|
||||
| Авгай авч чадахгүй нь |
|
Эцэг эх, найз нөхөд маань намайг яагаад өдий хүртэл авгай авдаггүй юм бэ гээд гайхаад байдаг юм. Аятайхан хүүхэнтэй танилцаад, нэг хэсэг учирч байгаад, дараа нь хамт амьдраад ирэхээр миний хувьд тэсэшгүй байдал эхэлдэг юм. Хүмүүс ойлгохгүй инээгээд л өнгөрөх байх л даа... Би хэдэн ясаа тэрийтэл дэлгээд унтдаг зуршилтай юм л даа. Хажууд өөр бие намайг түлхээд л, өвдөг тохойгоороо ёвроод, эсвэл тас тэврээд амьсгаа авах ч боломж өгөхгүй, за бас зарим нь хурхираад, ханиагаад... Ийм нөхцөлд би цурам хийж чаддаггүй онцлогтой байхгүй юу. Тэгээд нойр авч чадахгүй байгаа хүн чинь яах вэ дээ, өдөр нь бөөн уур, бас ажил дээрээ алдаа гаргана. Би чинь хувийн компанитай, бизнес эрхэлдэг ухаантай болохоор миний гаргасан алдаа болгон мөнгөөр илэрхийлэгддэг гэсэн үг. Дээр үед авгай нөхөр хоёр тус тусынхаа өрөөнд унтдаг байхад болоод л байдаг байсан биз дээ? Тэглээ гээд нэг нэгэндээ хайргүй болоод салчихдаггүй л байсан шүү дээ? Секс байдгаараа байж л байна, харин тусдаа унтаж байя, надад хэцүү байна гээд учирлаад гуйгаад байхад хүүхнүүд ер ойлгохгүй, шууд л “Чи надад хайргүй болоод ингэж байна”- гээд бөөн гомдол, хэрүүл маргаан болдог. Ийм болохоор надад ганцаараа амьдрахаас өөр арга алга...
|







Comments
Minii huvid gantsaaraa untah uitgartai
bi gantsaaraa untdag bsan nuhurtei bolood 2uulaa untahaar bas bgui bsan 1,2 sariin daraa dasaad... odoo hamt untahgui bol daaraad bas taiban untaj bn ......hun dasaj amidardag gej unen yum bn lee ehner ab gants bie bsan ue ee bodohoor haramsadag yum
oroitoogui deeree hanitai bol ymar goe gej bodnoo.... bi 12 jil bolood huntei suusan odoo boldog bol ter 12 jiliig butsaagaad uhraah yumsan
haramsah zuilguigeer amidar
bi anh yg 5 hushuu bolj untah durtai bailaa odoo bol haana ch dasan zohitson
minii duu erthen hanitai bolood uuriin gesen ur huuhedtei bol tegehgui bol nuguu turuu bulchirhai ch biluu yu bilee .... ubchin amarhan hurne gants mod gal bgui gants hun ail bgui gedeg ugiig sanaj amidar..
sain saihaniig husie.