PDF Хэвлэх И-мэйл
Шампан дарс хэрэглэхдээ гаргадаг алдаанууд
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

shampansk

 

 

 

 

Шинэ жилийн ширээг шампан дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Харин түүнийг хэрхэн зөв ууж, тансаг амтыг нь бүрэн мэдрэхийг мэддэг хүн ховор. Энэхүү эрхэм дарстай харьцахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?

Бөглөөг нь буудуулаад, амсарт нь бушуухан шиг хундагаа бариад, гялс тулгаад тэр дор нь нэг амьсгаагаар ууж байгаа л харагддаг. Гэтэл энэ бүх үйлдэл маань шампан дарсны хувьд байж болшгүй үйлдлүүд ажээ.

Алдаа № 1. Бөглөөг нь буудуулах

Шампан дарсыг буудуулж биш, “сэмээрхэн” онгойлгох ёстой гэнэ. Асуудал эмзэг бүсгүйчүүдийг цочоохгүй, эсвэл гэрлийн бүрхүүлийг хагалахаас болгоомжилж байгаадаа биш, харин шампанскийг буудуулж онгойлгоход нүүрсхүчлийн хийний ихэнх хэсэг нь гараад явчихдаг тул энэ нь дарсны амт чанарт ихээхэн гарз авчирдаг. Дашрамд хэлэхэд шампан дарс хэдий чинээ чанга буудаж байна, төдий чинээ муу чанартай нь харагддаг. Чанартай дарс “соёлтой, чимээгүй биеээ авч явах” ёстой. Сайн шампан дарсны бөмбөлөгүүдийн “тоглолт” 24 цагийн турш ч үргэлжлэх нь бий. Бөмбөлөгүүдийн хэмжээ ч бас их учиртай. Жижиг байх тусмаа сайн. Хэтэрхий том бөмбөлөгүүд хөөрч байвал энэ нь дарсны исэлтийн явцад үүссэн бус, хиймлээр нүүрсхүчлийн хийгээр хийжүүлснийг илтгэнэ. Бөмбөлөгүүд ижил хэмжээтэй байгаа бол бас сайн. Гэхдээ тэдгээрийн хэмжээг хундаганд хийгээд хэдэн минут өнгөрч, дарс хундаг хоёр ижил температуртай болсны дараа л харьцуулах учиртай. Дөнгөж хундгалсны дараа бол сайн шампан дарсны бөмбөлгүүд ч том жижиг байдаг юм.

Алдаа № 2. Хурдан хундгалах

Битгий яар. Шампан дарсыг онгойлгоод ядаж 3 минут болсны дараа хундгалах хэрэгтэй. Ингэвээс түүний амтны төгс байдлыг хадгалах нэг дэх алхам болно. Хундгалахдаа шилээ бага зэрэг тонгойлгож хундаганы ханыг дагуулж аль болох хөөсрүүлэхгүй хийнэ.

Алдаа № 3. Тохиромжгүй хундганд хийх

Шампан дарсны хундаганы асуудал нэлээд нарийн байдаг. “Хуурай”, өөрөөр хэлбэл чихэрлэг бус сортынхыг өндөр нарийхан хундаганд хийнэ. “Чихэрлэг” сортыг өндөр хөлтэй, аяга шиг далбигар хундаганд хийнэ. Зөв хундаганд хийвэл дарс аманд ороод зохих амтлах рецепторууд руу шууд хүрдэг. Хундагатай дарсыг хаанаас нь яаж барих гэж бас нэг шинжлэх ухаан байдаг. Мэргэжлийн амтлагчид хундаганы суурьнаас барьдаг. Баяр тэмдэглээд удаж байгаа, өөрөөр хэлбэл, аль хэдийн халамцуу болчихсон байгаа хүмүүс арай найдвартай байдлаар, хундаганы хөлнөөс нь барьж болох. Харин хундаганы их биенээс барина гэдэг л байж болшгүй асуудал. Шампан дарс конъяк биш, түүнийг алгаараа халааж хэрэггүй.

sh

Алдаа № 4. Тагтан дээр гаргаж тавих

Энд хоёр буруу үйлдэл зэрэг хийгдэж байгаа юм. Нэгдүгээрт, шампан дарсыг босоогоор нь байлгадаггүй. Шилтэй дарс дандаа хагас хэвтээгээр, дарс нь бөглөөг норгосон байдлаар байх ёстой, тэгэхгүй бол шампан дарсны хөөсрөлт багасдаг юм.  Мэдээж үйсэн бөглөөтэй, өөрөөр хэлбэл жинхэнэ шампан дарсны тухай энд ярьж байна. Жинхэнэ дарсыг хэзээ ч хуванцар бөглөөгөөр бөглөдөггүй. Хоёрдугаарт, өвөл тагтан дээр байгаа дарс хэтэрхий хүйтэн болно. Шампан дарсны амт бүрнээрээ мэдрэгдэх хамгийн тохиромжтой температур – 7 – 9 градус. Энэ температурт барих шилдэг арга бол - мөстэй ус хийсэн хувинд шилтэй дарсаа байлгах.

Алдаа № 5. Шоколадаар даруулах

Шампан дарсыг шоколадаар даруулж уудаг гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Энэ эрхэм дарсны тансаг амтыг шоколад “ална уу” л гэхээс сайжруулахгүй. Харин бяслаг, оливын жимс, далайн бүтээгдхүүн, тахианы цээжний цагаан мах, ангийн мах, жимсэн десертүүд, гүзээлзгэнэ, хан боргоцой дажгүй зохицно. Бүдүүлэг гэдгээ харуулъя гэвэл шампан дарсны араас дарсан сармис, давсалсан өргөст хэмх, давсалсан загас зэргийг идээрэй.

Алдаа № 6. Шампан дарс уухын өмнө уруулаа будах

Туршлагатай амтлагчид итгэлтэйгээр хэлдэг: шампан дарс бол маш тансаг, маш эмзэг дарс тул уруулын будаг өчүүхэн төдий хүрэхэд түүний баялаг амтыг өөрчилдөг гэж. Мэдээж, хэр баргийн хүн амтны ялгааг мэдрэхгүй л дээ, гэхдээ ямар ч байсан соёлтой байсан нь дээр. Ядаж л, хундаган дээр гарсан уруулын будагны мөр гоо зүйд зохицохгүй.

Алдаа № 7. Нэг амьсгаагаар уух

Шампан дарсны амтыг бүрэн мэдрэхийн тулд, балгаад - амандаа хэдэн секунд байлгаад залгидаг. Тиймээс, нэг амьсгаагаар ууна гэдэг нь энэ эрхэм тансаг дарсыг доромжилсон хэрэг болно. Ер нь балга бүрээс нь таашаал авч, амтлан уух нь дээр бус уу?

Дашрамд дурдахад

Шампан дарсыг бага хэмжээгээр уухад л сэтгэл санааг өөд татахаас гадна бие организмд ч ач тус нь ирдэг. Түүнд агуулагддаг танинууд холестерины түвшинг бууруулж, биеийн дархлааг сайжруулдаг. Магний нь ядралыг арилгаж, бие сэргээдэг. Шампан дарсыг зохиосон францчууд түүгээр ханиад болон гэдэс дотрынхоо хямралыг эмчилдэг.

Тоо баримт

Шампан дарсыг хамгийн их хэрэглэдэг орон бол Бельги улс гэнэ. Энэ улс нэг хүнд оногдох хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Орос Улсад энэ дарсыг бараг л, зөвхөн шинэ жилээр л хэрэглэдэг аж. Жилийн борлуулалтын 45 % нь энэ үеээр хийгддэг гэнэ.

Бодит байдал

Шампан дарс хэмээх эрхэм алдрыг зөвхөн Франц улсын Шампань мужид ургуулсан усан үзмээр, яг тэнд нь үйлдвэрлэсэн оргилуун  дарс л зүүх эрхтэй гэж үздэг. Хэдийгээр бусад улсад үйлдвэрлэсэн дарсыг хүмүүс шампанск гэдэг боловч, үнэндээ бол эдгээр дарсыг зүгээр л оргилуун дарс гэх нь зүйтэй.

Орос шампан дарс нэлээд чихэрлэг амттай байдаг нь Сталинаас болсон гэнэ. Тэрээр шампан дарсны үйлдвэрт шагнал өгөх үгүйг шийдэхээсээ өмнө дарсыг нь амсч үзсэн гэнэ. Тэгээд дэндүү исгэлэн амттай байна гэж голжээ. Шуурхай арга хэмжээ авч, дарсанд чихэр болон бага зэрэг ликер нэмсэн гэнэ. Сталинд энэ хувилбар нь ихэд таалагдсан тул Советское шампанское дарс энэ хувилбараар үйлдвэрлэгдэх болсон гэх яриа байдаг. Энэ явдал үнэн ч бай, худал ч бай, Советское шампанское дарсны чихэрлэг байдал нь Оросын болон бусад улсын хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн дарс болоход саад болоогүй нь л үнэн.

Шошгон дээрхийг анхааралтай унш

Советское шампанское дарсны сорт 5 төрөл байдаг бөгөөд сахарын агууламжаараа ялгагдана.

  1. Брют – 15 гр./ литр
  2. Сухое – 20 – 25 гр./ литр
  3. Полусухое – 40 – 45 гр./ литр
  4. Полусладкое – 60 – 65 гр./ литр
  5. Сладкое – 80 – 85 гр./ литр

Элдэв амт оруулагч нэмсэн гэж байвал энэ нь дарсны мууг л илтгэнэ.

Хэрэв “хийжүүлсэн” гэж бичсэн байвал ийм дарсыг аваад хэрэггүй: шампан дарс зөвхөн исэлтээрээ хийжсэн байх ёстой.

Шампан дарс гэрэлд мууддаг учраас заавал бараан өнгийн шилтэй байх ёстой.

Гадаадын үнэ ихтэй шампан дарсыг авахдаа N. M. үсэгнүүд байгаа эсэхийг хараарай. Энэ нь үйлдвэрлэгч, худалдагч хоёр нь нэг компани гэдгийг илтгэдэг. Үүнээс өөр үсэгнүүд байх юм бол жижиг үйлдвэрлэгч үйлдвэрлээд том компанид өгч,  нэрээр нь заруулж байгаа гэсэн үг. Мэдээж энд чанарын ялгаа их байдаг.

“А и Ф” – аас орчуулав.

www.orosshkolton.mn, Ё. Одончимэг

 

Сэтгэгдлүүд  

 
bayarlagch
0 #1 bayarlagch 2009-12-29 02:26
Энэ өгүүллэгт байгаа M N тэмдэглэгээнүү хаана нь байдаг юм болов оо? Магадгүй маш үнэтэй байдаг байх аа даа. Шинэ жилээр бэлтгэж байгаад туршаад амт нь өөр байх эсэхийг үзнээ. ;martini :uns
Quote
 
 
munkhmaa
0 #2 munkhmaa 2009-12-29 04:54
bayarlalaa, heregtei medeelel baina. Mon tuunchlen ene site-iin buh hereglegchded bolon admindaa shine onii mendiig hurgeye. Ta buhen shine onoo saihan ugtaarai.... ;beleg
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2009-12-29 07:09
munkhmaa, баярлалаа. Чамд болон сайтынхаа бүх зочиддоо ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе :unsii Сайтыг маань уншиж сэтгэгдлээ бичин, урмын үгээ хайрлалгүй хэлж байдаг та нартаа маш их баярлаж байгаа шүү ;thanks Шинэ оноо сайхан угтаарай, найзууд аа ;bayarhurgii
Quote
 
 
batushka
0 #4 batushka 2009-12-29 10:04
;uhii ;uraa
Quote
 
 
batushka
0 #5 batushka 2009-12-29 10:05
buruu yum yavaad ugluu. bi ;uraa -g yavuulah gej baisan yum
Quote
 
 
enji
0 #6 enji 2009-12-30 12:12
;ok ;ok ;ok
Quote
 
 
batushka
0 #7 batushka 2009-12-30 15:38
Mongoliin shampansk geed negen zuil garsan baina aa. hediigeer undesnii uildveree demjih ni zuv bolovch arai l denduu muu buteegdhuun hiisen baina aa. shampanskiin ner hundiig gutaasan baina.
Quote
 
 
уншигч
0 #8 уншигч 2009-12-30 17:49
хаана байна. Чи авч хэрэглэсэн юм уу.
нэр нь юу вэ. Ямар компани үйлдвэрлэсэн юм бэ?
Quote
 
 
чука
0 #9 чука 2009-12-31 08:51
гоё зөвөлгөө байна ;uraa
Quote
 
 
batushka
0 #10 batushka 2009-12-31 10:34
lonhon deer ni yamar ch kompaniin ner alga. manai ajliin huuhduud l avsan baisan. iim yumiig hudaldaand gargasan baih yum daa.
Quote
 
 
zochin
0 #11 zochin 2009-12-31 11:04
http://www.orosshkolton.mn/components/com_jcommentshttp://www.orosshkolton.mn/components/com_jcomments/images/smiles/flowers.gif/images/smiles/girl_cap.gif
Quote
 
 
ээгий
0 #12 ээгий 2010-01-12 03:03
;eleghatlaa onii omno orj unshixgui yavaa.neg amisgaagaar uusan gexed boloxoor uuj duusgasan shdee.gexdee bayar uugeer duusax bish,medexed iluudexgui zuil bna.bayrlalaa tanai xamt olond.xvn coeltoi bna aagedeg chini ix caixan shuu dee. ;poka
Quote
 
 
ганаа
0 #13 ганаа 2010-12-28 06:48
дандаа хэрэгтэй мэдээлэл оруулдаг,энэ мөн сайн бүсгүй шүү,баярлалаа,э нэ сайтын зочдод ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ хүргэж,АЗ ЖАРГАЛ хүсье.
Quote
 
 
bilig
0 #14 bilig 2010-12-29 01:59
Гадуур зарагддаг шампан дарсны хэдэн хувь хулхиных бол? Гайгүй чанартай эсэхийг яаж мэдэх вэ?
Quote
 
 
Усны хувилгаан
0 #15 Усны хувилгаан 2010-12-29 06:51
Баярлалаа, Одноо. Шинэ оны мэнд хүргэе. Тааралдсангүй удлаа, хэ хэ.
Quote
 
 
Усны хувилгаан
+1 #16 Усны хувилгаан 2010-12-29 06:52
Би нээрээ логины хамаг мэдээллээ мартчихжээ.
Quote
 
 
doshbat
0 #17 doshbat 2010-12-31 06:47
ӨӨ ГАЙХАЛТАЙ ЗӨВЛӨГӨӨ БАЙЛАА. МАШ ИХ БАЯРЛАЛАА. МАНАЙХАН ИХ Л САЙН БУУДУУЛЖ БҮХ ДАРСАА АСГАЖ, БАЙДАГ ХУВЦАС ХУНАР ГЭР ОРНОО ЗАВААРУУЛЖ БАЙЖ Л САНАА НЬ АМАРДАГ УЛСУУД ШҮҮ ДЭЭ.
ИХ САЙХАН МЭДЭЭЛЭЛ БАЙНА ДАХИН БАЯРЛАЛАА.
Quote
 
 
ivaa
0 #18 ivaa 2012-01-02 02:34
Bayarlalaa, heregtei medeelel bna.
Quote
 
 
flower
0 #19 flower 2012-01-25 09:36
sain bainuu ta bi tanai site-r zochilohdoo bainga bayartai baidag. Gevch suuliin ued yagaad site-aa update hiihgui bgaan be? oor goy orchuullaguud medee medeelluud unshimaar bainaa.:)
Quote
 
 
zochin
0 #20 zochin 2012-02-14 06:44
hi.Ene ix goyo zuvluguutei site. daanch shineer materialuud oroxgui yumaa adminaa.
Bi oird net-d orj amjaagui baij bgaad unuudur tanaixiig goyo goyo yum zunduu nemj tavisan baix gej bodood ortol aaaali shine jiliin yum bxiin.
Quote
 
 
Administrator
0 #21 Administrator 2012-02-14 08:28
Зав алга аа, хүмүүс ээ, уучлаарай!!!
Quote
 
 
Byambaa
0 #22 Byambaa 2012-05-09 16:18
Uneheer heregtseetei,zo volgoonuud saihan sait bna.Zavtai bolohooroo hund heregtei olon saihan zovolgoo,sanamj uudiig orchuulj taviarai.Amjilt husey!
Quote
 
 
Byambaa
0 #23 Byambaa 2012-05-09 16:19
Uneheer heregtseetei zovolgoonuud bna.Sonirholtoi ,ogooj saitai sait bna.Amjilt husey!
Quote
 

Сэтгэгдэл нэмэх