү. Бүсгүйчүүд минь, амьдралд бууж өгч цөхөрч л болохгүй, бурхан бүхнийг харж байгаа!!! Ирина. |






Comments