PDF Хэвлэх И-мэйл
Иринх Хакамада "Их хот дахь success, Хэсэг 3
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Хэсэг 1  Хэсэг 2 Хэсэг 4 Хэсэг 5 Хэсэг 6 Хэсэг 7 Хэсэг 8 Хэсэг 9 Хэсэг 10

Профессор: Өөрөөр хэлбэл, зохицолтой дотоод ертөнцтэй байхын тулд аялан жуулчлах, кино үзэх – алжаалаа тайлж чаддаг байх хэрэгтэй юм байна. Ийм их цаг хаанаас олох юм бэ? Арай л фитнес – клубууд руу оч гэсэнгүй.

Хэлнэ. Заавал очиж байх хэрэгтэй! Зохицолтой дотоод ертөнцтэй байхыг хүсч байвал, өөртөө улам таалагдахыг хүсч байвал – спортоор хичээллэж бай. Та хэдэн ч хүүхэдтай бай, хоногын 24 цагт ажилладаг бай – ерөөсөө хамаа байхгүй. Зав цаг хаанаасаа гаргана уу, гарга! Мэдрэлийн энергийг физик хөдөлгөөнөөр тэжээхгүй бол болдоггүй. Нэг хэсэг тэсээд байж болно л доо. Гэхдээ нэг л мэдэхэд та заавал “мажийх” болно, Их хот таныг ялна.

Клеопатра: Та ямар спортыг илүүд үздэг вэ?

Би гүйдэг, бас фитнес, йог, харин өвөл бол уулын цанаар гулгадаг. Гэхдээ, япон аавынхаа номлолыг дагадаг: “Спортыг ашигтай талыг нь харж бүү сонго, зөвхөн өөртөө таалагддаг спортоор л хичээллэж бай, тэгэхдээ өөрийнхөө хүссэн цагтаа л хичээллэ. Хэрэв чи өглөө дасгал хийх дургүй бол – битгий хий. Таалагдахгүй байгаа юм ямар ч ашиг авчрахгүй”.

“Шүгэл амьтан” Би нэг юм асуумаар байна аа. Танай тэр завилаад суудаг марзан хүний чинь тухай... Тэр билиг тэмдгийн чинь утгыг би таамаглаж байх шиг байна л даа. Хичнээн ч завилж сууж өөрийнхөө дотор руу өнгийлөө гээд хорвоо ертөнц өөрчлөгдөхгүй. Яахав өөртэйгөө зохицоод, өөрөө өөртэйгөө тохироод, нээх мундаг зохицол болсон амьтан гудамжинд гарлаа гэхэд хорвоо ертөнц нүүр рүү чинь нулимаад л хаяна. Тэгэхээр яахав? Зохицол нийцэл чинь халхавч болж чадахгүй л байх...

Үгүй – үгүй - үгүй. Хорвоог хэзээ ч бүү буруутга! Хорвоо ертөнцөд та ямар ч падлий байхгүй. Эргэн тойрон дахь хүмүүсээ өөрийнхөө гай зовлонд буруутгасаар байгаа цагт чи доошоо өнхөрсөөр л байх болно. Ямар ч аймаар шударга бус юм болж байсан, ямар ч аймаар нөхцөл байдал үүссэн байсан, шалтгааныг нь өөрөөсөө л хайх хэрэгтэй. Ингэх хэцүү, гэхдээ хэрэв та ингэж чадвал өөртөө бүтэлгүйтлийн эсрэг вакцин хийлгэчихлээ гэж тооцож болно. Дүн шинжилгээ хий: “ Би яагаад байгаа болоод хүмүүс миний хийж байгаа алхмуудыг ийм сонин, эрүүл бус сэтгэлгээгээр хүлээж аваад байна аа? Юунаас болоод ийм, дэндүү шударга бус байдал үүсээд байна аа?” Тэгээд өөрийнхөө учрыг олоод, өөрийгөө хөгжмийн зэмсэг мэт зөв өнгөөр хөглөсний чинь дараа л амьдралын чинь аялгуу үүсэх болно.

Жишээ ярья л даа: би 17 настайдаа анх Японд очсон юм. Би эцэгтэйгээ нэлээд ярвигтай харьцаатай байлаа, эцэг маань надад ерөөсөө тусалдаггүй байсан бөгөөд Япон руу маш прагматик зорилгоор л авч явсан юм. Тэнд очоод би хамаатан садангуудтайгаа анх танилцав. Харин тэднийхээ нүдэн дээр би аавтайгаа оросоор, москвагийнхаараа зад хэрэлдээд хаяхгүй юу. Тэгсэн чинь хамаатан садангууд маань бүгд надаас зай барьчихсан, бид маш формал, дотно бус байдлаар харьцдаг болсон, Японыг ч олигтой үзэж чадалгүй буцсан. Японоос сэтгэлд үлдсэн юм гэвэл – хэлэхийн аргагүй элбэг дэлбэг байдал л үлдсэн /ЗХУ – тай харьцуулбал/, тэгээд л бүх сэтгэгдэл маань дуусаа. Үүнээс хойш хэдэн жил өнгөрөв. Эхлээд би энэ бүтэлгүй явдлынхаа тухай бүр мартчихсан байсан, дараа нь намайг дэмжээгүй хамаатнуудаа буруутган боддог байлаа. Харин хэдэн жилийн дараа л, хүний нутагт өөрийнхөө хуулийг барьж очиж нээрээ л болдоггүй юм байна гэдгийг ойлгосон юм. Тэр тусмаа – Японд!

Хорин гуравтайдаа дахин Японд очлоо. Мөн л эцэгтэйгээ. Бидний харьцаа урьдын адил ярвигтай хэвээр байсан боловч одоо би хэрүүл зөрчлөөс зайлсхийдэг болчихсон, сөрсөн эсэргүүцсэн ганц ч үг хүнд хэлдэггүй болчихсон байлаа. Хэн нэг нь аавыг ямар хачин юм хийдэг юм бэ гэж надад шивнэвэл, би: “ Харин тийм ээ, яагаад ингэсэн юм бол, нээрээ л ойлгоход хэцүү юм байна” – хэмээн зөвшөөрнө. Хэрэв аавыг сайн байна гэвэл би бас л санал нийлээд л...

Жинхэнэдээ би ямар бодолтой байгаа нь чухал биш, би нэгэн чухал зүйлийг ойлгосон байсан байхгүй юу: хамаатан садангууд маань аав бид хоёрын харьцааны проблемыг шийдэж чадахгүй, тэгэхээр одоогоор надад чухал зүйл бол – аялалаасаа таашаал авах. Энэ удаад харин таашаалыг бүрэн хэмжээгээр авсан шүү. Тэд намайг хүлээж авсан, хайртай болсон. Нэг айлаас нөгөө айл руу авч яваад, бэлэг сэлтээр дараад... Намайг булаацалдаж байсан гээд бод. Японыг ч үзүүлсэн.

Эхний удаад ямар ч үр дүнд хүрээгүй, гэхдээ - бүгдэнд нь ямар ч ойлгомжгүй, утга учиргүй тэмцэл үзүүлсэн. Хоёрдахь удаад бол өөрийнхөө бодлыг цааш нь хийгээд хувийн сэдвүүдээс эвтэйхнээр бултаж байсан. Тэглээ гээд яадаг юм? Би хэн нэгнээс урвасан уу? Үгүй, урваагүй. Хуурсан уу? Үгүй, хэнийг ч хуураагүй. Би зүгээр л зорилгоо сайн мэдэж байсан – аялалаасаа таашаал авах, тиймээс нейтрал зан гаргаж байсан юм.

Клеопатра: Ирина, миний бодлоор та ямар ч байдлаас гарах гарц байдаг гэдэгт бат итгэдэг юм шиг ээ? Тийм үү?

Яг үнэн. Жишээ нь гэхэд, манай гэрт нэг ширхэг ч хадаас, нэг ч алх байдаггүй юм. Нэг удаа шөнийн 12 цаг болж байхад миний толгойд ханандаа зураг өлгөх “гэгээлэг санаа” төрдөг юм. Яг одоо, яг энд өлгөмөөр санагдаад. Тэгээд яасан гэж үү? Өлгөж л орхисон. Алх хадаасыг орлуулах өөр юм олоод л өлгөчихсөн. Харин яагаад үүнийг хийж чадсан бэ? Яагаад гэвэл, би гарц хайгаад олдохгүй байвал суугаад маань уншиж байгаа юм шиг давтдаг юм: “Ямар ч байдлаас гарах гарцыг олж болно, олж л таараа”. Тэгэхэд – хоп – ля! Гарц байна! Байна!...

Клеопатра: Ирина, миний одоо асуух гэсэн юм сэдвээс жаахан гажиж магадгүй. Гажихгүй ч юм уу? Би гэр бүлийн тухай асуух гэсэн юм. Гэр бүлтэй байна гэдэг чинь бас л өнөөх нийцэл зохицол гэсэн үг биз дээ? Манайд яадаг билээ дээ: 25 нас хүртлээ нөхөрт гараагүй бол – өнгөрөө, амьдрал дууслаа гэж тооц гэдэг. Харин таны хувьд байдал огт өөр байх юм, тэгэхээр энэ тал дээр ч та бас ямар нэгэн жор өгч чадах уу?

Асуудал энд яг нас сүүдэрт байгаа юм биш ээ. Залуу байхад дурлал байхад л болдог байсан бол, гуч – дөч гараад ирэхээр бидэнд сонирхолтой хүн л маш их хэрэгтэй болдог. Чухам ийм учраас л нас ахих тусам ханиа олох улам хэцүү болдог. Гэхдээ би, хэдэн насандаа ч ханиа олох боломжтой гэдэгт итгэлтэй байна. Нэгдүгээрт, сонгодог уран зохиолын бүхий л туршлага үүнийг хэлж байна. Хоёрдугаарт, агуу хүмүүсийн намтрууд мөн л үүнийг баталдаг. Гуравдугаарт, ямар ч тохиолдолд бууж өгч, “Миний амьдрал өнгөрсөн” гэж хэлж ярьж болохгүй, яагаад гэвэл аливаа бодол материаллаг биелэлтэй байдаг учраас. Бодоод эхлэнгүүт, дараа нь тэрийгээ үгээр хэлэнгүүт - та өөрийгөө программчилж эхэллээ гэсэн үг, өөртөө чиг өгчихлөө гэсэн үг, тэгээд, үнэхээр л та хэнд ч сонин биш болоод ирнэ. Дахин давтан хэлэхэд, эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний бие галбир нь ч чухал биш, үсний өнгө нь ч чухал биш, тэр байтугай нас нь ч чухал биш. Энерги нь л чухал. Нүд нь гялалзаж энерги нь буцалж байвал далан настай эмэгтэй ч тансаг сайхан харагддаг. Нээрээ л энэ асуудал сэдвээс жаахан гажаад явчих юм байна, тийм болохоор хоёулаа хүүхнүүдийн шивнээгээ тусд нь сoffее-bгеак – ийнхээ үеээр ярилцъя.

Клеопатра: Ой, баярлалаа! Энэ сэдвээр бас нэг жижигхэн юм асуучихъя, тэгэх үү? Эмэгтэй хүн нөхрөө олж чадахгүй байгаадаа өөрөө буруутай гэж үү? Сонирхолгүй болчихсоноороо буруутаад байгаа юм байна, тийм үү? Тэгвэл ийм эмэгтэйд та юу гэж зөвлөх вэ?

Сонирхолгүй болсон гэхээсээ илүү хэтэрхий ажил хэрэгч болсон гэх нь зөв байх. Бүсгүй хүн байгалиас л гэрийн эзэгтэй, сахилгатай, цэгцтэй байх ёстой, хамгийг үүрч явах ёстойгоор “хийгдсэн” байдаг. 40 – тэй, 50 –тайдаа хорьтой байснаасаа огт өөр, урьдынхтай нь зүйрлэхийн аргагүй болдог. Урьд нь үсэрч харайсан, годгоносон охин байсан бол аажмаар буурьтай болчихдог. Харин эрчүүд бол бүх насаараа хүүхэд хэвээрээ байдаг гэхэд болно. Тэгээд бүх насаараа - тоглосон хэвээр. Зөвхөн каръер хийхдээ ч бус, урьдынх шигээ тоглоомоор ч бас тоглоно. Зургаан настай банди яадаг билээ? Тоглоомон машины модель цуглуулдаг. Тэгвэл жартай баян эр? Та нар ялгааг нь олж харж байна уу? Би л лав харахгүй байна. Эрчүүд хэдэн ч настай байсан – гуч, тавь, дал – тоглосон, эрхэлсэн хэвээр л байдаг.

Миний нэг танил надад хэлж байлаа: “Чи яагаад эрчүүдэд таалагддагийг би мэднэ. Чамтай суухгүй ч гэсэн тэд бүх насаар чинь чамайг тойрон эргэлдэх болно. Яагаад гэвэл чи – тоглоомчин. Чи бүх насаараа тоглож байгаа”.

Нээрээ л, амьдрал миний хувьд өөртэйгөө тэмцэлдэх болон өөртэйгөө эрсдэл бүхий тоглоом тоглох өнгө аястай байсаар ирлээ. Улс төр үү? Агуу том тоглоом! Бооцоо нь бас агуу. Би улс орныг бүхэлд нь өөрчлөхийг хүсч байсан. Бодит байдлуудаас болоод бүтээгүй: дэмжлэг дутагдсан, тэгээд бас цаг үеээсээ түрүүлсэн имиж бий болгочихсон байсан, намайг зүгээр ч нэг, хорь дугаар биш, харин хорин нэгдүгээр зууны шилдэг зуун улстөрчдийн тоонд оруулаагүй юм байна. Гэхдээ энэ нь миний амьдралд хандах хандлагыг өөрчлөхгүй ээ.

Надаас өөр, буурьтай эмэгтэй бол яах байсан бэ? “Би чинь ийм өндөрлөгт гарсан! Би чинь депутат, сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч явсан хүн. Одоо тэгээд энэ бүхнээ яаж хаях юм бэ?”, - гээд л очих ёстой газар нь очиж бөхөлзөж байгаад - яаж ийж байгаад л улстөрд үлдэх л байхгүй юу, эрх чөлөөгөө алдсан ч яахав гээд. Тэр нь ч зөв, тохьтой томоотой хүний л хийх ёстой алхам, энэ бол. Харин би – дахиад л тоглоод эхэлсэн. Тоглоомчин хүний гол дүрэм – нэг бол бүгдийг нь, нөгөө бол юу ч хэрэггүй – үүнийг удирдлага болгоод улстөрөөс “гудамжинд” гараад явчихсан. Тэгсэн зүв зүгээр л байна, сүйдтэй аймаар юм болсонгүй л байна. Харин ч эсрэгээр. Одоо би ном, сценари бичиж байна, найруулагч болох гээд үзэж байна, кино хийхийг мөрөөдөж байна. Энэ шинэ тоглоом намайг улам татаж, амьдрал маань дахиад л сонирхолтой сайхан болж байна. Энэ л байхгүй юу, кайф гэж, гэхдээ нэлээн эрсдэлтэй л дээ...

Тоглоом шиг амьдрал – нэлээд дээр үед зохиогдсон эд. Тоглохоос битгий ай! Өөртөө таалагдаж байгаа зүйлээр тогло. Тэр тоглоомноосоо таашаал ав. Ухамсартай авантюризм бол аймаар их сэтгэл татдаг эд. Хамгийн гол нь би ойлгосон юм: зөвхөн ийм эмэгтэй л тоглогчдыг татдаг гэдгийг. Тэгээд өөрөө ч төгс төгөлдөр тоглогч болдог юм байна: хайранд умбасан эмэгтэй болдог юм байна.

Муур хатагтай: Ер нь бол, хэрэг дээр, эмэгтэй хүн болгон эр хүнтэй байх гэдэггүй шд. Орчин үед тэр “түшиг тулгуур” гээч үгүйгээр чинь зүв зүгээр сайхан амьдарч болно. Жишээ нь, бүх юм нь бүрдсэн өв тэгш - мөнгө ч хийж чаддаг, байр ч авах тэнхээтэй, хүүхдээ ч өөрөө өсгөчихөж дөнгөх - эмэгтэйд хэн нэгэн элдэв юм нэхэж шаардсан ”юм” ямар хэрэгтэй юм?

Феминист хүүхнүүдийн хамгийн том алдаа – эрчүүдгүйгээр болно гэж бодох нь. Өв тэгш байж болно оо, сайхан төрхтэй, каръераа байгуулж мөнгө олж чаддаг байж болно. Тэгээд зарим нь нөхөр сүүдрийн хэрэг байхгүй гэж бодоод буруутдаг. Шууд л үүн дээрээ ороогдоод ирдэг. Юун түрүүнд өөртөө шударгаар хариулах хэрэгтэй: “Чи үнэхээрийн ямар ч нөхөртэй байхыг хүсэхгүй байна уу? Эсвэл эргэн тойронд чинь өнөөдөр байгаа хүмүүс дотор чамд таалагдаж байгаа, нөхрөө болгочихож болохоор хүн алга уу?“. Энэ асуултанд хариулсныхаа дараа өөртөө онош тавих ёстой.

Олон эмэгтэй “нөхөртэй амьдралын” процесст дургүйдээ биш, зүгээр л тэдэнд гэрлэлтийн давамгай модель таалагддаггүй болохоор л нөхөр хэрэггүй гэж боддог. Өөртэйгөө эн тэнцэх, эсвэл сонирхол төрүүлэхээр эрэгтэйтэй тааралдахгүй болохоор өөрийгөө ийнхүү итгүүлэх нь сүйрэлд хүргэх аюултай. Яагаад гэвэл ингэж бодож итгэснээр өөрийгөө хэнд ч хэрэггүй болгочихдог, автоматаар. Тэдний дотоод ертөнцөд нь “ганцаардлын далбаа” өргөөстэй байх агаад эрчүүд үүнийг нь километрийн цаанаас мэдэрдэг.

Муур хатагтай: Тэгэхээр яах билээ? Өөр эрчүүдийг хаанаас олох вэ? Ажлаа солих уу? Байраа солих уу?Хамаг юмаа зараад долоо хоног Канар руу явах уу?

Хэрэв өөртөө шударгаар хариулсан, жинхэнэ хэрэг дээрээ бол ганцаараа байхыг хүсэхгүй байгаагаа ойлгосон бол постфеминист болж хувирахаас өөр аргагүй. Хамгийн гол нөхцөл нь юу гэхээр: хэрэгтэй эрэгтэйтэйгээ учрахын тулд өөр орчныг хайх хэрэггүй шүү. Өөрийгөө л хайж ол. Юун түрүүнд, өөрийгөө энэ орчиндоо ол. Харин таны эр хүн өөрөө олдоно.

Хэрэв та ажил хэрэгч, ухаантай, сахилгатай, “төмөр” бизнес – леди бол өөрийнхөө имижийг зөөлрүүлэх, эмэгтэйлэг болгох хобби сонгож авах хэрэгтэй. Өөрийнхөө төлөв байдлыг өөрчилж зарим үед турьхан, эмзэгхэн эмэгтэй болж тоглох хэрэгтэй. Учиргүй ажил хэрэгч чанга эмэгтэйн төлөвөөсөө татгалз. Энийг л би постфеминизм гээд байна.

Профессор: (Зальтай инээмсэглэн) Таны гурван гэр бүл цуцлалт, дөрөвдэхь гэрлэлт – энэ бүхэн чинь постфеминист эмэгтэй хувийн амьдралын гай зовлонгоосоо ангижрах жор гэсэн үг үү?

Гэр бүл салалт болон хагацал бидний амьдралд хүссэнээс маань хавьгүй олон тохиолддог. Гэхдээ энэ бол – зүгээр. Энэ бол амьдрал. Хэрэв асуудал хурцаар - өөрийгөө устгах уу, салж явах уу гэж тавигдах юм бол – явсан нь дээр. Харин аль болох соёлтойгоор салах хэрэгтэй, болж өгвөл – найзууд байдлаар үлдэхийг хичээх хэрэгтэй.

Заримдаа эсрэгээр болдог: таныг хаяж явдаг, таны араар хуурдаг л аа. Тэгсэн ч гэсэн битгий муу сана, бүхний шалтгааныг өөрөөсөө л хай, эсвэл огт битгий хай. Яахав дээ, амьдрал ингэж эргээ л биз, байдаг л асуудал. Би хэдэн удаа нөхөрт гарч байсны хувьд итгэлтэйгээр хэлж чадна: гэрлэлт дээд тэнгэрт болдог, харин дараа нь од эрхэсүүд хөдөлгөөнийхөө явцад зарим нь харван унадаг шүү дээ, тэгээд бид ч тэдний араас уначихдаг байх... Эрт орой хэзээ нэгэн цагт өөр од бий болохдоо л болно...

Миний хувьд хамгийн хэцүү гэрлэлт маань гуравдахь нь байсан. Бид хоёр 5 жилжингээ хамт амьдарч байсан мөрт би өөрийгөө хязгааргүй ганцаардаж байгааг мэдрээд байдаг байлаа. Найз хүүхнүүд маань надад хэлдэг байв: “Ира, чи ер нь, ингэхэд, үнэн хэрэг дээрээ бол нөхөргүй байгаа юм биш үү?” “Юу гэж байгаа юм?, - хэмээн би гомдонгуй царайлан эсэргүүцэх. – Та нар миний нөхрийг сайн мэднэ шүү дээ!” Харин тэд үнэн хэлж байсан л байхгүй юу: миний гэрлэлт зүгээр л хэлбэр төдий байсан. Эмиратад хамгийн муухай гунигтайгаар шинэ жил угтсанаа санадаг юм, би. Наран шарлагын талбай дээр хэвтэж байлаа. Нүдэнд минь - уйтгар гуниг, цөхрөл. Хайртай нөхөртэйгөө цаашид яаж амьдрах, ер нь хэрхэх вэ гэдгээ мэдэхгүй шаналж байсан хэрэг. Тэр надад ер нь хайртай юм уу? Үгүй л юм шиг байна даа...

Тэгээд халуун элсэн дээр хэвтэж байтал гэв гэнэт үзэгддэг юм, надад? Яг кино үзэж байгаа юм шиг, кадр кадраар, ирээдүйн амьдралаа харлаа. Харин хажууд минь – өөр эрэгтэй байв. Бид хоёр задгай машинаар, гадаадын замаар давхиж байв. Өвөрмөц дал моднууд жирэлзэн өнгөрөх агаад тэс өөр, хөв – хөх тэнгэр... Сэрүүн салхи татаад л... Би нар руу хартал – бас л өөр нар байна, Эмиратын нар биш. Бараг л бодит юм шиг тод зураг үзэгдлээ.

Тэгээд би яасан гэж санана? Надад хичнээн хэцүү байсан боловч би өөрийнхөө хувьд хамгийн зөв шийдвэр гаргасан юм – явъя гэж. Гэтэл нэг их удалгүй миний өнөөх фантаази маань биеллээ олсон шүү, бүр жижиг сажиг зүйлүүд нь хүртэл яг таг биелсэн. Би одоо энэ, арван гурван жил хамт, аз жаргалтай амьдарч байгаа нөхөртэйгөө учирсан юм. Нэгэн маш энгийн мөртөө тийм ч амаргүй аргыг ойлгон хүлээж авах нь л чухал. Нэгд: бүх юм муудаад ирсэн шиг санагдаад ирвэл зогссон нь дээр. Тааралдсан хүн болгон руугаа наалдах хэрэггүй, явж одсон хайраа орлох хүнийг хайж гүйгээд хэрэггүй, харин өөр рүүгээ буцаж ир, өөрийгөө дахин олохыг хичээ. Амьдралынхаа хэцүү мөчүүдэд би өөрөө өөрийгөө болзоонд урьдаг байсан. Хоёрт: мөрөөдөхөөс бүү ай. Би одооны нөхөртэйгөө учраад, мөрөөдөл – зүүд – фантаази маань ингэж яв цав, хэн нэг нь аль эрт шийдчихсэн байсан юм шиг биелсэнд огт гайхаагүй.

МalyshkaLo: Мөрөөдөл биелдэг л юм байна, тийм ээ?

Тийм. Та өөрийнхөө дотор шинэ ертөнц бий болгоод ирэхээр – өөрийн эрхгүй өөрчлөгдөөд ирнэ, тэгэхээр онлайн – амьдралд чинь бас бүх зүйл өөрчлөгдөөд ирдэг.

Санаж яваарай: хүн юу ч хүссэн байсан, энэ нь заавал бүтэх болно, яагаад гэвэл – дахин давтъя – бидний мөрөөдөл материаллаг чанартай эд. Байдал нэг л биш боллоо гэж мэдрэнгүүтээ, амьдралын хуучин моделоосоо салаагүй байхдаа л ирээдүйнхээ тухай мөрөөдөөд эхэл. Тэгэнгүүт л танд шинэ холбоо сүлбээ бий болоод эхэлж байгааг та анзаарах болно. Таны эргэн тойронд, шидийн юм шиг л, шинэ хүмүүс бий болж шинэ амьдрал руу хөтлөөд эхэлнэ. Таны нүдэнд хэрэгтэй нийтлэлүүд өртөөд, гарт чинь хэрэгтэй номнууд орж ирээд байх болно. Бүх байдал танд хэрэгтэйгээр бүрдээд л, та алхам алхмаар амьдралынхаа гол үйлдэл рүү ойртсоор байх юм.

KEYS

 Урьдчилаад “үх”.

Энергээ тэжээх мөрөөдлөө ол.

Өөрийгөө каръераасаа арай илүү хайрла.

Хорвоо ертөнцөд хаалгаа нээ.

Өөрчлөлтөөс бүү ай. Амьдралаа өөрчлөх үү – хэзээд бэлэн!

Бүү март: ямар ч байдлаас гарах гарц байдаг.

Үргэлжлэл бий...

Ё. Одончимэг, orosshkolton.mn

<<Өмнөх

 

Сэтгэгдлүүд  

 
Ider
0 #1 Ider 2010-03-02 02:02
Thx Odnoo,
ih sonin bailaa, yer ni busgui huniig bol oilgohgui yum shig baina daa, 20iod jiliin umnu yamar saihan baigaa ve? zaluu ch baij, yuu ch ugui baij, odoo tegsen chini yuu ve?
Quote
 
 
oyunaa
0 #2 oyunaa 2010-03-02 04:31
Ider-t busguichuudig oilgoh gej hicheeh hereggui zugeer l bgaa yumig bgaagaar ni huleej avsan ni deer. Uuruu bolhoor het gunzgiiruulj bodood baih shig baina. Aan tegeed bas ungursnuu het ih bodoj nostalgy-d avtah hereggui l gej helmeer baina daa.Duraaraa zuvlusund sorry. :P
Quote
 
 
Boloro
0 #3 Boloro 2010-03-02 11:24
emegtei huniig oilgoh hereggui, tedniig zugeer l hairlah heregtei gedeg ug bi haanaas ch ym be unshij bsan nadad estoi taalagdsan shu. :-) bgaa amidral chin setgeld chin hurehgui bol uurchil gesen ym unshchihaad yag door ni ungursnuu sanaashraad guniad bh ym. urgashaa har l daa
Quote
 
 
Boloro
0 #4 Boloro 2010-03-02 11:27
aa bayrlalaa Odnoo egchee, goe zuvluguu bna ene nom. er ni suuliin uyd ene sanaa ih olon ym deer gardag bolj er ni turshaad uznee, secret bna bas, olon olon setgel zui, amjiltiin nomuud ene chigt yvj ehelj bna, muruud, hus, uurchil, shinechil, uuriiguu beld, tgd l buh zuil neg medehed chamd irsen bna, heregtei ymnuud gart chin uursduu orood irne gedeg sanaa.
Quote
 
 
Ider
0 #5 Ider 2010-03-02 15:33
zuvulguu ugsun busguichuuded bayarlalaa, tuuniigee dahin baildan daguulah, esvel sain saihniig huseed yavaad uguh, huuhduudee bodood teseh, tevchih... shiideh l bolloo doo. Gomdoh tusmaa hairtaigaa medreh yum, esvel bi tiim teneg lud uu buu med ee..
Quote
 
 
Otgon
0 #6 Otgon 2010-03-02 17:43
:bravo :goydoo
Quote
 
 
Ider
0 #7 Ider 2010-03-03 01:15
Bolor oo hu, hajuudhaa oilgohguigeer hairlaj boloh bolov uu...hehehe
Quote
 
 
oyunaa
0 #8 oyunaa 2010-03-03 03:43
Ideree, hunii huuchin deelni shine gej ardin zuir ug baidag daa, huuchin hairaa dahin baildan daguulaad shineer goyo baival yamar ch shine huuhen shine hairaas hamaagui deer baihaa.
Quote
 
 
Administrator
0 #9 Administrator 2010-03-03 03:54
Ider eе, ойлгох хайрлах хоёр хамаагүй ээ. Ойлгомжтой байвал л хайрлана гэж байдаг бил үү? Зүгээр л, харахаар л хайр хүрээд байдаг байж болно биз дээ? Тэр байтугай үе үе үзэн яддаг байж хайртай байх тохиолдол ч байдаг юм чинь :lol: Бас ойлгоод ирэхээрээ "Өө, энэ чинь ийм хүн байсан юм уу?" гээд хайргүй болчих хувилбар байна. :lol:
Quote
 
 
oyunaa
0 #10 oyunaa 2010-03-03 05:39
Ideree za teer harvuu eregtei humuus duugai l suugaad baidag getel yav dugaraad ehlenguut huuhnuud bugd chamd sanaa tavij bna zorigtoi tenheetei bai.
Quote
 
 
Boloro
0 #11 Boloro 2010-03-03 09:41
keke Ideree, yun gunzgii oilgodog ym be ter ugiig, ter chin zugeer l "emegtei huniig oilgoh geh hereggui tedniig zugeer l hairlah heregtei" gesen ug bhgui yu daa :zurh nudee aniad l yag ingeed l zurhee ug oilgov uu
Quote
 
 
Ider
0 #12 Ider 2010-03-03 16:20
za huuhnuudiin zuvulguug sonsloo,Odnoo giin 2 huvilbariin ali neg ni baij medeh l yum...gehdee ali ni ve gedgiig tsag hugatsaa haruulah baih aa. eruul saruul yavj baival uchir ni oldoh biz tiim ee hu...
Thx a lot.
Quote
 
 
уншигч
0 #13 уншигч 2010-03-04 15:54
Идэр ээ. Мартын баяр болох гэж байхад эмэгтэйчүүдтэй зөрөөд яах вэ. Нэг хэлц үг байдаг. Эм хүний үгийг сонс. Хийхдээ эсрэгээр хий гэж. Таныг энэ үгийн дагуу хий гэсэн үг биш. танд хэзээ ч нөөц хувилбар, чөлөөт сонголт байх ёстой. Гэхдээ энэ танаас л, танд тулгарсан нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарах нь ойлгомжтой. Таны сонгосон хувилбар хамгийн зөв байх болтугай.
Quote
 
 
harah
0 #14 harah 2010-03-09 05:23
oros hel deer ni unshmaar bna.haanaas harah ve tuslaach.
Quote
 
 
saraa
0 #15 saraa 2010-03-10 07:43
:oops: ;-)
Quote
 

Сэтгэгдэл нэмэх