2011 оны 6-р сарын 01, Лхагва гариг, 10:46    PDF Хэвлэх И-мэйл
Манжин мандтугай!

Өнөөдөр их гоё юм мэдэж авлаа. Баттай мэдэхийг хүсч байсан зүйлээ мэдэж авч, ёстой нэг загатнасан газар маажив гээчийн юм болов. Энэ сонсож мэдсэнээ та нартай хуваалцах гэж яараад шууд л компьютерийнхээ ард суулаа шд.

Сүүлийн үед бид нар чинь сэтгэл амар амруугаа хоол хийж чадахаа болиод байгаа билээ. Байнга л энэ ямар витаминтай бол, энэ нь хэр их илчлэгтэй бол, энэ нь  хортой болов уу гэх мэтийн наян юм бодно...

Намайг жаахан байхад манай монголчууд хоол хүнсэндээ манжинг ямар ч хар муу саналгүй хэрэглэдэг байлаа. Ялангуяа мах чанахдаа, хажуугаар нь голдуу чанасан манжин, ногоо гаргаж тавина. Манжинг ногоотой шөл, хуурга, дарсан салатанд хийхээс гадна, дангаар нь ч шарна. “Манжин байхад махаар яах вэ” гэдэг байгаагүй юу?

 

Тэгтэл зах зээлд ороод урьд нь элдэв бодолгүй хэрэглэдэг байсан олонхи хүнс маань эргэлзээтэй, хүнд хортой болж хувирсан. Манжинг болохоор “манжууд  монголчуудыг хорлох гэж албаар хүнсэнд нь өргөн хэрэглүүлж сургасан, харин өөрсдөө болохоор хоол хүнсэндээ огт хэргэлдэггүй, зөвхөн гахай мэтийн гэрийн тэжээмэл амьтанд өгдөг” гэсэн яриа дэгдэв. Хажуугаар нь элэгний хорт хавдар үүсгэдэг гэж хаанаас гарсан нь мэдэгдэхгүй явган яриа  тархав. Тэр үед би: “энэ бидний түлхүү хэрэглэдэг буй хоол  хүнс  хортой эсэхийг судлаад, үр дүнг нь ард түмэндээ мэдэгдэж, ойлгуулж, тайлбарлаад өгдөг газар байдаггүй  юм байхдаа, бүх л бүтэн улс байна даа”,-  гэж их боддог байлаа.

Оршил маань арай урт болчихов уу даа. Оросын “Первый канал” - аар “Жить здорово” гэж нэвтрүүлэг гардаг болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Өглөө болгон эртлэн босоод үздэгсэн бол бидний өдөр тутмын амьдралд чухал хэрэгтэй маш их мэдээлэл өгдөг сайхан нэвтрүүлэг. Угаасаа аливаа нэг хүнсний бүтээгдхүүний тухай нэвтрүүлэг бэлдэхдээ “Первый канал” үнэхээр хариуцлагатайгаар ханддаг: бүх талын судалгаа, шинжилгээг бүрэн дүүрэн хийж байж олонд таниулдаг нь талархууштай бөгөөд гайхалтай. Энэ удаад нөгөө, манайд “муу нэртэй луу данстай” болчихоод байгаа манжингийн тухай ярина гэж хэлэнгүүт яаран сандран үзэг харандаагаа шүүрч авлаа.

/Ер нь манайд хүнсний хэрэглээний бүтээгдхүүнд нарийн шинжилгээ хийдэг ямар нэгэн газар байдаг юм болов уу, байдаг бол хэзээ, хэнд, ямар бүтээгдхүүн шинжилж өгдөг юм бол?/

Эртний Египетийн алдарт Пирамидыг барьсан боолуудын өдрийн үндсэн хоол нь манжин байсан гэнэ. Оросууд  бол манжинг эрт дээр үеээс л ядуучуудын хүнс гэж үздэг байв. Чанасан манжин аливаа хоолны гол хачир нь, ер нь оросуудын хэрэглэдэг үндсэн ногоо, “Ногооны хаан” байжээ. Үндсэндээ цардуулаас бүтдэг /илчлэг ихтэй гэсэн үг!/ төмсийг бодвол манжин хавьгүй бага илчлэгтэй бөгөөд эрүүл мэндэд дэмтэй ногоо. Ургамлын эслэгээр /клетчатка- боловсордоггүй ширхэгт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй/ баялагаас гадна “С” аминдэм, фолийн хүчил зэргийг ихээр агуулдаг.Төмс, луувангийн адил сэрүүн хуурай газар бараг бүтэн жил хадгалах боломжтой тул дайн гамшигийн үед олон хүний аминд орж байсан гайхамшигтай сайн ногоо. Манжин  “С” витаминыг өндөр хэмжээгээр агуулдаг. Бидний бие организмд маань гаднаас орж ирсэн “дайсан нян”  эд эсний бүрхүүлийг гэмтээн, улмаар дотогш нэвтэрч устгадаг, харин манжин эсний бүрхүүлийг бүрэн бүтнээр нь авч үлдэн хамгаалж өгдөг байна. Шинэхэн манжингийн навчинд  хорт хавдраас хамгаалах бодис ихээр агуулагддаг тул өндөр хөгжилтэй орнуудад навчийг нь дангаар нь  өндөр үнээр зарж борлуулдаг гэнэ. Бидний биенд хавдрын эсүүд  амьдарч, өсөж, үхэж байдгийг бүгд мэднэ дээ. Харин  шинэ манжингийн навч эдгээр эсүүдийг сайн устгадаг юм байна. Манжингийн үндэс нь ч, навч нь ч үнэ цэнэтэй хүнсний бүтээгдэхүүн. Иймээс энэ сайхан ногоог үндэс навч, юутай хээтэй нь хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэж тус нэвтрүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид ярьсан шүү!

Ингээд нэр төрөө буцааж олж авсан манжин мандтугай!

Манжинг цагаатгасан: Ж. Сугармаа, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
taalagdsan
+2 #1 taalagdsan 2011-06-01 16:52
ashgui dee, tegvel idej baiya unuudruus
Quote
 
 
Enkhee7088
+1 #2 Enkhee7088 2011-06-03 07:15
Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна шүү, манжин авч иддэг болъё
Quote
 
 
Darii
+1 #3 Darii 2011-06-04 03:44
Bayarlalaa.
Quote
 
 
kk
+1 #4 kk 2011-06-06 11:41
ugaasaa l iddeg l bsn bish u
Quote
 
 
Zaya
0 #5 Zaya 2011-06-07 00:52
Талархлаа,
цаг заваа гаргаж хэрэгтэй мэдээлэл хүргэсэнд талархлаа дахин илэрхийлж байна.
Quote
 
 
уншигч
0 #6 уншигч 2011-06-21 06:01
гэхдээ манайхаас өөр улсад шар манжинг огт иддэггүй юм билээ шүү. дахин сайн нягталж үзээрэй. польшид 10 жил байхдаа шар манжинг огт хараагүй
Quote
 
 
unshlaa
0 #7 unshlaa 2011-07-08 09:19
svekla geheer ni manjin geed bodchuhson yum bish biz?
Quote
 
 
Administrator
0 #8 Administrator 2011-07-09 03:48
Юу гэж дээ, тэр зэргийн орос хэл бид мэднэ шүү дээ!!!!!
Quote
 
 
anha
0 #9 anha 2011-10-19 09:53
ene japand bas ogt idehgui yuma gahain tejeeld l hergeldeg geltsene.ter n ch duurch 1 taarval avchmaar l bgan uugan kk
Quote
 
 
maxima
0 #10 maxima 2011-10-24 13:25
urraaaaa manjin mandtugai.bi manjintai huurgand durtai.germand soninoos manjing shine urgats huraasan uyed zaraad jiliin busad ulirald olddoggui.manai d bol jiliin 4 uliral shu de huuhnuudee.
Quote
 
 
maxima
0 #11 maxima 2011-10-24 13:27
svekla repa 2 ig yalgaj l taaraa sh de
Quote
 
 
ЭнСо
0 #12 ЭнСо 2011-11-06 16:10
Улаан манжингийн шүүс хүний биед б\маш сайн гэсэн... дотор гэдэсний үйл ажиллагааг сайжруулж нүүрээр гардаг хар цагаан батгануудыг арилгадаг... би ер нь хэрэглэж заншаад байгаа
Яаж хэрэглэх вэ гэвэл нэг шмрхэг маншинг жижиг хөшгөлөөд 1 лит орчим буцалсан усанд хийгээд л болоо... Өдөр богон тэрнээсээ 200 гр орчим уугаад байхад болно дөө
Quote
 
 
ЭнСо
0 #13 ЭнСо 2011-11-06 16:12
өө нойр хүрээд бичих гэж алаад хаячиж хэхэ
Quote
 
 
saihana
0 #14 saihana 2011-12-04 04:15
bayarlalaa manjing tsagaatgasand. bi bas manjind durtai odoo duraaraa idej boloh n
Quote
 
 
God is GooD
0 #15 God is GooD 2011-12-12 04:57
Manjing neg heseg idehgui bsan
Humuusiin dund tsuu yaria manjing maan helmegduuljee. Odoog hurtel zarim humuus huniig aris ongoor yalgavarlana gedeg shig manjing yalgavarlasaar l bna ...
Quote
 
 
amunaa
0 #16 amunaa 2012-01-02 07:34
hi all zahaaas yumu super marketaas manjin awahaar zarimdaa harahad gaigui herneee arilgad hoshiglohod aimar ottei bdag shd. ulaan manjin law tegj otson bhiig haraagui shd. ter yagad tegdeg yum bolo? oor aimar otdog hunsnii nogoo bdag yum bolwuu? bi law haraaagui
. ug n mashind uneheer durtai hooliig neg goyo amttai bolgodog
Quote
 
 
Зулаа
0 #17 Зулаа 2012-02-07 05:33
Сайн байна уу энэ өдрийн мэнд. Би танай сайтад өнөөдөр л орж үзлээ. надад маш их таалагдлаа. Бусад сайтаас хайгаад олддоггүй олон олон хэрэгтэй зөвлөгөөнүүд ялангуяа хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой нь их гоё юмаа :o . Би ЭМШУИС-х нийгмийн эрүүл мэндийн ангид суралцдаг, хүнсний бүтээгдэхүүний тал дээр таньтай ижилхэн бодолтой явдаг, гадуур зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эд шинжилгээ бараг л хийгддэггүй хуурамч бүтээгдэхүүнүүп их зарагддаг, би энэ жил оюутны эрдэм шинжилгээний хуралд хүнсний бүтээгдэхүүний талаар судалгаа хийх гэсэн боловч яг юу барьж авахаа сайн мэдэхүй л байна, Боломжтой бол надад зөвөлгөө өгөөч :o
Quote
 
 
monhuulei
0 #18 monhuulei 2012-02-17 06:17
Байнга л хэрэглэсээр ирсэн хэрэглэж ч байгаа. Муу юм юу ч байхгүй л байнадаг. Муу гэж байхад нь ч хэрэглэж л байсан шүү kk!!!!
Quote
 
 
nerust
0 #19 nerust 2012-04-08 07:08
шар манжин мөн бол сайн л байна. хэзээ энэ мэдээлэл баталгаажих болоо ???? баталгаажуулчва лч сайн л байна
Quote
 

Сэтгэгдэл нэмэх