|
||||
| Ирина Хакамада "Их хот дахь success", хэсэг 11 |
Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5 Хэсэг 6 Хэсэг 7 Хэсэг 8 Хэсэг 9 Хэсэг 10 Хэсэг 12 Хэсэг 13 Хэсэг 14ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГLIVE JOURNAL АМЬД ҮХДЭЛҮҮДName: Khakamada Data: 06.05.2008; 01.35 p. m. Үнэмлэхүй аз жаргалтай байдлаас үнэмлэхүй аз жаргалгүй байдал хүртэл – ганцхан л алхам байдаг. Энэ алхам нь зуун жилийн урттай ч байж болно, нэг жилийн ч байж болно, ганц секунд ч байж болно, хэр их “орон зайг” хамарч байснаас л хамаарна. Миний хувьд улстөрийн үнэмлэхгүй аз жаргал минь 1997 оны намар, холбооны засгийн газрын сайдын албан тушаалд дэвшсэн тэр цагт эхэлсэн юм. Нэг жилийн хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрсөн мөртөө хамаг хүч чадлыг минь сорчихсон юм даг, Цагаан Ордонд би өчнөөн удаан байсан мэт. Эхний хагас жилийг би нөхцөл байдлын учир начрыг олох, түүнтэй нь зохицох, жижиг бизнесийг дэмжих Улсын хорооны машинд тохиргоо хийж төсвийн бялууны цөцгийг долоохоос өөр ямар нэгэн ажилд хандуулахыг хичээн зүтгэсээр дуусгав. Дараагийн хагас жилийг тогтоол, программ, хуулийн төсөл бэлдэх болон бүхий л дэвшилтэт, өдий хүртэл Путин, Медведев нарын ярьж байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэхийн төлөөх зүдэргээтэй тэмцэлд зориулсан юм. Үнэндээ их зовсон доо. Хүнд суртлын аппарат хээл хахуулийн бүгчим агаараа үхэн хатан тэмцэн хамгаалж цэвэр агаар оруулах сонирхол байсангүй. Салхи орох цонх байтугай ядаж жижигхэн салхивч онгойлгоё гэвэл надад байсан нэг муу “автийрк” биш, харин үлэмж хүчтэй лазер зэвсэг хэрэгтэй байсан юм. Гэсэн ч би автийркаа бариад л гүрийгээд байсан: хална гэж айлгана, өөрөө халагдах аюулд ч орно, гэхдээ л бага багаар урагшлан, өчүүхэн жижиг ялалтууддаа урамшдаг байв. Татварын өөрчлөлт, ерөнхийлөгчийн, шалгалт дарамтыг хязгаарлах, аж ахуйн нэгж бүртгүүлэх процедурыг хөнгөвчлөх тухай зарлиг гаргуулах мэтийн.
Аажимдаа би Цагаан Ордонд «enfant terrible» дүртэй амьтан болон төвхнөж аваад “депутатын тухтай сандлыг төрийн түшээний хатуу сандлаар сольсон минь зөв үү” гэх өөрийнхөө асуултанд “тийм ээ, зөв!” гэж шийдэмгий хариулдаг байв. Энд би ямар ч нам, фракцгүй ганцаар тоглогч байсан ч гэсэн өчүүхэн жижигхэн ч болтугай санаа оноогоо хэрэгжүүлж чадаж байсан. Тэнэмэл “Бомж” Хааны Ордонд оромжтой болоод авсан гэсэн үг. Гэтэл гэв гэнэт 1998 оны уналт болов. Бүх зүйл, нөгөө тооройн сүрлэн байшин шиг л хийсчихдэг юм байна. Санхүүгийн хямрал – саарал чоно үлээсэн чинь бүгд, би ч гэсэн хийсчихгүй юу. Харин би, бусад огцорсон сайдууд болон ерөнхий сайд Черномырдиныг бодвол шуудхан – гудамжинд газардаж таарсан. Бусад маань нөөц нислэгийн шугамтай тусгай онгоцны буудал олоод буучихсан, харин би хором төдийд л Их хотын “хаана ч биш” рүү унаад өглөө, яагаад гэвэл Ордныхонд маний, жижиг бизнесийг хамгаалагч ядаргааны хувь заяа огтхон ч сонин биш байсан хэрэг. Бүрэн будаа болдог юм байна. Хуучин хамт ажиллагсад – түшээд маань тараад алга болчихлоо, хуучин хамтрагсад – депутатууд маань миний романтик мөрөөдлийн өрөвдмөөр үр дүнг баясан харж байв. Тэгээд гэр бүл маань л намайг авардагаараа аварсан даа. Нөхөр маань офис түрээсэлж аваад надад гоё өрөө гаргаж өгөөд “худалдаа үйлдвэрлэлийн хөгжлийн институт” гэсэн хаяг хадаад, бас нарийн бичиг хөлслөв. Өдөр бүр би офисдоо ирэн ажиллаж байгаа дүр үзүүлдэг байв. Хэрэг дээрээ бол гунигт бодлуудад л автан суудаг байлаа. Өөрийнхөө оршуулгын өдрийг товлоод амьтан хүнд зарлах л үлдээд байв. Живж байгаа хүн өвснөөс зуурдаг гэдэг дээ? Хамгийн гол нь олж хараад - бариад авах. 1998 оны намар огцроод 1999 оны нэгдүгээр сар хүртэл ийнхүү гурайтан суусан. Харин энэ жил парламентын сонгуулийн жил байсан тул би сэргэж ирсэн л дээ, ялангуяа нөхөр маань “Чи чинь профессионал шүү дээ, тэмцээч...” гэж хэлсний дараа. Өнөө өвс маань - энэ! Парламент руу буцаж очих хэрэгтэй юм байна, гэхдээ хуучин шигээ ганц бие “бомж” байдлаар биш. Зүгээр нэг проблем ярих биш, шийдэх боломжтой байх хэрэгтэй, тэгэхээр чанарын өөр түвшний үсрэлт хэрэгтэй. Баг хэрэгтэй! Хамт зүтгэж цаана нь гарах. Ялагдлаа давуу тал болгон хувиргах! Чухам яаж ингэхийг би сайн мэдэхгүй байсан л даа, тархинд минь нэг их тодорхой бус зураг л сүүмийж байлаа. Үгүй нээрээ, яахаараа дандаа “хойд эгнээнд”, яахаараа дандаа жижигхэн байх ёстой юм? Үзээд алдвал яасан юм?.. Нөхөр маань миний энэ буцалсан энергийг дэмжээд зөвлөв: ийш тийш утасд, намуудын нэрсийн жагсаалтанд өөрийгөө санал болго гэв. Би бүрмөсөн ухаан ороод сэргэлэн шувуухай мэт дайран ... “юучхийхгүйбайж” эхлэв. Олон улстөрчид цугладаг үдэшлэг цэнгүүн хэсч парламент руу буцаж орох бодолтой байгаагаа мэдэгдмэр аядчихаад, маргааш нь офистоо хүрч ирээд зүгээр сууж байдаг байв. Би зүгээр л хүлээж байлаа, яг чухам юу хүлээж байгаагаа хэлж чадахгүй байсан боловч, ямар ч л байсан одоо цаг нь болоогүй байна гэдэгт л итгэлтэй байсан юмдаг. Тэвчээртэй хүлээх л үлдээд байна гэж үзэж байсан. Нөхөр хүү хоёр маань гайхан асууна: “чи юм хийх гэж байна уу, үгүй юу?” – “Хийнэ ээ, гэхдээ одоо биш” Хавар болов. Улс орны маань улстөрийн биений температур хэдэн хэмээр дээшлээдхэв. Тэгсэн, эхний санал ирж байна аа. Немцов, Гайдар хоёр – барууны хүчнийхэн - намайг аль нэг тойргийн жагсаалтыг тэргүүлээч гэж урьж байна аа. Дараагийн урилга – бизнесийнхэн намайг бие даагчаар тойргоосоо нэр дэвшүүлж дэмжье гэж байна. (тэр үед нэг мандаттай сонгуулийн хувилбар устаагүй байсан юм). Эцэст нь, Ю. Лужковын москвагийн “Эх орон – бүх Орос” намайг нэг боломжийн мест рүү хийе гэв. Би бүгдээрэнтэй нь очиж уулзаад татгалзсан хариу өгөв. Найзууд маань бүгдээрээ чамархайн дээрээ хуруугаа тулган эргүүлээд, чи бүх шансаа алдчихлаа шдээ гээд цааш харчихав. Харин би хүлээсээр л... Нэгэн орой нөхөр маань намайг ирээдүйгээ хэрхэн харж байгаагаа цаасан дээр буулгаадах гэв. Намайг нойрноос сэрээх гэсэн хэрэг. Би зүүдээ ярьж байгаа мэт хэлэн бичүүлэв: Либерал намын холбооны нэрсийн жагсаалтын эхний гуравт орох, парламентын сонгуульд ялах, парламентад удирдах албан тушаалд томилогдох. Бүр тодорхой хугацаануудтай нь хэлсэн. Ингэж байх хооронд улстөрийн температур өсөөд хамгийн дээд цэгтээ хүрэв. Намуудын хурлууд, нэрсийн жагсаалтын бүртгэл, манлайлагч гуравуудаа сонгох. Чухам яг энэ үед над руу Борис Немцов утасдсан юм. Тэгээд ингэж хэлсэн: “Бид “Союз правых сил” блок байгуулахаар шийдлээ. Чамайг “Общее дело” намын толгойлогчийн чинь хувьд урьж байна. Манай нэрсийн жагсаалтыг Кириенко, Немцов, Хакамада манлайлна. За, давай, зөвшөөр!” (миний “Общее дело” нам 1995 оны сонгуульд оролцож нэг сая санал авсан байсан юм). Би зөвшөөрлөө. Надад өөр санал тавьж байсан бусад бүх хүмүүс нэгэн дуугаар намайг, мөн бид бүгдийг – оршуулчихав. Бүгд – Березовскийгаас авахуулаад Гусинский хүртэл, ардчилсан хэвлэлүүдийн сэтгүүлч нараас авахуулаад Жириновский тэргүүтэй үндсэрхэг эх орончид хүртэл бидэнд улстөрийн үхдэлүүд гэсэн нэр зүүчихсэн. Зарим нь чихэнд минь аятайхнаар шивнэх: энэ бол төгсгөл... Хагас жил өнгөрөв. 1999 оны 12 – р сард “СПС” ялж парламентад цөөнхийн бүлэг болон орж ирсэн юм. Би бүлгийн тэргүүлэгчийн орлогч, нэгдсэн намын тэргүүлэгчдийн нэг нь, тэгээд хагас жилийн дараа Төрийн Думын вице – спикер болсон. Энэ бүхний дараа нөхөр маань миний нөгөө цаасыг гаргаж ирээд надад уншуулсан чинь яг биелсэн байсан, хамгийн сонирхолтой нь миний заасан хугацаанууд ч яг тохирсон байсан гээд бод! Биднийг оршуулах гээд бэлдээд байсан их хотын оршин суугчид оршуулганд хүрээд ирсэн чинь клиентүүд нь зугатаачихсан байгаа байхгүй юу, тэд хоосон хоцорчихсон... Амьдрах хүсэл ахин төрөв... FIN FAQ Андрей Андреевич: Өөр хүн ингэж ярьсан бол би итгэхгүй л юм байна, харин танд бол итгэж байна. Гэхдээ та тайлбарлаад өгөөч, та яагаад хамгийн гол санал ирэх болоогүй байна, заавал ирнэ гэх итгэлтэй байсан юм бэ? Та яагаад учиргүй тэгэж найдаад “бутан дунд суугаад отоод” байсан юм бэ? Миний ноу-хау. Яагаад эхний саналуудыг зөвшөөрч болохгүй вэ гэдгээ би маш сайн мэдэж байсан. Хүмүүс таныг “дискаунттайгаар” л авах гэж оролддог байхгүй юу. Харин, хэрэв та ямар нэгэн юмыг бусдаас сайн хийдэг гэдэгтээ итгэлтэй байдаг бол яарах хэрэггүй. Таны профессионал ур чадвар + тэвчээр =дээд зэргийн үнэ. Миний давуу талууд: Би эмэгтэй хүн болохоор эмэгтэйчүүдийн саналыг өөртөө татдаг байсан. Хоёрдугаарт, халз мэтгэлцээнд ялж чаддаг, ямар ч хүнд хүнд хэцүү асуудлыг энгийн хэлээр яриад ойлгуулчихаж чаддаг. Чухам энэ ховор ур чадваруудаа үнэд хүргэж наймаалцахаар хадгалж байсан юм. Эндээс нэгэн зөвөлгөө гарч ирж байна: байр сууриа сайжруулахаар нэхэхийнхээ өмнө өөртөө нэгэн энгийн асуултанд хариулах гээд үз дээ: мянган сайн хүнээс та юугаараа дээр вэ? Зөв хариултыг олж чадвал – өөрийгөө ялсанд тооцож болно. Муур хатагтай: Ой, би ч гэсэн ингэмээр байна аа. Таны тэр ид шидийн цаасыг бичихэд ямар нэгэн арга зарчим бий юу? Өнгөрсөн үеийн туршлагыг тархины зүүн хэсэг, ирээдүй болон бүх шинэ зүйлийг – баруун хэсэг хариуцаж байдаг. Хөгжимчин хүн зүүн талаараа хөгжим сонсоно, харин энгийн хүн – баруун талаараа. Ирээдүйг мэдрэхийн тулд цуглуулсан мэдээллээ түр зуур мартаад ирээдүйд нээгдэх хэрэгтэй. Хобби руугаа анхаарлаа хандуулаад – хөгжим, уран зохиол, кино г.м.- гэхдээ гол асуудлаа байнга санаж байх юм бол шийдвэр заавал олдоно. Профессор: Таны дотоод ухамсарт нэг юм сүүмэлзэж, та тэгээд хийж. Харин таны энэ тохиолдол бол хосгүй тохиолдол байна. Харин яг тодорхой нарийн амжилтын томъёо байдаг уу? Таных шиг ийм сонин биш... Амжилттай хүн болох хоёр зам бий. Нэгдүгээрт: олны нүдэн дээр суга үсэрч нэг номерын хүн болох. Хоёрдугаарт: хурднаар нэг номер болох гэж зүтгэхгүйгээр, чимээгүйхэн шиг дээшээ ахиад л байх. Би үнэнхүү итгэлтэй байдаг: “бүргэдүүд” ч каръерын оргилд хүрдэг, “мөлхөө амьтад ч” хүрдэг. Өөр өөрөөр л хүрдэг юм, нэг нь нисч хүрдэг, нөгөө нь чимээгүй, мөлхөж байгаад хүрдэг. Хамгийн гол нь амьдралынхаа эгзэгтэй мөчид замаа зөв сонгох л асуудал. Чухам танд л яг тохирсон тэрхүү замыг! Оюунд чинь, сэтгэлд чинь, генэнд чинь тохирсон. Бүхнийг сайтар эргэцүүлж жигнэж үзээд шийдэх хэрэгтэй – энэ амьдралд та хэн байхыг хүсч байна вэ, бүргэд үү, мөлхөө амьтан уу? Та нарыг асуухаас чинь өмнө урьчилаад хэлчихье: би могой, гүрвэлээс айдаггүй. Бүргэд ч миний амьдралд чухал шувуу байгаагүй. Энэ бол зүгээр л дүрслэл. Гэхдээ их сайхан дүрслэл байгаа биз? Андрей Андреевич: Мэдээжийн хэрэг, бүргэд байхыг хүсэхгүй хэн байх вэ? Харин мөлхөө амьтан байж байснаа яаж нисч болдог юм бэ? Мөлхөө амьтны амжилтанд хүрэх зам юу гэхээр – удаан хугацаанд (заримдаа үргэлж) хоёрдугаар зэргийн хүн байна. Кадрын ард, сүүдэрт. Мөлхөж амжилтанд хүрэхэд хэцүү юм байхгүй. Боссынхоо өмнүүр орох гэж зүтгэж байх хэрэггүй, түүний өрсөлдөгч болох гэж хэзээ ч хичээж болохгүй – боссынхоо хувьд их аятайхан, тав тухыг нь хангасан хүн л байх хэрэгтэй. Тэгээд түүнд санаа оноогоо эвтэйхэн шургуулна, гэхдээ “номер нэг” таны санааг өөр дээрээ өмчилж аваад давтаад эхлэхээр – их эвтэйхэн шургуулах ёстой. Хамгийн гол нь, номер нэг маань тус санааг өөрөө сэдсэн гэдэгтээ итгэлтэй үлдэх ёстой. Пөөх, ямар мундаг юм бэ! Мөлхөөгийн дүрд тоглож байгаа хүний хувьд ганц хэцүү нь – өөрийн амбицаасаа татгалзах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, номер хоёр байж хэн нэг нь миний ямар ухаантайг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүлээхгүй байх. Ялангуяа боссоосоо! Даргадаа хамаг байдгаа бэлэглэж байгаатайгаа эвлэр. Тийм ээ, танд алдар нэр ирэхгүй, та яг одоо, яг энд хүмүүст нэртэй болохгүй нь үнэн. Гэхдээ танд нэг сайхан нь юу гэхээр – танд хариуцлага ирэхгүй, сүүлийн үгийг та хэлж байгаа биш, тэгэхээр сэтгэл амар тайван байх болно. Нисч байгаад унаж бэртэхгүй, өөрийнхөө хүч чадлыг хэтрүүлэн үнэлж үүлнээс дээгүүр нисч яваад доош бяц унахгүй гэдэгтээ сэтгэл ханаад байж бай. Даргынхаа амьдарч байгаа ёс суртхууны, оюуны уур амьсгалыг бүрдүүлж өгсөн гэдэгтээ баясаад байж байхгүй юу. Францын хааны хүрээ, за ер нь бусад улсынхад ч, сүүдрийн кардиналууд бүхэл бүтэн түүхэн үеүүдийн хувь заяаг шийдэж байсан жишээ олон бий. Жишээ нь, надад өчнөөн их амбиц байгаа. Аймаар том том амбиц! Гэхдээ би саарал кардинал байхад бэлэн байна. Улстөр гэдэг заавал статус биш гэдгийг ойлгодог хүн цөөн байх юм. Шийдвэрт нөлөөлж чаддаг хүнийг л улстөрч гэх ёстой юм. Хэн ч түүнийг танихгүй мэдэхгүй байх нь хамаагүй. Андрей Андреевич : Ийм байдлаар удаан явж бас болохгүй шүү дээ – нэгэн мөчид номер нэг болмоор санагдаж л таарна. Миний юу гэх гээд байгааг та оайлгож байгаа биз дээ... Тэгэхээр яахав? Хоёр сандал дээр зэрэг суух боломж бий юу? Та яах гээв, птеродактиль болох гээ юу? Тэр чинь аль эрт мөхчихсөн шд. Хүсээд байвал бол л доо, нэг номер. Гэхдээ даргыгаа аргалж зайлуулах хэрэггүй, харин танд чухал санал тавих өөр корпорац олох, эсвэл өөрийн бизнесээ байгуулж ч болно. Хоёр сандал дээр зэрэг сууж бол бүтэхгүй. “Даргын малгай” танд таарах уу, үгүй юу гэдгийг сайтар ойлгож, дүрээ зөв сонгох хэрэгтэй. Хэрэв та гүйцэтгэгчийн байр суурин дээрээ тааламжтай сайхан байгаа, нойрондоо сайн, эрүүл мэнд чинь сайн, гэр бүл чинь сайн сайхан, та дур зоргоороо сайхан амьдарч болж байгаа бол – өөр илүү юмны араас явах хэрэг байгаа юм уу? Эсвэл та хоёрдугаар хүн байгаад дасчихсан юм шиг байж байтал гэнэт нойр чинь хүрэхээ байчихаж болно. Хоол унднаас гараад. Эсвэл эсрэгээр – идээд л байдаг болчих ч юм уу. Тэгээд таргалахаараа зааланд очиж өөхөө шатаагаад, буцаж ирж идээд л- өөртэйгөө зохицолгүй болчихсон. Тэгээд, хэрэв энэ бүхэн таны байр суурь дотоод хэрэгцээтэй чинь тохирохгүй байгаагаас болж байна гэдгийг ойлгохгүй байгаад байх юм бол цаашаа улам л хэцүүднэ. Эм тан, эмч домч, сэтгэл засалч, дахиад л эм тан... Гэлээ гээд нэмэр болохгүй. Париж руу шопингод яваад ч засрахгүй, уулын цанаар гулгаад ч нэмэрхгүй. Швейцарын эмнэлэг яваад ч хэрэггүй. Юу ч өөрчлөгдөхгүй, яагаад гэвэл энэ бүхэн гол стрессээс салгаж чадахгүй учраас. Цорын ганц эмчилгээ энд – байрлалаа өөрчлөх. Та өөр каръер хөөх хэрэгтэй. Хорь гучин жил дургүй мөртөө хийгээд л байсан ажлаа сольж өөрийгөө олсноор хорт хавдар нь ч эдгэсэн хүмүүсийн тухай би сонсож байсан. Каръераа солихдоо та юу хүсч байгаа гэдгээ сайн мэдэж байх ёстой бөгөөд хамгийн гол нь өөрийнхөө хувь заяаг өрөөлөөр шийдүүлж л хэрхэвч болохгүй. Дарга дээрээ ороод “Миний байр суурийг хэрхэн сайжруулах талаар та бодож үзээч” гэх санал тавьж болохгүй. Даргадаа хандаж болно, гэхдээ та ямар албан тушаалыг, яагаад хүсч байна гэдгээ яг таг мэдэж байх л чухал. Энэ албан тушаал дээр та бусдаас илүү сайн ажиллана гэдгээ бас батлах ёстой. Үргэлжэл бий... Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |




Сэтгэгдлүүд