|
||||
| Бурханы туслалцаа |
|
Гэр бүл болоод 10 жил болсны дараа надад чөтгөр шүгэлсэн юм шиг, би гэдэг хүн балайрч явж амьдралаа алдах дөхөж билээ... Миний нөхөр муулааад байх юмгүй сайн хүн, хүү маань өсөөд амьдрал дажгүй сайхан байлаа. Гэтэл нэг л өдөр амьдрал надад утгагүй нэгэн жигдээр үргэлжлээд байгаа юм шиг санагдаад явчихлаа. Жаахан сонирхолтой болгомоор ч юм шиг... Хамт ажилладаг хөгжөөнтэй, аятайхан залуутай жиг ургуулж, түүнтэй үе үе учирдаг болов. Өдрийн цагаар тэднийд юмуу манайд “амжуулдаг” байв. Нэг удаа манайд “учирчихаад” хоёул яаран сандран ажил руугаа гүйв. Орой ажлаа тараад гэр рүүгээ орохоор шатаар өгсөж явтал өдөр хэрэглэсэн бэлгэвчийг хаялгүй орхисноо гэнэт санаж зүрх зогсох шахав. Хаях гээд цонхон дээр түр тавиад тэр чигт нь мартсанаа тодхон санав. Цонхон дээр тавьснаас хойшхи үйлдлүүд маань нэгд нэгэнгүй нүдэнд тод харагдаад явчихлаа. “Бурхан минь, нөхрийг минь ажил дээр нь саатуулж өгөөч, би дахиж хэзээ ч нөхрөө хуурахгүй, ганц удаа, цорын ганц удаа туслаач, бурхан минь...гуйж байна...Би ер нь ямар тэнэг хүн бэ? Юу дутлаа гэж ингэж завхайрч явдаг байна аа? Амьдралаа бусниулах нь дутаад байсан юм уу? Муу хар тэнэг, мал... Бурхан минь, тангаргалж байна би: хэрэв нөхөр маань мэдээгүй өнгөрдөг л юм бол би нууц амрагаа хаяна, дахиж хэзээ ч нууц амраг энэ тэр гэж явахгүй. Тангараглая!!!” Ийнхүү үглэсээр хаалган дээрээ ирлээ. Онгойлгоод ортол нөхөр маань ирчихэж... намайг тосч ирсэнгүй...За баларсаан...эд мөрийн баримтыг маань олчихож...Хөл нугараад унах нь, зүрх амаар гарах нээ. Үхдэл шиг амьтан зочны өрөө рүүгээ оров, цонх руу харц шидлээ: юу ч алга...”Чи минь яагаа вэ? Наад царай чинь авах юм алга, бие чинь өвдчихөв үү дээ...”- нөхөр маань их санаа нь зовсон байртай өөдөөс босч ирээд тэврээд авлаа. Элдэв юм олоогүй нь харваас илт. Би ч тэр дороо тайвшран нөхөртөө наалдаж, аз жаргалд умбан бурханд талархав. Харин тэр бэлгэвчийг хайгаад хайгаад ер олоогүй шүү, хаачдаг юм бүү мэд. Бурхан тусалснаас гарцаагүй гэж боддог юм. Тэр өдрөөс хойш би нууц амрагаасаа больж дахин хэзээ ч нөхрөө хуураагүй. |




Сэтгэгдлүүд
Er ni erchuuddee helehed nohortei huuhnees holhon yavaarai...
SURGAMJTAI YM BOLJ DEE
NUHUR NI URSHUUJ DEE
BI OROND NI BSAN BOL URSHUUJ CHADAH BSAN BOL UU ..........