|
||||
| Тураадаг шөл |
|
Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч, дэглэм л юм хойно хатуу биелүүлэлтийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, их идэх тусмаа их өөх шатаж арилна. Шөлний орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг орцыг нэмж хасч болохгүй. Дэглэмийн үед ямар ч согтууруулах ундаа, хийжүүлсэн удаа, талх, өөх тос зэргийг хатуугаас хатуу хориглоно. Цэвэр усыг ихээр ууна!
Хэрэв энэ хэдэн дүрмийг баримтлах юм бол долоо хоногт 5 – 8 кг хаях боломжтой. Тэмдэглэн хэлэхэд, дэглэмийн үр дүнд бие хөнгөрч залуужихаас гадна сэтгэл зүрх баяр баясгалангаар гийн, энерги буцладаг онцлогтой! Хэрэв доорхи шөл танд таалагдвал та дэглэм гэхгүйгээр дуртай үедээ хийж идэн жингээ тохируулж байхад болохгүй зүйл үгүй...
За ингээд эхлэе, шөлөө чаная!
Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж кастрюланд хийгээд ус хийнэ. Давс, перцээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол нь чанана.
Нэг дэх өдөр
Өдрийн турш дээрх шөлөө болон дуртай жимсээ иднэ. /гадилаас бусад/. Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам – сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, тэгээд – ус, ахиухан ус!
Хоёрдахь өдөр
Шөл ба ногоо иднэ. /эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад/. Энэ өдөр жимс идэхгүй! Зөвхөн ногоо – хэмжээ хязгааргүйгээр, цадталаа иднэ. Чанасан, түүхий, даршилсан – ямар ч хэлбэрээр идэж болно. Шөлөө бас сайн иднэ. Өдрийн хоолондоо духовканд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгана. Ус, ус, ус, бас дахин ус ихээр ууна, 8 аяга хүртэл!
Гуравдахь өдөр
Шөл, жимс, ногоо иднэ. Хүссэнээрээ иднэ. Төмс идэхгүй. Зөвхөн шөл, жимс, ногоо. Усаа уухаа мартав!
Дөрөвдэхь өдөр
Шөл, жимс, ногоо, тослоггүй сүү, 3 ширхэг гадил. Цадталаа, таашаалтайгаар иднэ. Их ус ууна.
Тав дахь өдөр
Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаан лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ, тамшаалан иднэ. Хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.
Зургаадахь өдөр
Шөл, үхрийн мах, ногоо /ялангуяа ногоон навчит ногоо/ иднэ. Цадталаа, таашаалтайхан иднэ. Ахиухан ус!
Долоо дахь өдөр
Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна.
Энэ өдрийн төгсгөлд – хэрэв та бүх дүрмийг барьсан бол – та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо та сайхан галбираа хадгалж яваарай.
Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |




АНУ – ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлэгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Тэнд зөвхөн саятан тэрбумтнууд л очиж дийлэхээс энгийн хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй. Аз болоход ам дамжсан яриа гэж нэг юм байдаг болохоор тэр урлангийн зарим нэг жорууд, ялангуяа тураах жорууд нь олонд задрах нь их бөгөөд ядуус бид түүнийг нь баясан ашиглах ажгуу. Тэдний тураах дэглэмүүдийн лидер нь – сонгины шөл буюу “өөх шатаагч” шөл юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэл болгож их хэрэглэдэг: организмын бодисын солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр бие организмыг тэжээх зориулалттай. Энэ шөлийг хүссэн хэмжээгээрээ идэж турах дэглэмийг танилцуулъя.
Орц: Дунд зэргийн хэмжээтэй байцаа -1ш, бөөрөнхий сонгино - 6 ш. улаан лооль - 3 ш., ногоон чинжүү -2ш, ногоон майлз /сельдерей, celery/ - нэг багц. Давс, перец.
Comments
Turshij uzsen hun baina uu?
Comment uldeegerei,naiz uudaa.
Өндгөн дэглэм цэсний Эрүүл мэнд дотор хоолны дэглэмд байгаа
udaan hugatsaagaar barihaar sorog tal bii yu? mon bolichihvol ogtsom targalchih yum bish biz de? kkk
- Ждете ребенка?
- Нет, я всегда такой толстый ....
ene shuliig uuj ehleed 2 doh honog deeree yavj bn. aihtar amnaas unchihmaar ch yum alga l bn.
setgel zuigee sain beldej bgaad deglemiig barij ehlehgu bol hool bodogdood unertej bga yum shig sanagdaad jaahan tiim l bdiin bn.
taarahaa bolison huvtsasaa bodood avahuulsan zuragnuudaa haraad teseh l yum shig bn.
7 honogiin daraah ur dungee bichne ee :) bas bayarlalaa Ad
1.d ene shuliig uusnii 2 dah udur nogoo chuluutei idej bolno gesen gehdee manjin luuban baitsaag mahnii shulund chanaad idej bolohuu. bas udur ideh 1 sh tumsuu ch gesen shulund chanaad idej boloh bolobuu.
2.d ene deglemiig 7 honog heregleed urgeljluuleed undgun ch yumuu uur yamar 1 deglemiig urgeljuuled hiij boloh bolobuu.
nadad hariulj ugch tus boloch naiz nara
a....
gexdee turaax yum bol xamaaguiee,
manaixan unen yum bolowuu ntr gej suuxiin orond amidraliinxaa 7xon xonogoor turshaad uzexed yu unaxavdee ooroos chin ... zaza nadad amjilt xuseerei bas bugded n amjilt xusie.
hamgiin gol ni turaah hoolnii teglem bol tesver tevcheer ih heregtei gj bodoj bn umnu ni JAPAn turaah argiig turshij bsn ghde uneher barahgui yum bn lee harin ene deglem ih ayataihan sanadgdaad taalagdsn shu za tgd margaashnaas ehleed deglemee sn bariad turnaa udur udurt ni uuriinhuu her turj bgaaga bichnee nadtai hamt bs hicheegeed uzeerei TIIMEE bugdeeree chadnaaa!!!!
Содоо, энэ шөлийг идэхэд толгой өвдөж бөөлжих зүйл байхгүй л баймаар юм? Өөр шалтгаан байсан байлгүй дээ... Наршсан, хоолны хордлого болсон, тархиа хөдөлгөсөн ч юм уу?..Энэ шөлний орцонд орж байгаа зүйлээс чиний организм хүлээж авдаггүй юм болов уу?..
ehleheeree bicheed bn aa
za amjilt
өөрийнхөө ижил хүмүүсийг олж аваад маш их баяртай байна.
Админдаа бас баярлаад ханахгүй байна шүү. :)