|
||||
| Бүсгүйчүүдээ баярлуулах гэсэн биш... Эрчүүдэд өгөх зөвөлгөө |
|
Юун түрүүнд, эмэгтэйчүүдийн 99% -ийн сэтгэлд хүрэх тун амархан гэдгийг хэлэх байна. Сайхан үг, цэцэг, чин сэтгэлийн инээмсэглэл, биширсэн харц, жижигхэн бэлэг байхад л хангалттай. Харин бэлэгний чинь сонголт? Офисын хүүхнүүдээ баярлуулах гэсэн биш гомдоосон юм болчих вий? Ийм эвгүй байдалд хүрэхгүйн тулд, эрчүүдийн хамгийн их гаргадаг алдаануудаас санаа авахад илүүдэхгүй байх гэж бодлоо.
“Чинийх бас ийм юм уу?” Тийм ээ, би ижилхэн бэлэгний тухай ярьж байна, өмсдөг, зүүдэг эд юмсын тухай. Хүзүүний алчуур, гоёл чимэглэл, үнэртэй ус гэх зэргийн зөвхөн нэг хувиар л танай офист байвал сайхан харагдах зүйлсийн тухай. Бид бүгд ижил үнэртэх, арвуулаа ногоон алчуур зүүх, бүгдээрээ ижил үсний хавчаараар гоёхыг хүсэхгүй шүү дээ, эмэгтэй хүн бол цорын ганц хувь байх дуртай амьтан гэдгийг битгий мартаж бай л даа... Ийм бэлэг цаашаа, танай офист хэзээ ч үзэгдэх магадлалгүй хүн рүү “паслагддаг”. “Чи юу гэх гээд байна аа?” Үрчлээний эсрэг тос л биш шүү! Бас целлюлит арилгах гель биш! Гуйж байна, дезодорант биш, шампунь, саван ч бас биш! Тиймээ, бид насныхаа шинж тэмдгүүдтэй тэмцдэг, гуян дээрх “жүржний хальстайгаа” ч тэмцдэг - үнэн...толгойгоо угаадаг, биеэ ч бас... Гэхдээ, мартын 8-ны бэлгэнд ийм зүйл... арай л зохихгүй ээ. Зарим хүн доромжлол мэтээр ч хүлээж авна шүү, “чи юу гэх гээд байгаан, намайг бохир заваан, биеээ угаа гэж байгаа юм уу...” Үүний оронд харин алжаал тайлах зориулалт бүхий анхилуун үнэртэй эфирийн тоснууд, ванны давс мэтийн зүйл байвал болж байна. “Ой, ямар эгдүүтэй амьтан бэ...” Хүүхнүүд бид чинь их уян сэтгэлтэй улс шүү дээ, тэгэхээр янз бүрийн хөөрхөн амьтанд тун дуртай нь үнэн. Харин... зах дээр, гудамжинд овоолоостой байдаг, урлагаас дэндүү хол зураг болон баримал яав ч сайхан биш, ийм зүйл бэлгэнд авсан эмэгтэй огт баярлахгүй. Та нар цаг гаргаад дэлгүүрээр явж үзэж байгаад дуу алдам эгдүүтэй амьтан олчихож чадна биз дээ? “Ёо, би ийм аймаар гэж үү...” Эрчүүд минь! Анхааралтай уншаад тусгаж аваарай: Гэрэл зурагтай бэлэг сүүлийн үед их дэлгэрээд байгаа. Гэхдээ! Өөрийнх нь бүх зураг өөрт нь таалагддаг эмэгтэй тун ховор гэдгийг санаарай! Хэдэн жишээ татъя: Нягтлан бодогч Дулмаагийн гэрэл зурагтай аяга. Менежер Баяраа хаалганых нь завсраар сэмээрхэн дарсан болохоор зурган дээр нягтлан бүсгүй хажуугаараа гарчээ. Дулмаа өөрийнхөө илүү жинтэйг мэднэ л дээ, нуруугаараа нугаларсан харвинтайгаа сайн мэднэ. Гэхдээ үүнийг нь хамтдаа цайлах тоолон бүхний нүдэнд ил гаргаж байх хэрэг юун? Гоолиг гоё биетэй хуульч бүсгүй Нараагийн гэрэл зурагтай соронз. Нараа найрын ширээн дээр бүжиглэж байна. Шинэ жил тэмдэглэх үеээр авсан хөгжилтэй зураг, харин Нараа өөрөө бол ингэтлээ согтсондоо их ичдэг, дурсах ч дургүй билээ... Сайхан бүсгүй Чимгээгийн зурагтай футболк. Мөн л шинэ жилийн баяраар дарсан зураг: Чимгээг 2 согтуу программист залуу эрээ цээргүй тэвэрчээ. Энэ бэлэг нөхөрт нь ямар их таалагдах бол? Нарийн бичиг бүсгүйн зурагтай ханын хуанли. Уруулаа будаагүй байхад нь дарчихсан байна шдээ! Юу? За юун сүртэй юм гэж үү? Юу ярьж байгаа юм бэ, ийм аймшигтай юм хийчихээд! Одоо тэгээд бүтэн жил энэ хуанлиг хараад сууж байх юм уу? Хэрэв та нар фотобэлэг хийхээр шийдсэн бол зургийн зохиомжинд анхаараарай иймэрхүү алдаанууд битгий хийгээрэй, мөн мэргэжлийн хүнээр заавал “фотошопдуулаарай” “Гал тогооны хэрэгсэл л таарах хүн үү, би?!” Ойлгож байна. Эрэгтэйчүүдэд бэлгийг хэрэглэж болох зүйл байх ёстой гэсэн бодол байдаг. Богино долгионы зуухны сав, гал тогооны алчуур, халуун юм барих жийрэг... Үнэн, үнэн, хэрэг болох л бэлэг байна. Баярлалаа. Гэхдээ иймэрхүү бэлэг багаар бодоход гуниг л төрүүлдэг. Бас нэг зүйл... Ганц бие эмэгтэйд /ялангуяа дунд насны эмэгтэйд/ хэзээ ч ганцхан аяга битгий бэлэглэж байгаачээ. Ямар ч гоё аяга байсан, тавагтайгаа хосоороо ч байсан – хэрэггүй! Чи бүх насаараа ганцаараа байна гэсэн санаа агуулсан болно, тэгэж л гомдоож болохгүй шүү, бурхан минь... “За та нарт баяр хүргэчихлээ шүү” Та баярын үеээр хоёр ширхэг сарнай барьчихсан явж байгаа хүүхнүүдийг харж байсан биз дээ? Үгүй ээ, тэд оршуулганд явж байгаа бус, зүгээр л хамт ажилладаг хоёр эрэгтэй нь түүнд баяр хүргэсэн хэрэг. Нэг нэг ширхэг сарнай бэлэглсэн гэсэн үг. Үгүй, үгүй, би ганц сарнайг байж болохгүй зүйл гээгүй. Ажилдаа иртэл компьютерийн гаран дээр нэг ширхэг сарнай байж байхад тун догь, тун романтик. Эсвэл костюмтай цэвэрхэн залуу гарыг минь үнсэж баяр хүргээд нэг сарнай бэлэглэхэд бас л дажгүй. Харин нэг удаа манай ажлын эрчүүд нэг сарнай бэлэглэх ер бусын санаа олсон байлаа. Зүгээр л, үүдний харуулын ширээн дээр сарнайнууд тавьчихсан байв. Харуул залуу ажил үүргийнхээ дагуу хүрэл царайлан зогсох. Харин хүүхнүүд бид бие дааж өөрсдөдөө баяр хүргэх ёстой юм санж: гаднаас орж ирлээ - түлхүүрээ авлаа – гарын үсгээ зурлаа – нэг сарнай сонгож авлаа – явлаа – дараагийнх нь! “Энэ одоо би гэж үү дээ?” Ямар балай нь нөхөрсөг шог зураг захиалж бэлэглэхийг сэдсэн юм бүү мэд. Би уул нь их л хошин шогийн мэдрэмжтэй хүн дээ, гэхдээ энэ арай л дэндэнэ ээ... Тиймээ, би жижиг хөхтэй, гэхдээ арай ч ийм биш шүү дээ! Хамар... миний хамар үл ялиг л монхор шүү дээ! Шүд маань далий л даа, гэхдээ өчүүхэн төдий шүү дээ! Энэ бол, мэдээж, маш ер бусын, маш хөгжилтэй бэлэг л дээ... гэхдээ целлюлит арилгадаг тос нь арай дээр. Эцэст нь бас нэг аймшгийн түүх ярья. Үүнийг би хоёр жилийн өмнө нэгэн форумаас уншсан юм. 3 сарын 7 – ны өглөө. Рекламны агентлагийн эрчүүд инээмсэглэн, хүүхнүүдийг ажлын байраа эзлэхийг хүслээ. Бүгдийнх нь өмнө гоёмсог хайрцаг тавьлаа. Дохио өгөхөд нэгэн зэрэг онгойлгоорой хэмээн захьлаа. Нэээг.... Хо-оо-ёор... Гурав! Хайрцагны тагийг аваад бүгд чив чимээгүй болоод хөшчихөв. Хүүхнүүд ч, эрчүүд ч... Зохиогчийн санаагаар бол хайрцагнууд дотроос гоёмсог эрвээхэйнүүд нэгэн зэрэг дээш хөөрч, хүүхнүүд бөөн баяр болон орилолдох ёстой байжээ. Гэтэл... нэг бол энэ гоё амьтад удаан хүлээж дийлсэнгүй, эсвэл бэлэг хүргэгч этгээд өглөөний хүйтнээр тэднийг дэндүү удаан авч явсан уу, ямар ч л байсан хөөрхий эрвээхэйнүүд гоёмсог далавчаа эвхээд, хайрцагны ёроолд үхчихсэн хэвтэж байсан гэнэ лээ... Одоо энэ агентлагийн бүсгүйчүүд эрчүүддээ “зүгээр л энгийн юм байхад л болно шүү” гэж захьдаг болсон байх даа... Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn Холбогдох сэдвээр унших зүйл: Бүсгүйчүүддээ мартаар ямар бэлэг өгөх вэ |





Сэтгэгдлүүд
Нүдээрээ, уруулаараа, харцаараа
Улаа бутруулан ширтэх бүсгүйн
Урууланд уусан шингэн үхмээр
Мансууруулмаар л
Инээдээрээ, ярихаараа, үг хэлээрээ
Ичингүйрч найган суугаа бүсгүйн
Зүрхэнд бас тархинд нь үүрээ засмаар
Өчнөөн олон жил өвчин чинь баймаар
Өвтгөөд, шаналгаад, уйлуулаад
Санаа алдан гуниглах бүсгүйн
Санаашрал, бас ганцаардал нь болмоор
Яг л хагацал болмоор
Янаглал, дурлал, хүсэл тачаалаараа
Яаруу хонгор бүсгүйн
Ядам хуруунд нь гэрэлтэх бэлзэг болмоор
Өнгөрсөн, одоо , ирээдүй чинь болмоор
Яг
Харц шиг чинь гүн
Үг шиг чинь хоосон
Мөнхөд зүрхэнд чинь оршимоор ...
Монгол бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэндийг дэвшүүлье. Эрчүүд минь эхнэрүүдээ дээрх шиг хайрлавал бөгж, үнэртэй усаас илүү бэлэг болох болов уу гэж бодном.
- Чи ер нь ямар машин авахаар сонирхож байгаа юм бэ?
- "Мерс"
- Түүнийг чи яаж олж сонгох юм бэ? Хараач ямар их машин байгааг.
- Энэ нь шин амархан зүйлгүй шүү дээ. Манай нөхөр надад мерс машин яаж хайхыг хэлсэн. Хамар дээр бөгж, бөгжин дотроо гурван талаас нь татсан стрингтэй гэсэн ...
- Эхнэртээ ганган булган шуба түүнийг тарган харагдуулж байгааг этгүүлж чадсан эр хүнийг...
Согласен!!!
Гэрэл туссан тэр л гудмаар
Гараас чинь атгаад хамт алхмаар
Гэгээ орох тэр л үүрээр
Гэрлүүгээ алхана чамайг бодсоор
Энгийн мөртлөө гялалзах нүд чинь
Эхнээсээ л намайг өөртөө татсан
Тааралдахаа учирахаа ч үл мэдэн хүлээн суухдаа
Танидаг болмоор байна гэж хүүхэд шиг гуйсан
Чиний дуртай зайрмагийг
Чимхийг аваад хамар дээр чинь түрхмээр
Ичингүйрэн инээсэн чиний төрх
Инээдтэй бас өхөөрдөм харагдана
Хайрын үгсээр шөнөжин захиа илгээлцэж
Хайртай шүү үнсье сайхан амраарай гээд унтахсан
Өөр өдөр байхгүй мэт тэврэхсэн
Би мөрөөдөж байна чамтай байхыг
Би мөрөөдөж байна чинийх болохыг...
Нойрмог байгааг чинь харан инээмсэглэнэ
Одоо босоорой гээд духан дээр нь үнэрлэж өглөө болгомоор
Хайр хүргэм чамайг үнсэж сэрээмээр
Хамт унтан оройжин гараа дэрлүүлмээр
Би нүдээ аниад мөрөөдөж байна
Яг л чам шиг...чамайг над шиг мөрөөдөж суугаа гэж
Борооны үнэр салхиар надад хэлээд байна
Би мөрөөдөж байна.... Би мөрөөдлөө биелүүлмээр байна....