|
2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 00:00 |
|

Шинэ жилийн ширээг шампан дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Харин түүнийг хэрхэн зөв ууж, тансаг амтыг нь бүрэн мэдрэхийг мэддэг хүн ховор. Энэхүү эрхэм дарстай харьцахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?
Бөглөөг нь буудуулаад, амсарт нь бушуухан шиг хундагаа бариад, гялс тулгаад тэр дор нь нэг амьсгаагаар ууж байгаа л харагддаг. Гэтэл энэ бүх үйлдэл маань шампан дарсны хувьд байж болшгүй үйлдлүүд ажээ.
|
|
2011 оны 8-р сарын 01, Даваа гариг, 16:01 |
|
Манай улсад айл өрх, албан газраар нэлээд тархалттай байдаг цэцэгний нэг бол – хятад сарнай билээ (Hibiscus rosa-sinensis). Хятад сарнай маш хурдан томорч модны хэмжээнд хүрдэг ч бид зөв нөхцлийг нь бүрдүүлж арчилж мэддэггүйгээс цэцэглэхгүй байх нь элбэг. Уул нь хятад сарнай нэг их “маяггүй” цэцэг: нар дутагддаггүй, сүүдэрт тэсвэртэй. Гэхдээ хангалттай гэрэлтэй боловч нарны туяа шууд тусахааргүй газар байрлуулсан нь дээр – энэ бол цэцэглэлтийн нэг нөхцөл. Зуны улиралд гадаа, нар салхинаас хамгаалалттай байдлаар тавьбал тун ч дуртай байдаг. Ер нь 18-22 хэмийн дулаантай орчин - хятад сарнайн “диаваажин” л даа.
Цэцэглэлтийн үе нь ихэнхидээ хавар, зун, намар тохиодог бөгөөд мөчир бүрийнхээ үзүүрийг 10 см орчим диаметр бүхий үзэсгэлэн төгөлдөр цэцгээр чимдэг. Энэ үед сарнайн услалтыг нэмэгдүүлэх шаардлагатай, хэрхэвч шороог нь хатааж болохгүй: ус дутагдвал цэцэг, бундуу, навчаа ч хаячихдаг! Шороог байнга хангалттай чийгтэй байлгахаас гадна усалсныхаа дараа сийрүүлж өгч байх хэрэгтэй /үндэс рүү нь агаар оруулахын тулд/. Харин өвлийн улиралд услалтыг багасгана.
|
|
2011 оны 6-р сарын 06, Даваа гариг, 14:54 |
|
Амралтанд явах бэлтгэлээ хангана гэдэг бол маш хариуцлагатай асуудал байдаг. Ямар нэгэн зүйлээ мартчихвал нэг бол “гүрийх” /тав тухгүй байнэ гэсэн үг/, нөгөө бол илүү зардал гаргаж мартсан зүйлээ амралтын газрын өндөр үнээр худалдаж авах /дараа нь хэрэглэхгүй эд байх нь элбэг/ болдог. Хэрэг болж магад гээд юм юмыг чемодандаа хийгээд байвал бас утгагүй: дараа нь чемоданаа зөөхдөө үгээ хэлнэ, бас гадаад явсан бол “шопингдсон” зүйлээ хийх зай үлдээх хэрэгтэй... Тэгэхээр, “илүү ч биш, дутуу ч биш” байдлаар бэлтгэлээ базаахад энэ зөвөлгөө тус болох болов уу гэж найдаж байна.
|
|
2011 оны 6-р сарын 01, Лхагва гариг, 10:46 |
|
Өнөөдөр их гоё юм мэдэж авлаа. Баттай мэдэхийг хүсч байсан зүйлээ мэдэж авч, ёстой нэг загатнасан газар маажив гээчийн юм болов. Энэ сонсож мэдсэнээ та нартай хуваалцах гэж яараад шууд л компьютерийнхээ ард суулаа шд.
Сүүлийн үед бид нар чинь сэтгэл амар амруугаа хоол хийж чадахаа болиод байгаа билээ. Байнга л энэ ямар витаминтай бол, энэ нь хэр их илчлэгтэй бол, энэ нь хортой болов уу гэх мэтийн наян юм бодно...
Намайг жаахан байхад манай монголчууд хоол хүнсэндээ манжинг ямар ч хар муу саналгүй хэрэглэдэг байлаа. Ялангуяа мах чанахдаа, хажуугаар нь голдуу чанасан манжин, ногоо гаргаж тавина. Манжинг ногоотой шөл, хуурга, дарсан салатанд хийхээс гадна, дангаар нь ч шарна. “Манжин байхад махаар яах вэ” гэдэг байгаагүй юу?
|
|
2011 оны 2-р сарын 09, Лхагва гариг, 11:55 |
- Цэцэгний навчыг перекисээр арчвал шууд хүчилтөрөгч нэвчин орно
|
|
|
|
|
|
Хуудас 2-с 1 |