|
Хадам ээждээ би маш дургүй байлаа. Бүх юмыг заана, сургана, тэрэнгүйгээр би шал ч угааж чадахгүй юм шиг л аашилна. Тусдаа амьдардаг тулдаа л тэсдэг байв. Гэр бүл болоод 5 жил өнгөрсний дараа би хамт ажилладаг нэгэн залуутай “айлгүйтэж “эхэлсэн юм.
Нэгэн өдөр нөхрийгөө томилолтоор явсан хойгуур нөгөөх залуугаа гэртээ урив. Бид хоёр яг хувцсаа тайлаад оронд ороод байтал хаалга онгойлгож байгаа сонсогдлоо. Хадам ээжид манай нэг түлхүүр байдаг, тэр дуртай цагтаа манайд ирдэг юм л даа...Би яахаа мэдэхгүй, хөшсөн мэт хэвтэн хадам эхийг өрөөнд орж ирэхийг яс хавталзан хүлээж байлаа. Коридорт залуугийн маань гутал, өмд нь шалан дээр хөглөрч үлдсэнийг хэлэх үү, хадам ээж ямар царайтай амьтан орж ирэхийг харин ч нэг төсөөлөлгүй дээ...Гэтэл хадам маань гал тогооны өрөөнд л байж байгаад яваад өгдөг юм... Би босоод галзууханд орлоо. Хадам маань миний дуртай алимны пирог хийгээд авчираад тавьчихсан байв. Мэдээж, юун секстэй манатай, нөгөөхөө явуулаад өөрөө нус нулимстайгаа холилдсон амьтан хадмын авчирсан бүлээхнээрээ байсан алимны пирогийг идэн, түүнийг хүүдээ ямаршуухан царай гарган намайг ховлохыг төсөөлөн бодож, үе үе цурхиртал уйлсаар орой болтол суув. Гэтэл хадам эх маань утасдлаа: “Чи тэр нэг атийсан юмтай бүр юм уу, түр зуур юмуу?” - гэдэг юм. “Та яагаад түүнийг атийсан юм гэж бодоов?” “Гутал нь гэж 37 размерийн юм л харагдах чинь лээ...” Би : “Анх удаа л...дахиж хэзээ ч...” гэх мэтээр дуржигнууллаа. Хадам маань “Хм, хм...” гээд л их янзгүй, намайг бүр айлгачихав. Гэхдээ харин хүүгээ ирэхэд юу ч хэлээгүй. Маргааш нь би нөгөө залуугийнхаа хөлийг анзаарсан чинь, нээрээ л жижигхэн хөлтэй, жижигхэн гартай хариугүй амьтан байв. Ёо, би энэний юунд нь болсон байна аа, ямар азаар энэнтэй унтчихсангүй вэ? гэж баярлаж билээ. Тэр цагаас хойш би нөхөртөө улам хайртай болсон, хадамдаа ч их сайн болсон доо. Ухаантай сайн хадамтайгаа ингэж л мэдсэн юм. |
Сэтгэгдлүүд
Oor oodrog goyo yum bicheldee