2010 оны 8-р сарын 08, Ням гариг, 13:02    PDF Хэвлэх И-мэйл
Кофе хэмээх шидэт ундааны түүх

coffeeКофе бол ямаа, лам, энэтхэг мөргөлчнийг холбодог цорын ганц холбоо гэдгийг та мэдэх үү?

Кофе нь дэлхий нийтийн чухал хэрэгцээт барааны жагсаалтын 2 - т, газрын тосны дараа бичигддэг. Чухам энэхүү гайхамшигт ундаа  дээрх гурвыг холбодог байна. Мянга гаран жилийн өмнө хүн төрөлхтний танил болсон кофе нь тариалагчаасаа авахуулаад “Starbucks”-ийн эзэн хүртэл 500 сая хүнийг тамшаалуулж байна. Зургаан тэрбум хүнтэй Дэлхий дээр хамгийн түгээмэл ундаа нь - халуун кофе юм. Кофены түүх үлгэр домог мэт. Африкийн Этиопын үржил шим сайтай хөндийд ургадаг байсан кофены буурцгийг 800-гаад оны үед сүрэг ямаа анх нээсэн гэдэг.

Сүргийн эзэн Калди гэгч эр амьдралынх нь түшиг тулгуур болсон хэдэн ямаа нь шөнө унтахгүй байгааг ажигласнаар хамаг хэрэг үүджээ. Мань малчин ямаануудаа үл таних, таатай үнэртэй улаан буурцаг идсэнийг мэджээ. Малчин эр олдвороо нутгийн ламтантай хуваалцав. Санваартан улаан буурцгийг хоргүй гэдэгт итгэлтэй байсан тул буцалсан усанд хийж найруулан уужээ. Кофег амталж үзсэн дэлхийн анхны хүн болсон энэ ламтан шинэ ундаагаа нутгийнхандаа, ялангуяа сүмийнхэндээ онцгойлон түгээсэн байна. Кофены ачаар лам нар үдэш, үүрийн мөргөлөөсөө хоцрохоо больжээ. Хойд Африкаас зүүн Африкийн таатай уур амьсгалт хөндийд ургах болсон кофены буурцаг 1000-гаад оны үед боолуудтай хамт Улаан тэнгисийг гатлан  Йеменд хүрчээ. Этиоп кофены төрсөн газар бол Йемэн түүнийг өлгийдөн үржүүлсэн нутаг юм. Тухайн цагтаа шаггүй хөгжил соёлтой  байсан Йемэнд анх кофены аж ахуй болон худалдаа бий болжээ. 1300-гаад оны үед кофены анхны тариалангийн талбайг бий болгосон нь мөн л Йемэн улсад юм. XIV-р зууны дунд үе гэхэд Арабын хойг бүхлээрээ кофены диваажин болоод байв.

XV-р зууны Мекка хотод эрдэмтэн мэргэд, улс төрийн хүрээнийхний  цуглардаг кофены тусгай газруудыг байгуулж эхэлжээ. Аяга халуун кофе тухайн орчинд таатай уур амьсгал үүсгэдгийн нэгэн нотолгоо нь кофе Европод хүчээ авсан явдал юм. XVI-р зуунд тус тивд нэвтэрсэн кофе ихэс дээдсийн тансаг  ундаа болсон төдийгүй, нийгмийн олон салбарын лидерүүдийг цуглуулдаг гол хэрэгсэл болжээ. Европ, Азид кофег их хэмжээгээр нийлүүлдэг байсан Арабын ертөнц олон зууны турш кофены үйлдвэрлэлийг хянаж байв. Харин Меккад мөргөл хийхээр ирсэн энэтхэг хүн төрөлх нутаг руугаа  кофены буурцгийг хулгайгаар тээснээр  Арабын эл монополь байдлыг эвджээ. coffee_plant

Хөдөө аж ахуйд Арабын хойгоос илүү тохиромжтой цаг агаарын нөхцөлтэй Энэтхэгт  кофены үйлдвэрлэл хэдхэн жилийн дотор гайхалтай хурдан  хөгжсөн байна. Нидерландчууд мөн дээрх энэтхэг мөргөлчний адил кофены буурцгийг зүүн өмнөд Ази дахь эзэмшил газартаа амжилттай үржүүлснээр XVII-р зууны дунд үеэс дэлхийн кофе үйлдвэрлэлд хүч түрэн орж ирсэн юм. Их гүрнүүд хийгээд их нүүдлийн ачаар кофе дэлхийн өнцөг булан бүрт түгсэн байна. Өдгөө Ямайкийн Хөх уулс, хавайн арлуудын Кона дүүрэг, Индонезийн Ява арал, Бразилийн ширэнгэд хүртэл  кофены тариалан бий. Кофены үйлдвэрлэл эрхэлдэг 25 сая ферм бий гэх судалгаа байдаг. Сонирхуулахад Бразил өдгөө кофены хамгийн том үйлдвэрлэгч болжээ.

Кофе тархи хамгаална

Өдөр бүр кофе уух нь сэтгэцийн гаралтай өвчнөөс хамгаалдгийг эрдэмтэд тогтоожээ. Олон төрлийн шидтэй уг ундаа нь мартамхай өвчнөөс сэргийлдгийг судлаачид өмнө нь тогтоож байсан юм. Харин хойд Дакотагийн их сургуулийн эрдэмтэдийн хэлснээр уг судалгаа  кофены одоогоор илрээд буй бүхий л шинж тэмдгийн хамгийн сайныг нь тогтоосон нь энэ аж. Төв мэдрэлийн системийг хамгаалдаг цусан хангамжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үйлчилгээтэй кофед агуулагддаг бодисууд цусан дахь өөх тосны хэмжээг ч мөн бууруулдаг байна. Кофег зохистой хэмжээнд өдөр тутамд хэрэглэж заншвал тархины  үйл ажиллагаа сайжрахаас гадна сэтгэн бодох чадвар ч нэмэгддэг аж.

Кофены амт болон үнэр нь бухимдал тайлдаг

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Хан Сиок Си бухимдал тайлах хамгийн шилдэг арга хэмээн халуун кофе үнэрлэхийг санал болгож байна. Түүнтэй хамтарч ажилласан Вандербилтийн их сургуулийн Кофе судлалын хүрээлэнгийн тэргүүн Петр Мартины хэлсэнээр кофены үнэр тархины үйл ажиллагааг эрчимжүүлж бухимдал тайлдаг аж. Түүний амт Иохан Себастьян Бахын онгодыг хөглөж, тэрээр “Кофены магтуу”-г зохиосон билээ. Мэргэжилтнүүд  кофе уух, үнэрлэх хоёрын нөлөө адилгүй гэдгийг онцлоод кофе их уухад нойргүйдүүлж ядраадаг бол буцалсан кофены сэнгэнэсэн үнэр кофеиныг  тархинд  шаардлагатай хэмжээгээр нь хүргэдэг гэжээ. Тэдний тооцоолсноор өглөө үдэшгүй кофе уудаг хүмүүсээс кофены үнэрт сэрдэг хүмүүсийн ажлын идэвхи 20 хувиар илүү байдаг байна . Арабик ба Робус сортын кофе хамгийн сайнд тооцогддог бөгөөд дэлхийн нийт зах зээлийн 92 хувийг эзэлдэг аж.

Хөл хүнд үедээ кофе уух нь зөв үү?

Уг асуулт мэргэжилтнүүдийг сүүлийн хэдэн жил эргэлзүүлжээ. Харин Калифорнийн судалгааны төвийн их эмч Де Кун Ли үүнд “үгүй” гэж хариулж байна. Түүний тогтоосноор өдөрт 200 граммаас илүү кофе уудаг жирэмсэн эмэгтэйн дутуу төрөх магадлал кофеноос бүрмөсөн  татгалзсан ирээдүйн эхээс хоёр дахин өндөр байдаг аж. Кофенд дурлагч хөл хүнд эмэгтэйчүүдийн 25 хувь нь хүүхдээ дутуу төрүүлдэг байна. Өдөрт 200 граммаас бага кофе уудаг жирэмсэн эмэгтэйд ч дутуу төрөх аюулгүй гэсэн баталгааг эмч нар өгч чадахгүй гэнэ. Ялангуяа жирэмсний эхний 3-4 сарын хугацаанд кофеноос бүрэн татгалзах хэрэгтэй. Томчууд кофег шингээж чадах ч дөнгөж бүрэлдсэн урагт хүчтэй ундаа бараг л гэнэтийн цохилт шиг нөлөөлнө. Кофе их уудаг бүсгүйчүүд эсэн мэнд амаржлаа ч хүүхэд нь жин багатай, биеийн эсэргүүцэл сул байх талтай гэнэ. Харин жирэмсний таван сараас хойш кофе ууж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ долоо хоногт хоёроос илүү аягыг уухгүй байхыг Де Кун Ли эмч анхааруулжээ.

Орчуулсан Я. Сүхбаатар

TV7 хоног хөтөч сэтгүүлээс.

 

Comments 

 
0 #1 gest 2010-08-27 05:46
coffee unerteheer tolgoi deeguur bundan ergeldene gegch boldiimda :P
Quote
 
 
0 #2 bilg 2010-12-08 09:10
Уусдаг кофе болон үрийг буталж чанаж бэлтгэсэн кофе хоорондын ялгаа юу вэ? Яагаад амт үнэр нь тийм мх өөр байдаг юм болоо?
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.