| 2011 оны 6-р сарын 01, Лхагва гариг, 10:46 |
 |
 |
 |
|
| Манжин мандтугай!
|
| Өнөөдөр их гоё юм мэдэж авлаа. Баттай мэдэхийг хүсч байсан зүйлээ мэдэж авч, ёстой нэг загатнасан газар маажив гээчийн юм болов. Энэ сонсож мэдсэнээ та нартай хуваалцах гэж яараад шууд л компьютерийнхээ ард суулаа шд.
Сүүлийн үед бид нар чинь сэтгэл амар амруугаа хоол хийж чадахаа болиод байгаа билээ. Байнга л энэ ямар витаминтай бол, энэ нь хэр их илчлэгтэй бол, энэ нь хортой болов уу гэх мэтийн наян юм бодно...
Намайг жаахан байхад манай монголчууд хоол хүнсэндээ манжинг ямар ч хар муу саналгүй хэрэглэдэг байлаа. Ялангуяа мах чанахдаа, хажуугаар нь голдуу чанасан манжин, ногоо гаргаж тавина. Манжинг ногоотой шөл, хуурга, дарсан салатанд хийхээс гадна, дангаар нь ч шарна. “Манжин байхад махаар яах вэ” гэдэг байгаагүй юу?
|
|
| 2010 оны 8-р сарын 10, Мягмар гариг, 08:57 |
 |
 |
 |
|
| Байцааны ашиг тус
|
| Жирийн цагаан голт байцаа нь дэлхийтэй бараг хамт үүссэн, орчноо голдоггүй, хойд туйлд ч ургадаг бөгөөд нэр нь эртний Ромын капут буюу толгой гэсэн үгнээс үүсэлтэй гэж үздэг. Олон улс үндэстний хоолыг байцаагүйгээр төсөөлөхөд хэцүү. Эрт үеэс энэ таримал ургамлыг хүмүүс зөвхөн хоолонд бус эмэнд ч хэрэглэж иржээ. Түүний эмчилгээний шинж чанарын тухай Тиннократ, Аристотель, Плиний нар бичиж римчүүд толгойн өвчин, нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчлөх зэрэгт ашиглаж байв.
Орчин үеийн анагаах ухаанд байцааны эмчлэх онцгой чадлын тухай тайлбарлахдаа: түүнд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой гэжээ.
|
|
| 2010 оны 7-р сарын 19, Даваа гариг, 16:35 |
 |
 |
 |
|
| Алимны ашиг тус бүрэн “илчлэгджээ”
|
| Хүн төрөлхтөн алимны модыг бараг 5000 жилийн өмнөөс заншуулж эхэлснээр дэлхий даяар алим хэмээх амттат жимсгэнэ тархсан билээ. Тэр цагаас хойш алимыг зөвхөн хүнсэнд хэрэглээд зогсохгүй эмчилгээнд ч хэрэглэсээр ирсний учир нь алимны химийн бүтэцтэй холбоотой.
Алимны шүүсэнд (алимны жингийн 83%) глюкоз, фруктоз, сахароз их хэмжээгээр агуулагдахаас гадна төрөл бүрийн органик хүчил байдаг. Мөн А, В, С аминдэмүүд, минерал бодисууд, пектин, эслэг, бага хэмжээний уураг, тос ч бий. Үрэнд нь хүний өдрийн хэрэгцээг хангахуйц хэмжээний йод байдаг учраас алимыг үртэй нь хамт идэхэд сайн.
Алимны эмчилгээний чанар чамлахааргүй их бөгөөд олон өвчинд тустай гэдгийг хүмүүс эрт дээр үеээс мэдэж хэрэглэж ирсэн. Гэдэс өвдөхөд алимыг үрүүлд үрж нухаж иддэг. Алимыг чанаж уувал хөхүүл ханиадыг дарж өгнө, бөөрний ажиллагааг дэмжинэ, цусны даралтыг бууруулна, склероз, подагр, элэгний өвчнүүдийг эмнэнэ. Алим бас нүдний харааг сайжруулах, арьс, үс, хумс зэргийг эрүүлжүүлэх, хүнсэн дэхь төмрийг биед шингэхэд тусалж цусан дахь гемоглобины хэмжээг хэвийн болгож өгөх зэргээр ашиг тусаа өгдөг жимсгэнэ. Арьсны экзем болон арьсны өөр бусад өвчний үед гадуур байдлаар хэрэглэнэ.
|
|
|
| 2010 оны 1-р сарын 26, Мягмар гариг, 09:08 |
 |
 |
 |
|
| Ямар жимс юунд сайн бэ?
|
| Интоор /вишня/. Цус бүрдэлтийн процесст нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүст ч хор болохгүй. Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй. Өдөрт 20 орчим интоорын жимс идэж байхад үе мөчний өвдөлтийг бууруулна.
Мөн эртний эмч Гиппократ энэ жимсийг гэнэт татаж унадаг (эпилепси) өвчтэй хүмүүст зөвлөдөг байсан байна. Мэдээж өвчнийг нь ор мөргүй алга болгочихгүй ч нойрыг нь засах, сэтгэлийг өөдрөг болгож бол чадах. Үүнээс гадна интоорын жимсэнд хорт хавдар үүсгэгч концероген бодисуудын үйлчлэлээс организмыг хамгаалах чадвартай биофлавонидын төрлийн бодиснууд ихээхэн хэмжээгээр агуулагддаг.
Хоол болосвруулах замын өвчтэй хүмүүс өлөн ходоодтой үедээ идэхгүй байвал дээр. Хоолны дараа бол - болно.
|
|
| 2009 оны 10-р сарын 27, Мягмар гариг, 13:16 |
 |
 |
 |
|
| Жинхэнэ зөгийн балыг хэрхэн таних вэ?
|
| Бүх улс оронд зөгийн балыг дууриалган хийх асуудал байдаг. Хайлуулсан элсэн чихрийг зөгийн баланд хольж арвилахаас авахуулаад янз бүрийн арга байна. Зарим зөгийчид зөгийгөө сахарын сиропоор хооллож байгаад их бал авахаа боддог гэнэ. Ялангуяа, цэцэг жимс багатай гантай зун ихэнх нь л ийм юм хийдэг байх даа... Ингэж гаргаж авсан бал гаднаас нь харахад чанартай балнаас ялгарахгүй, харин амт болон ашигтай чанар нь - хов хоосон. Ийм хиймэл балыг жинхэнэ баланд хольж зарах үзэгдэл их байдаг.
|
|
|
|
|
|
|
|