PDF Хэвлэх И-мэйл
Нөхөртөө хаягдаад жаргаж байна.
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 

Би нөхөртөө хаягдсанаар үнэхээр их жаргаж байна. Олонхи эмэгтэй намайг гайхах байх... Манай гэр бүр сайн мууг үзэж 20 жил оршин тогтносны дараа нэг л өдөр нөхөр маань өөр залуу хүүхэнтэй суулаа гээд яваад өгсөн юм. Уйлах, унжих, галзуурахад ганц хуруу дутуу байх гээд нөхөртөө хаягдсан эмэгтэйн туулдаг бүхий л зүйлийг дэс дараагаар нь би туулсан даа. Бид хоёр эд хөрөнгөө хуваасны дүнд би урьдынхаасаа хамаагүй жижиг бөгөөд муу байртай болов. Хуучин муу байранд нүүж ирээд цурхиртал уйлж гарлаа. Уйлж уйлж хэсэг

намдах зуураа байрны хуучин эздийн үлдээсэн хэдэн сэтгүүлийг эргүүлж суутал гэрийнхээ шилэн хаалгыг хэрхэн урлагын бүтээл болгох тухай заавар зөвөлгөө гарч ирлээ. Энэ мөчөөс эхлэн миний зовлон шаналал дууссан юм. Энэ муу байрыг өөрийн гараар ордон болгох хүсэл төрөөд шууд л ханцуйгаа шумлан дайрсан гэхэд болно. Гэхдээ мэдээж шууд л хаалганаасаа эхлээгүй л дээ. Плитачин, сантехникч гэх зэргийн шаардлагатай хүмүүсийг хөлсөлж өөрийн хийж чадахгүй юмаа хийлгэлээ. Аажмаар хүний байр минийх болоод ирэв. Шилэн хаалганууд хийгээд шаардлагатай бүх будаг шунх багс бийр, бас бус юмнуудыг бэлдээд гол ажилдаа оров. Хаалгануудын маань шил маш гоё болов. Урьд хожид хэзээ ч надад ийм тохилог, бүх юм нь зохицож нүд баясгасан сууц байгаагүй билээ. Би хязгааргүй аз жаргалтай байдаг болов. Хуучин амьдралаа санахаар айдас хүрнэ. Би яаж амьдарч байлаа? Тэр намайг хичнээн их зовоодог байлаа? Үргэлж хүүхэн шуухан эргүүлэн сэтгэлийг минь шаналгана. Тэгсэн мөрт л би намайг хаяад явчихвий гэж үхтлээ айна, түүний харц, зан аашийг л аяглана. Өөрийн гэх амьдрал, бодол юу ч үгүй л байсан шүү дээ. Яах гэж тэгдэг байсан юм бэ? Юунд тэгэж өөрийгөө доор байлгаж байсан болж байна аа гэж гайхна. Гэтэл одоо би ямар сайхан жаргалтай байна вэ? Хэнээс ч хамаарахгүй, өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, өөрөө өөртөө эзэн! Ямар азаар нөхөртөө хаягдав аа гэж баярладаг. Ажлаа тарж ирээд шилэн эдлэл дээр зураг зураад жаргалд умбан суудаг. Энгийн лонхоор гоёмсог ваар хийнэ, шилэн савыг дахин давтагдашгүй гэрлийн бүрхүүл болгох жишээтэй. Найзууд маань хамаг л шил саваа надад авчирч зураг зуруулна, захиалга авчирч өгнө. Удахгүй би 50 нас хүрэх гэж байгаа боловч одоо л амьдрал минь жинхэнэ утгаараа эхэлж байна.

 

vitrajivitraj


 

Сэтгэгдлүүд  

 
Батаа
+3 #1 Батаа 2009-10-26 14:10
Эхнэрээ дарамтанд байлгадаг өөдгүй эрчүүдэд уншуулах юмсан... Өөрийнхөөрөө, сэтгэлийн дарамтгүй амьдрах сайхан шүү дээ, ханийхаа сэтгэлийг боддоггүй нөхрийг хаяад явах нь зөв.
Quote
 
 
bolor
0 #2 bolor 2009-10-28 07:30
bnuu
Quote
 
 
Michid
0 #3 Michid 2009-11-04 05:44
Unen shuu
Quote
 
 
шүрэн
0 #4 шүрэн 2009-11-17 12:27
танаар бахархаж бна шүү ямар мундаг юм бээ
Quote
 
 
ByBrand452
0 #5 ByBrand452 2009-11-19 19:28
Хүүхэдгүй байсан юм байхдаа. Байсан болч байдал арай л өөрөөр өрнөх байсан байх.
Quote
 
 
MNL
0 #6 MNL 2009-11-21 07:04
Eooe Commentuudiig unshaad estoi savj unatlaa ineev...Tanaar baharhaj baina shuu ch geh shig...
oroc huuhen Mongoloor oort tohioldson yavdlaa bichsen gej bodson yum baih daa...
Quote
 
 
tsegi
0 #7 tsegi 2012-02-29 01:56
HI
TANAI SAIT TAALAGLAA
DEERH HUUHNII HUVID NEG TALIIN L SETGELIIN TAASHAAL YM BISH UU
HUND AMIDRALIIN UUR OLON TAL BDAG GEJ BODOJ BNA.TA NAR YU GEJ BODOJ BNA.
NZ NUHUD, GER BUL, HAMT OLON,,,
Quote
 

Сэтгэгдэл нэмэх