|
||||
| Хүмүүн ба байгаль |
|
Санамсаргүйгээр байгалийн зүй тогтолцоог сүйтгэж байгаагүй хүн бараг л байхгүй болов уу. Хүмүүс бид санамсаргүй үйл хөдлөлөөрөө байгаль дахь амьтан ургамалд багагүй хохирол учруулдаг. Бидний ихэнхи нь амралт зугаалгаар ойд явж байхдаа тухайн хэсэг газрын экологийг өөрсдийн бодлогогүй байдлаараа сүйтгэдэг бөгөөд үүнийгээ анзаардаг ч үгүй, ухаардаг ч үгүй. Та харж л байсан байх, жаахан хүүхдээ хөтлөөд явж байгаа эмэгтэй “Паах, ямар муухай юм бэ?” хэмээн хашхиран ямар нэгэн шавьжийг гишгэж байгааг? Ертөнцтэй танилцаж эхэлж байгаа жаахан хүүхэд аливаа зүйлийг маш хурдан тусгаж авдаг, тэгэхээр тэр нялх амьтан ойлгоно: “эрвээхэй гоё, хөөрхөн юм байна, харин хөл доор мөлхөж явдаг бүхэн муухай, тэднийг гишгэж алж байх хэрэгтэй юм байна...” Магадгүй, хүүхдийн сэтгэхүйд насан туршид нь “хэнийг амьд үлдээх, хэнийг нь алахаа би өөрөө шийднэ” гэсэн гаж сэтгэлгээ ч үлдэж болох. Унтраагаагүй хаясан үнс нурам, тамхи, эсвэл хуурай өвсөн дээр хаяж орхисон тунгалаг шилэн лонх /томруулдаг шилний эффект/ гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлнэ. Ой модноос гадна тэнд амьдардаг үй олон амьтан шатна. Хотын цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүсэд ч цөөнгүй олон тоо төрлийн амьтан байгааг битгий мартаарай. Хөөрхий эдгээр амьтад зэрлэг ойдоо байгаа амьтдаас илүү эрсдэлтэй нөхцөлд, хүмүүс бидний үйл хөдлөлөөс бүрэн хамааралтайгаар амьдардаг гэж хэлж болно. Ойгоос зэрлэг амьтан болон шувууны үр төлийг гэртээ тэжээхээр битгий авчирч байгаарай. Тэднийг эцэг эх нь хаяад явсан юм биш, хоол авчрихаар л явсан байгаа шүү дээ. Зэрлэг амьтныг гэрийн тэжээмэл амьтан болгоно гэдэг бараг л бүтэхгүй асуудал. Таны “арчилгааг үнэлэхгүй”, ихэнхи тохиолдолд үхэх болно. Хавар болон зуны эхэн үед ойд явж байхдаа амьтан шувуудын үүр рүү дөхөж хэрэггүй. Нохойгоо сул тавьж бас хэрэггүй. Ер нь л амьтан шувуудыг үргээх чанга дуу чимээ гаргахгүй байхыг хичээгээрэй: нялх үр төл томчуудынхаа араас гүйж амжихгүй төөрнө, эхээсээ салсан нялх амьтан үхнэ.
Ойн хөрсийг эвдэн сүйтгэхгүй байхыг хичээгээрэй. Ойгоор явахдаа байгаа жимээр л яваарай, Цэцэг ургамлыг бахдан харахдаа сууж тонгойж болно шүү дээ, заавал таслах хэрэггүй, онгон байгалдаа ургаж байгаагаар нь харахад таны гарт байгаагаар харснаас хавьгүй сайхан харагдах нь дамжиггүй. Эмийн ургамал түүх шаардлагатай бол нэг газраас дэс дараалан хяргаж болохгүй, энд тэндээс цөөн цөөнөөр нь тасдаж цуглуулахаасаа бүү залхуураарай. Мөөг, жимс түүхдээ хянамгай хандаарай. Таалагдсан мөөг, жимсний мөчирт хүрэх гэж хавь ойрыг нь сүйтгэж болохгүй. Самар жимсийг бас үлдээхгүй түүж болохгүй, түүгээр хооллох амьтан танаас өөр байгаа гэдгийг санаарай. Мэдээж, ганц нэг аялагчийн байгальд хүргэх хор айхтар их биш л дээ, гэхдээ л дээрхи зөвлөмжийг санаж, аль болох бага сүйтгэхийг хичээвэл байгаль ээж бидэнд өгөөжөө өгсөөр л байх болно. Бэлтгэсэн Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
|



Экологийн том асуудлыг бус, хувь хүний байгальтай харьцах харьцааны талаар ярилцья. Экологи гэдэг нь “хүмүүн та бүү хор хүргэ” гэсэн учигтай үг билээ. Экологид аюул учраад байна гэж өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид сонсдог, харин хувь хүн бол өөрт нь хамаагүй, өөрийг нь буруутгах ёсгүй асуудал мэт боддог. “Би байгальд хор хөнөөлтэй үйлдвэрлэл явуулж байгаа биш, би ой модыг тасддаг биш, би гол горхийг бохирдуулдаг биш...” – хэмээн бодно. ТВ – ээр байгаль орчныг хорлож байгаа үйлдвэр компаниудыг хараад тэдэнд л дургүй хүрнэ.
Ойн шавьжнуудад болгоомжтой хандаарай. Аалзны шүлсийг эвдэж сүйтгэлгүй, тойроод гараарай. Шоргоолжны үүрийг битгий сэндийлээрэй. Тэдний явдаг жим дээр битгий гишгээрэй. Шаардлагагүйгээр, үгжирсэн модны хожуул, унасан мод, чулуу зэргийг бүү хөдөлгөж эргүүлээрэй. Тэдний доор болон дотор нь олон тоо төрлийн шавьж гэр орноо засчихсан амьдарч байгааг санаарай. Эд бүгд л хүмүүн бидний адил байгаль ээжийн хүүхдүүд шүү дээ. Байгальд байгаа бүхий л амьд амьтад хэрэгтэй бөгөөд чухал. Хоорондоо бүгд нарийн тогтоцоор харьцан байгалийн тэнцвэрт байдалд хувь нэмрээ оруулж байгаа. Муухай, хэрэггүй амьтан гэж байгальд байхгүй, тийм болохоор тэднийг албаар гишгэн устгах хэрэггүй. Өнөөдөр харахад зүүдэнд ормоор муухай, үсэрхэг бүдүүн өт байснаа маргааш нүд булаам сайхан эрвээхэй болон нисч цэцэгнүүдэд тоос хүртээн жимс ургуулна шүү дээ.
шаардлагагүйгээр шинэ жим гаргаж хэрэггүй, хичнээн амьтны гэр орных сүйтгэж байгаагаа ухамсарлаарай. Жимгүй газраар явж байгаа бол аль болох болгоомжтой яваарай.
Сэтгэгдлүүд
Одоо арчаагаа алдахаараа яаж байна. Бид туслахаар хөлөө хугалах гээд гүйж байна. Бурхан харж байгаа болохоор л балансжуулалт хийж байгаа юм болов уу?
Бурхан харж хотын бидэнд ч гараа сунгах цаг ирнэ биз дээ. Гэхдээ гамшгаар биш байх нь ойлгомжтой. Төр ч гэсэн Үндсэн хуулиасаа "мал төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг хасах хэрэгтэй.
Мөн мод, ногоо тарих соёл, заншил угаасаа байгаагүй хөдөөний улсад ч ойлгуулахад ч мөн төвөгтэй санагдсан шүү. Бүх улсуудыг хамааруулаагүйг ойлгоно биз дээ. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэх санаатай байгаа шүү.
manai Odnoo huurhun zuil bichsen bn taalagdlaa