PDF Хэвлэх И-мэйл
Барааны саванг басаж болохгүй
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

milo

Орчин үеийн эзэгтэй нарын ихэнхи нь барааны саван гэхээр социализмын үеийн хоцрогдсон хэрэглээ, муухай үнэртэй хэмээн ярвайн дургүйцдэг. Гэтэл барааны саван шиг аюулгүй, ямар ч хоргүй үнэнч нөхөр өнөөгийн энэ олон угаалга цэвэрлэгээний бодис дотор байхгүй юм. Барааны саванг угаалгын өрөө, гал тогооны өрөөндөө хүндэтгэлтэйгээр буцааж залвал зохино. Энэ мартагдсан угаалгын бодисыг хэрэглэснээр та мөнгөө хэмнээд зогсохгүй, эрүүл мэндээ хамгаалах болно.

Айл бүрт түмэн төрлийн угаалга цэвэрлэгээний бодис өрөөстэй байдаг. Аяга тавагны, хана туурганы, шил тольны, ванн тосгуурны, суултуурны, шалны, даавуун эдлэлийн, ноосон эдлэлийн гээд угааж болдог гадаргуу болгонд зориулагдсан гэх бүхий л бодисыг худалдан авч ванны өрөөгөө чимдэг болжээ. Гэтэл энэ бүх бодисыг бараг бүгдийг нь барааны саван ганцаараа орлож чадах бөгөөд, хамгийн гол нь эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй цорын ганц угаалгын бодис билээ.

Барааны саван нь ямар ч хоргүй, экологийн цэвэр бүтээгдхүүн юм. Түүний гол бүрдүүлэгч нь тосон хүчлүүдийн натрийн давснууд бөгөөд элдэв будаг, үнэр оруулагч зэргийн химийн бодис байдаггүй.  Бор шараас хүрэн өнгөтэй байдаг. Сүүлийн үед үйлдвэрлэгчид барааны савангийн царай зүс, үнэр танарыг нь засах зорилгоор зарим нэг зүйл нэмдэг болоод байгаа. “Оригоороо” байгаа барааны саванг сонговол дээр.

Барааны савангийн шүлтлэг ph нь 11 – 12 байдаг учраас угааж цэвэрлэх чадвар сайтай байдаг. Угаалгын нунтаг угааж чадахгүй толбыг барааны саван арилгаж чаддаг. Тосон хүчлийн агууламж ихтэй учраас /72% хүртэл/ маш сайн хөөсөрдөг, энэ нь хүйтэн усанд ч угаах боломжтой болгодог юм. Барааны саван ноосон даавуун болон ноосон эдлэлийг хөвсгөр зөөлөн болгох увидастай.

Барааны саван натурал бүтээгдхүүн учраас харшил өгдөггүй онцлогтой. Хүүхдийн даавуу, хувцас зэргийг барааны савангаар угаадаг. Жижиг сажиг зүйлийг /ширээний алчуур, тоосны алчуур/ угаахад барааны саван шиг тохиромжтой зүйл байхгүй.

Аяга таваг угаагч шингэн саван хичнээн их усаар зайлаад ч аяга тавагнаас бүрэн салдаггүй бөгөөд хоол ундтай хамт бидний биед орж эрүүл мэндэд маань багагүй хохирол учруулдаг гэдэг нь батлагдаад байгаа. Харин барааны саван аяга таваг сав суулгыг “Фэйри” мэтээс сайн угаадаг бөгөөд тавган дээр үлдэхгүй усаар бүрэн зайлагддаг байна.

Нян устгах чадвар

Эмнэлэгийн орчинд барааны саванд маш хүндэтгэлтэйгээр ханддаг хэвээр байгаа билээ. Төрөх эмнэлгүүдэд ч ариутгал халдваргүйжүүлэлтийн зорилгоор цэвэрлэгээг барааны савангаар хийдэг. Гэр оронд ч ариутгалыг барааны савангаас сайн хийх бодис байхгүй хэмээн эмч нар зөвлөдөг. Бусад бодис ариутгахынхаа хажуугаар хүнийг хордуулах аюултай ажээ.

Дээр үед барааны саванг мэс заслын бээлий болгон хэрэглэдэг байсан түүхтэй. Гараа савандаад хатаасны дараа мэс засал хийхэд халдвар авах магадлал эрс буурдаг байжээ.

Арьсан дээр үүссэн жижиг шархыг барааны савангаар савандан угаахад хурдан эдгэдэг.

Барааны саван мөн вирусын эсрэг сайн үйлчилдэг, тиймээс хамрын ханиаднаас хамгаалах болон эмчлэх зорилгоор барааны савангийн уусмалд хөвөн дүрээд хамрынхаа дотор талыг арчвал нэн тустай.

Шүдний сойзоо ариун байлгаж, нян үржихээс хамгаалъя гэвэл хэрэглэснийхээ дараа барааны саванд үрж хөөсрүүлээд орхих хэрэгтэй.

Хөлийн өсгийний арьс хагаран шархлахад барааны саван л бас тус болно: 2 литр халуун усанд 1 цайны халбага сод, 1 амны халбага барааны савангийн үртэс хийж уусгаад хөлөө дүрвэл түргэн эдгэнэ.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Administrator
0 #1 Administrator 2010-02-04 16:33
За явж барааны саван аваад, уучлал гуйгаад хүндтэй байранд залахаас. Хөөрхийг хэдэн ч жил хэрэглээгүй юм бэ дээ. Ядаж аяга тавгаа угааж байя даа, барааны савангаар. Энэ муу "Фейри" г хөөж явуулнаа. Хортой гэдгийг нь аль эрт мэддэг ч инерцээрээ хэрэглээд л байсан юм. Аминдаа аяга тавгаа сайн л зайлдаг юм.
Quote
 
 
dambasuren
0 #2 dambasuren 2010-02-04 16:43
;beleg
Quote
 
 
dambasuren
0 #3 dambasuren 2010-02-04 16:44
Quoting dambasuren:
;beleg

;bayarhurgii Яг үнэн шүү
Quote
 
 
chili
0 #4 chili 2010-02-04 18:56
хуучныг сануулсан хэрэгтэй зөвлөлгөө нийтэлсэнд баярлалаа.Орос барааны саван хэвээрээ байгаа волов уу? Монгод хаана зарж байна аа?
Quote
 
 
Administrator
0 #5 Administrator 2010-02-05 07:36
Нээрээ, орос барааны саван байдаг уу, таминь ээ? ;za baiz Ядаж орос савантай төстэй савангийн нэрийг хэлж өгч туслаарай, манайхаан!!!
Quote
 
 
зочин
0 #6 зочин 2010-02-05 07:38
;welcome
Quote
 
 
бат
0 #7 бат 2010-02-05 10:00
ОК энэ тэр гээд савангууд ямар байдаг юм бол оо? Ашиг тус байна уу? Хулхи уу? ;ok ;stop
Quote
 
 
_хХх_
0 #8 _хХх_ 2010-02-05 13:46
хөөх аяга тавгаа барааны савангаар угаана гэхээр сонин байх чинь,савангийн уусмал бэлдчээд үзээд алдья,хэрэгтэй зөвөлгөө өгсөнд ;bayarhurgii
Quote
 
 
chiher
0 #9 chiher 2010-02-05 17:56
Bi bol dandaa baraani savangaar ayagaa ugaadag. Harin manai ohid bolhoor zovhon ugaalgiin shingen hergeldeg. Tegeed l bi tedniig zagnana, ted namaig hotsrogdson gej shoolno. Minii zov bjee.
Ene olon arzgansan yumnuud yamar nudend teertei yum be, aa
Quote
 
 
bagii
0 #10 bagii 2010-02-08 00:12
baraanii savan bol ahdagch ta bygdiin sampun chin baraanii savangaas garaltai bi baraanii savangaar bie ugaadag mun ehner ayaga tavgaa ugaadag
Quote
 
 
бат
0 #11 бат 2010-02-10 19:06
Яагаад ер нь барааны саван гэж нэрлэсэн юм бол оо? Оросоор хозяйственное мыло-гэвэл ахуйн хэрэглээний саван гэж нэрийдмээр санагдах юм. Бараа, бараан гэсэн үг орохоор бараан хар, хиртэй гэсэн ойлголттой ассоциацлаад жоохон тааруухан сэтгэгдэл төрөх юм. Гэхдээ тийм л хэрэгтэй юм бол арай өөрөө нэрлэж заншлавал сэтгэл зүйд хүлээж авахад хөнгөхөн байх болов уу?
Quote
 
 
eej
0 #12 eej 2010-12-10 06:25
Sain bnuu? neeree ih heregtei zuvulguu shig snagdlaa shuu tnks
Quote
 
 
baraani savangiin ac
0 #13 baraani savangiin ac 2012-02-15 15:59
baraani savan
Quote
 

Сэтгэгдэл нэмэх