PDF Хэвлэх И-мэйл
Эдуард Тополь. "Монголын эзэн авхай"
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 

Эдуард Тополь,  “Хозяйка Монголии”


Александр Стефановичийн ярьсныг Эдуард Тополь тэмдэглэж буулгасныг толилуулж байна.

70 – 80 аад оны үеээр Москвагийн дээдсийн хүрээлэнгийн гол баатруудын нэг нь Слава Z хэмээх сайхан монгол залуу байсан юм. Эцэг нь Монгол Ардын Хувьсгал Намын ТХ – ны нарийн бичгийн дарга. Өөрөө Сорбоннын их сургуулийг төгссөн, БНМАУ –ыг "СЭВ" –д төлөөлөн суудаг, их ухаантай, боловсон, хөгжөөнтэй наргиантай маш гоё залуу, жинхэнэ “светский лев”. Москвагийн хамгийн сайхан хүүхнүүд түүнтэй болон түүний хүрээнийхэнтэй танилцахыг мөрөөддөг, танилцсаныгаа аз жаргалд тооцдог, учир нь Слава болон түүний хүрээ гэдэг бол Москвагийн дээдсийн хүрээлэнгийн плейбойнуудын хамгийн шилдэгүүд нь байсан юм.

Эцэг эх болон байгалиас заясан давуу тал дээр нь нэмээд тэнгэрийн одод ч Слава руу чиглэн унадаг байлаа. Жишээ нь, түүний 30 насны ойгоор нь Монголын засгийн газраас  бараг л хамгийн том одонгоороо шагнаж байсан гээд бод. “Алтан Гадас од” ч билүү, тиймэрхүү нэртэй одон байсан санагдаж байна. Слава, мэдээж, ухаантай хүн болохоор үүнд их хошигнуур хандаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн түүнийг байнга дагадаг байсан тоглоом шоглоомонд уурлана гэж ч байдаггүй байв. “О! А вот пришел Слава, сын комсомолки и вождя!” – хэмээн очсон газар бүрт нь хошигнон угтах хүн заавал олдоно. Хэдий тоглоом боловч, энэ бол үнэн л зүйл шүү дээ, яагаад гэвэл түүний эцэг нь үнэхээр л Монголын агуу удирдагч, ээж нь эцэгтэй нь танилцахаасаа өмнө  намын дээд сургуулийн комсомолын ажилтан байсан юм чинь? За энэ бол зүгээр л оршил, харин миний ярих гээд байгаа түүх бол 90 – ээд оны сүүлээр болсон явдал...

Нэгэн өдөр, би дөнгөж Францаас цас мөс болсон Москвад ирчихээд явж байтал Малая Бронная гудамжны өнцөг дээр над руу нэг хүн “Саша, Саша! Ямар сонин хүн бэ, хичнээн ч жил уулзсангүй вэ?...” гэж хашгирсаар ухасхийв. Би Славаг шууд таньсангүй. Настайвтар, сахал үсээ ч хусаагүй, бөгтгөр хүн харагдав. Өнөөх дээдсийн хүрээлэнгийн янзын гоё залуу маань танигдахын аргагүй өөрчлөгджээ. Бид хоёр жаал буу халж зогсов. Би Францад ажиллаж амьдарч байгаа, телевизийн киногоор “занималдаж” байгаа гэдгээ хэлтэл Слава нүд нь сэргэн:

-Саша, тэгвэл надад чамтай ярих юм байна. Хоёулаа мөнгө хийж болох юм надад байна. Чи миний эцгийг хэн байсныг мэднэ биз дээ?

-Үүнийг мэдэхгүй хэн байхав дээ!

-Манай ээжийг?

Ээжийг нь бид бүгд л “Монголын эзэн авхай” гэдэг байсан боловч би дипломат байдлаар:

- Ээжийг чинь бол ерөөсөө хараагүй л дээ,- хэмээн томоотой загнав. Тэгсэн чинь Слава:

-Чи хамгийн гол юмыг мэдэхгүй ээ! Манай ээж чинь Монголын нэг номерын киносонирхогч байсан байхгүй юу. Бүүр 60 – аад онд ээж маань 16 мм- ийн “Пентафлекс” гэдэг кинокамертай болсон юм. Тэр цагаас ээж үргэлжийн мөнхийн кинозураг авч байдаг, тэр камераа гараасаа бараг салгадаггүй болсон байхгүй юу. Намайг, гэр бүлээ, аавын амьдралтай холбоотой бүхий л юмыг үргэлж кино хальсанд буулгана. Харин манай Монгол улс чинь тэр үеийн социалист лагерийн дарга нарын ан гөрөө хийдэг гол “дархан цаазат газар” нь байсан гэдгийг чи мэдэхгүй байх л даа. Танай манай удирдагч нар ан гөрөөнд үхдэг байв шдээ, тийм болохоор бараг бүх коммунист намын удирдагч нар манай руу ан гөрөө хийхээр ирдэг байсан. Хрущев, Брежнев, Эрик Хонеккер, Фидель Кастро, Ким Ир Сен, танай Улстөрийн Хорооны гишүүд, дэлхийн хамаг л коммунист намын дарга нар гээд байнга л цувж байдаг байв. Тэгээд ээж тэднийг “Пентафлекс” аппаратаараа авдаг байсан юм. Дарга нар албан бусаар, амрах гэж ирдэг байсан болохоор нууц амрагуудаа дагуулж ирнэ, тэгээд яг л энгийн хүмүүс шиг дураараа дургиж зад наргидаг, ээж энэ бүхнийг нь хальсанд буулгаад киноүйлдвэрийн лаборатарт өгч угаалгаад, зочиддоо үзүүлэн бөөн инээд хөхрөлдөөн болдог байлаа. Дарга нарын хэн нь ч зураг авлаа гэж дургүйцэж байгаагүй, энэ хальснууд хэзээ ч эндээс гадагш гарахгүй гэдгийг бүгд ойлгож байсан учраас. Социализм нураад унана гэж хэн ч төсөөлж байгаагүй байх л даа...Бид Монголоос нэг л оройн дотор зугтах болсон юм. Аав чемодан саваа бэлдэж байх хооронд ээж кинохальснуудаа жигнэмэгний төмөр хайрцагнуудаад хийж скочдоод, гадаа хашаан дотроо булж амжсан гэсэн. Тэгээд танай цэргийн вертолет ирээд биднийг аваад явсан. Москвад ирээд удсан ч үгүй аав минь нас барсан. Одоо ээж бид хоёр энд, ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдарч байна. Чи тэр кинохальснуудыг хаа нэг газарт өгчих боломж байна уу? Тэгвэл ээж бид хоёрт их том тус болно...

-Энэ ч их хэцүү дээ, бүтэх болов уу, мэдэхгүй,- гэж хэлсэн боловч энэ хальснууд дээр хийж болох хэдэн зуун мянган доллар нүдэнд харагдан, нуруугаар минь хөлс урсч, цус минь аль хэдийн буцалж эхэлсэн байсан юм. Яагаад гэвэл, яг урьд орой нь – амьдрал л ингэж тааруулж чадах юм даа – давтан хэлье, яг урьд орой нь телевизээр Гитлер Ева Браун хоёрын хувийн амьдралыг харуулсан, 50 жил америкийн архивд нууцлагдаж байсан өнгөт кино-бичлэгнүүдийг үзүүлсэн  байхгүй юу.  Сүйдтэй юм юу ч байхгүй, зүгээр л дасгал хийж байгаа, цай ууж байгаа, гэртээ байж байгаа, Гитлер Ева Браунд цэцгийн баглаа өгч байгаа - иймэрхүү л кадрууд байсан, юундаа үүнийг 50 жилжингээ нууцлах хэрэгтэй байсан юм, чөтгөр бүү мэд! Гэвч энэ кинохальснуудыг дэлхийн бүхий л том телекомпаниуд өчнөөн сая доллараар авсан л байгаа байхгүй юу. Харин Ким Ир Сен, Фидель Кастро, Брежнев энэ тэрийн хувийн амьдрал, зад архидан наргиж байгааг харуулсан, тэр тусмаа тэдний нууц амрагуудтай нь...ийм дэлбэ авах сенсааци тарих хальснуудыг Гитлер Браун хоёрынхтой жишээд үзэхэд яаж ч бодсон багаар үнэлэгдэхгүй нь мэдээж. Тийм болохоор би гэртээ орж ирэнгүүтээ Токиод “Совэкспортфильм” –ыг төлөөлөн суудаг миний найз - Юрий Колосов руугаа утасдлаа. “Сайн уу, Юра” – гэхэд урдаас бөөн хараал урсав. Японд шөнийн 4 цаг болж байж. Гэвч, хэдхэн минутын дараа Юра юун унтах болчихсон амьтан надаас элдэв тодруулга нэхэн шалгааж гарав.

- Энэ ямар сенсааци болохыг чи төсөөлж байна уу? Би тэгээд энийг чинь Японы телевиз рүү хийж болох уу?

-Хий!

Яагаад Францын телевизэд ажилладаг байж Японы телевизээс эхэлж байгаа юм бэ гэж чи надаас асуух байх л даа. Яагаад гэвэл Японд эфирын нэг минут материалыг хамгийн их үнээр авдаг юм. Тэгээд ч Монгол бол Японы ойрын хөрш, Ким Ир Сены тухай материалыг Япончууд Франц Америкаас илүү сонирхоно шүү дээ? Тэгэхээр, Ким Ир Сены далд амьдралыг харуулсан хальсны сантиметр тутмын төлөө япончууд мөнгө хайрлахгүй хаяна гэдэгт би итгэлтэй байсан юм. Үнэхээр ч, ердөө маргааш нь Юра над руу утасдаж, Японоос телевизийн төлөөлөгчид явахаар боллоо, тэд наад материалыг чинь бүгдийг нь, минут тутмыг нь худалдаж авахад бэлэн байна гэж байна гэв. Монголын эзэн авхайн хичнээн жил зураг авсныг нь бодоод, түүнд байгаа хэмжээлэшгүй их хальсыг дотроо үржүүлж үзээд, миний бодож байсан нэг сая доллараар тогтохгүй их мөнгө орж ирэх юм байна гэдгийг ойлгов.

Үргэлжлэл бий.

www.orosshkolton.mn, Ё.Одончимэг

Дараахи>>


 

Сэтгэгдлүүд  

 
Batitgel
+2 #1 Batitgel 2009-11-19 14:51
Ih sonirholtoi ym. Ene uneheer bolson unen zuil ymuu? Gants hoyor zurag baiwal zugeer ymaa. Urgeljliig ni unshihiig tesen ydan huleej bnaa...
Quote
 
 
Би
0 #2 Би 2009-11-19 15:36
Худлаа байхаа. Гэхдээ үргэлжлэл нь ямар юм байгаа бол гэхээс сонирхол их татаж байна.
Quote
 
 
Би
0 #3 Би 2009-11-19 17:34
Цээгий ахынх ер нь хэдэн хүүхэдтэй байсан юм болоо?
Quote
 
 
Administrator
0 #4 Administrator 2009-11-19 18:18
2 хүүхэдтэй байсан, Слава нь нэлээн дээр таалал төгссөн, хөөрхий.
Энэний үнэн худлыг хэн мэдэх вэ, надад байгаа 2000 онд хэвлэгдсэн номон дээр энэ тэмдэглэл байдаг юм. Ер нь Тополийн номнууд дандаа төрийн өндөрлөгийн хүмүүсийн тухай шууд бичсэн байдаг. Миний хамгийн дуртай зохиолч доо.
Quote
 
 
Би
0 #5 Би 2009-11-19 18:39
Аан. Хэдэн жилийн өмнө ач охин нь гээд нэг даж охин ирж байсан санагдана.
Quote
 
 
Shonkhor
0 #6 Shonkhor 2009-11-19 21:27
Здравствуйте, Все! Мой отец ходил в первый класс в советскую школу в Улаанбаатар, и сидел за одной партой с одним из сыновей Цэдэнбала.
Quote
 
 
уншигч
0 #7 уншигч 2009-11-19 23:20
маш сонирхолтой зүйл байна. Үрггэлжлэлийг хурдан их хэмжээгээр тавиарай.
Quote
 
 
ogo
0 #8 ogo 2009-11-20 01:31
ter bichleguudiig n tegeed olson yum boluu? garaagui bizde? yasan yum boloo
Quote
 
 
reader
0 #9 reader 2009-11-20 02:23
Quoting ogo:
ter bichleguudiig n tegeed olson yum boluu? garaagui bizde? yasan yum boloo




уран зохиол шүү дээ. Зохиогчийн фантази болов уу гэж болож байна
Quote
 
 
Шүрэн
0 #10 Шүрэн 2009-11-20 03:12
админ сонирхолтой зүйл тавьжээ. Гэхдээ Слава нь сорбонныг төгсөөгүй гэдэг ш дээ яахав тэнд зэрэг хамгаалсан байж магадгүй гэж яригддаг юм бна лээ. Би эзэн Авхайгийнд очиж үзсэн шүү ккк
Quote
 
 
otgon
0 #11 otgon 2009-11-20 05:07
Estoi goe sonirholtoi medeelel baina urgeljlel buh humuus buh yumnii urgeljlel neheed minii naiz amjij baina yy?
Quote
 
 
chiher
0 #12 chiher 2009-11-20 06:55
Manai egchtei oros 3r surguul'd neg angid surch bsn yumaa. Tom dargiin huu gehed ovol beeliige hayachaad, ulaan gartai hicheeldee irdeg, daruuhan, busdaas yalgardaggui bdg gej egchiinhee yar'j bsniig ni bi sanaj bn. 10 r angi togsohod Filatova tednii angiihniig , bagshtai ni gertee ( 1-r surguuliin hajuud ) avaachij, dailj bsniig ni sanaj bn.
Quote
 
 
chiher
0 #13 chiher 2009-11-20 07:11
Bi ch bas Topoliin nileed olon nom unshisan, lag bichdeg hun bn le.
Quote
 
 
Би
0 #14 Би 2009-11-20 08:47
Өчигдрөөс хойш хэрэв тийм бичлэг байсан бол гээд л бодоод байлаа. Тэгсэн өмнө нэг уншиж байсан Г.Аюурзаны "Арван зүүдний өр" гээд туужтай төстэй ч юм шиг санагдчихлаа. Бодлын аль нэг хэсэгт тасарчихаж гээд л ...
Quote
 
 
Administrator
+1 #15 Administrator 2009-11-20 09:14
Би энэ бүхнийг үнэн байх гэж боддог. Яагаад гэхээр би Тополийн бичсэн бүх номыг уншсан, тэр маш их хүн хартай уулзаж материал цуглуулж байж ном бичдэг. Үнэн юмыг гаргаж бичээд байгаа нь харагдаад байдаг. Хэдий Америкийн иргэн болчихсон боловч, Оросод ирээд шоронд орчихгуйн тулд номоо уран зохиол хэлбэрээр бичнэ, томчуудын нэрийг жаахан өөрчилж тавина. Бас номныхоо эхэнд заавал,"энэ номон дээр гарч байгаа үйл явдал, хүмүүс ямар нэгэн жинхэнэ хүн, жинхэнэ үйл явдалтай төстэй байвал, энэ бол зүгээр л санамсаргүй давхцал. Зохиолд бичигдсэн бүх зүйл зохиогчийн толгойноос гарсан фантази болно" гэчихсэн байдаг.
Quote
 
 
Би
0 #16 Би 2009-11-20 13:42
Аанха тийм бий вий.
Үргэлжлэл нь хэзээ орох боломжтой вэ? :-)
Quote
 
 
Administrator
0 #17 Administrator 2009-11-20 14:39
Үргэлжлэл тун удахгүй орно. Орчуулаад бараг дуусч байна аа. Өнөө шөнө бараг тавьчих байх. Тун сонирхолтой. Дараа нь нэлээд маргах байх аа, бид :P
Quote
 
 
Би
0 #18 Би 2009-11-20 15:54
Харин л дээ. Хэр өрнө юм бол доо гэж.
10 минутын зайтай л форум болон сайтыг refresh хийгээд л суугаад байгаа. Ягаанаа-Эмээ, Анагаахын сонирхолтой түүх зэргийн үргэлжлэлийг уншчих санаатай. Мөн энэний... ;-)
Quote
 
 
MNL
0 #19 MNL 2009-11-21 07:18
Aa altaar urs gej! Hakamadagiin urgeljleliig l unshmaar baina! Hooe Admin aa hurdan daraagiinhiig ni? Please!
Quote
 
 
amaraa
0 #20 amaraa 2009-11-21 10:17
iteresting
Quote
 
 
Свинский комментарий, написанный свиньей.
0 #21 Свинский комментарий, написанный свиньей. 2009-11-22 16:09
Свинский комментарий удален мной - одним из администраторов этого сайта.
Просьба к свиньям, больше никогда не посещать этот сайт и уж тем более не оставлять здесь свинских комментариев.
Quote
 
 
Batushka
0 #22 Batushka 2009-11-23 03:27
Iim ih yum orchuulaad yadarch baina uu?
Quote
 
 
Tuc
0 #23 Tuc 2010-04-02 10:41
Маш сонирхолтой зүйл байна. Би Назарбаевын тухай Загалмайлсан хадам эцэгег уншиж байгаа. Маш сонин шүү хүмүүсээ уншаарай. Энэ зохиолыхоо үргэлжлийг нь хурдан тавиарай.
Quote
 
 
Tuc
0 #24 Tuc 2010-04-02 10:41
Амжилт хүсье
Quote
 
 
TUC
0 #25 TUC 2010-04-02 11:26
үргэлжлэл нь 2-р хэсэг энэ сайтын хаан ч юм байгаа даа. уншмаар бол сайн ух. Гараад ирнэ.
Quote
 
 
бат
0 #26 бат 2010-04-03 14:11
Админаа энэ өгүүллийн үргэлжлэлийг энэ хуудаснаас яаж хандаж үргэлжлэлийг уншихыг зааж өгөөч. Ойлгомжгүй байна. Үргэлжлэл гээд шууд орох боломжийг нээгээч
Quote
 
 
agmin
0 #27 agmin 2010-04-03 15:29
Дараахи гэдэг дээр дарвал төгсгөлийн хэсэг нь гарч ирнэ ээ.
Quote
 
 
уянга
0 #28 уянга 2010-12-20 05:57
үргэлжлэл нь хаана байгаан бэ ?
Quote
 
 
зочин
0 #29 зочин 2011-11-28 09:14
Одончимэгээ, Оросоос орж ирж байгаа нөөшилсөн загас, түрснүүдэд Фукушимагийн нөлөө байж болохуу .Тэд хаанаас бариад хаана лаазалдаг юм бэ загасаа. Бас энэ их гурилан бүтээгдхүүнд Чернобылын мөр байж болохуу. Эна талаар судалж үзээч.Пожалуйст а.
Quote
 
 
zochin
0 #30 zochin 2012-02-15 03:35
hiurgeljleliig ni hurdan unshih ymsan
ene ih saihan zohiol ymaa
bayarlalaa adminaa
Quote
 
 
Administrator
0 #31 Administrator 2012-02-15 04:09
Үргэлжлэл нь байгаа шүү дээ. "Дараахи" гэдэг дээр дар!
Quote
 

Сэтгэгдэл нэмэх