|

БИДНИЙ ҮЕИЙН БУДДИЗМ
Шиннёо-Эн гэж Бурханы шажнийг үндэслэгч Шагжмүни Буддагийн сүүлчийн сургаал дээр суурилсан Буддын нэгэн хүрээллийн сүсэгтэн олныг хэлнэ. Тэд аль болох олон хүмүүст гэгээрэлд хүрэх боломжийг бусдын төлөө гэсэн нинжин сэтгэл болоод харилцан биесээ халамжлан дэмжих замаар олгохыг зорьдог юм. Буддын номлолоор замнан гэгээрэлд хүрэх нь хүн бүрт боломжийн байсан хэдий ч эдүгээ хүртэл олон зууны туршид зөвхөн өөрийн энэ насны амьдралыг огоорон сүм хийдэд шавилан сууж лам хувраг, гэлэнмаа болох замаар л гэгээрэлд хүрэх боломжтой байв.
|
|
|
|
|
4,5 метрийн өндөртэй энэ тээврийн хэрэгсэл замаар явж буй автомашинуудын дээгүүр “ниснэ”.
Хятад улс авто замын ачааллыг багасгахын тулд энэ оны эцэс гэхэд шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг ашиглаж эхлэхээр зэхэж байна.
|
|
|
|
Төрөлтийн явц хүүхэд төрснөөр дуусдаг гэж ихэнхи хүмүүс бодон эхэс гадагшлах гэж бас нэгэн чухал төрөлт байдгийг мартчихаад байдаг. Гэтэл эхэс ховхорч гадагшилсны дараа л “төрөлт амжилттай боллоо” гэж бүрэн дүүрэн хэлж болох билээ. Дөнгөж төрсөн нярай хүүхэд ээжийнхээ хэвлий дээр хэвтэж байхдаа эхийгээ арьсаараа мэдэрнэ, эхийнхээ зүрхний цохилтыг мөн мэдрэн тайвширдаг, тэгээд хөхөө эрж эхэлдэг.
Хүүхэд төрөх замыг туулах явцад түүний цусны чамгүй хэсэг нь эхэс рүү шахагддаг учраас тэрээр шүүсийг нь шахсан нимбэг шиг амьтан гарч ирдэг.
“Ийм байдлаар хүүхэд 100 – 150 мл цусаа алддаг, харин төрснийхөө дараа хүйгээрээ дамжуулан эхэсээсээ цусаа буцаан авах боломжтой байдаг, тиймээс эхэсийг гарч иртэл хүүхдийн хүйг таслахгүй хүлээвэл тэр 60 – 90 мл. цусаа буцаан олж авдаг /бараг 20% цус нь гэсэн үг/. Энэ нь зүгээр ч нэг цус бус, хүчил төрөгч, гемоглобин болон эсрэг биетээр баялаг цус учраас хүүхдэд амин чухал хэрэгтэй цус юм. Хүүхдэд эрч хүчтэй эрүүл амьдралыг бэлэглэхийн тулд бүх хүчин зүйл,бүх нөөцийг ашиглах хэрэгтэй. Хүйг нь яаран тайрах нь хүүхдэд төрөхөд нь байгалаас өгөгдөж буй эрүүл мэндийн фондноос дэндүү ихээр хумсалж байгаа явдал юм. Тиймээс, эхэс гарч ирсний дараа л хүйг нь таслаарай”. /А. Акин, Д. Стрельцова, “Есөн сар ба бүх амьдрал”/
|
|
|
|
|
Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харьцаанд хэдийд асуудал үүсдэг вэ? ”Цэцэг чихэрний”, өөрөөр хэлбэл эрэгтэй нь эмэгтэйнхээ араас идэвхитэй эргүүлэх үе дуусаад хамтын амьдрал эхлэнгүүт гомдол, маргаан, хэрүүл муудалцаан бий болчихдог. Энэ үед л учир зүйгээ ололцохыг хичээн илэн далангуй ярилцаж асуудлуудаа шийдэх ёстой байхад хүүхнүүд ингэх гэж яардаггүй. “Тэр л намайг эргүүлсээр байгаад авч суусан юм чинь түүнтэй тохироод байхдаа яадаг юм, миний аашаар хөдлөх ёстой” гэж боддог бүсгүйчүүд тун олон байдаг.
Эр хүн эхлээд гаднах өнгөнд татагддаг болохоор эмэгтэйчүүдэд зориулагдсан бүхий л бараа өнгө зүс нэмэхэд чиглэгдсэн байдаг гэж хэлж болно. Эмэгтэйн дотоод ертөнцийг нэн түрүүн сонирхдог эр хүн ховор шүү дээ. Сайхан бүсгүйд татагдаад, танилцаад, ойртоод ирэхэд “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” биш байвал- аз.
|
|
|
|
Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу... Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.
|
|
|
|
|
|
|
|
|
Хуудас 43-с 1 |