|
||||
| Анхилуун саванг өөрийн гараар хийцгээе |
|
Жил ирэх тусам гар хийцийн саван улам их дэлгэрч байна. Учир нь гар хийцийн саванг хүмүүс өөрсдөө натурал, хүнд хоргүй, арьсанд ашигтай бодисуудыг хольж хийдэг. Үйлдвэрийн саванг өөрийн өртгийг нь хямд байлгах үүднээс натурал бодисуудыг химийн бодисоор орлуулан хийдэг учраас арьс цочроох, арьс хуурайшуулах зэрэг муу дагавартай байдаг нь ойлгомжтой. Өөрийн гараар саван хийхэд эдийн засгийн хувьд илүү зардал гарах боловч, үр дүн нь таныг хязгааргүй баярлуулж, маш их сэтгэл ханамж өгдөг. Та савангаа хийхдээ яаж ч сэтгэж, ямар ч өнгө, хэлбэр зүс царайтай хийж болох учраас ер бусын чамин саван хийж найз нартаа бэлэг болгох ч боломжтой. Гэрийн нөхцөлд саван хийхийн тулд суурь саван хэрэгтэй. Гадаадын бүх улсад гэртээ саван хийхэд шаардлагатай бүх зүйлийг худалддаг төрөлжсөн дэлгүүрүүд байдаг бөгөөд тэнд нь савангийн суурь гэж ямар нэгэн зүйл холиогүй, ямар ч үнэргүй саванг кг – аар нь зардаг. Энэ суурь саван нь хоёр янз байдаг: тунгалаг болон тунгалаг биш. Суурь саванд хүссэн үнэр оруулагч, эфирийн тос, мөн савандаа байлгамаар байгаа шинж чанарыг /чийгшүүлэгч, витаминууд/ өгөх бусад хольцуудыг хийж холин хүссэн савангаа гаргаж авч болдог. Харин зориулалтын суурь саван байхгүй нөхцөлд “Детское мыло” – г суурь саван байдлаар хэрэглэж болно: хүүхдийн саван нь элдэв химийн бодис, үнэр оруулагч багатай учраас суурь саван болох боломжтой. Ямар ч байсан аль болох үнэргүй саван байхад болно.
За ингээд суурь болгож сонгосон савангаа үрүүлд үрэх буюу жижиглэж хэрчээд богино долгионы зууханд тавьж хайлуулна. Хамаагүй, буцалтал нь халаахаас болгоомжлоорой. Зуухныхаа хүчин чадлыг нь бага дээр нь тавиад, байн байн шалгаж хутгах байдлаар хайлуулаарай. Эсвэл, үрсэн савангаа савтай нь халуун усан дотор тавих байдлаар хайлуулж болно. Бэлэн болсон хайлмаг саван руугаа одоо юу дуртай есөн хүслээ хийж хутгаж болно. Ер нь, дүрмийн дагуу бол, зориулалтын эфирийн тоснууд, үнэр оруулагчуудыг дангаар нь буюу хольж хүссэн үнэрээ гарган хийж болдог. Үнэртэй ус бүтээж байгаатай яг ижил. Мөн будаг, чийгшүүлэгч тос нэмнэ. Зориулалтын бэлдмэл байхгүй бол А, Е витамин, глицерин, ванилин, зөгийн бал, жимсний эссенци, ургамлын, цэцгийн ханд, оливын тос, өөрийн дуртай үнэртэй усаа ч хийж болно. Скраб шиг үйлчилгээтэй болгоё гэвэл кофены шаар, эсвэл үйрүүлсэн геркулес нэмж хийнэ. Ямар саван хийх нь таны фантаазийн асуудал гэсэн үг. Хольцоо бага багаар хийж хутган хэмжээг нь тохируулаарай. Тослогыг нь нэмэгдүүлж байна гээд хамаагүй их тос хийж болохгүй, саван маань царцахгүй. 500 гр. суурь саванд 1 амны халбага оливийн тос / бусад ашигтай тос/ хийхэд хангалттай. Одоо савангаа будах цаг ирлээ. Хүнд хоргүй бол ямар ч будгаар будаж болно. Хүнсний будаг нь дээр. Дараа нь арьсыг тань будчихгүй л бол жимсний хандаар ч будах боломжтой.
За ингээд гоё үнэртэй, гоё өнгөтэй болсон савангаа хэвэнд цутгаж загсаана. Үүнийг бас л таны фантаази мэдэх хэрэг. Шоколадны хэв, хүүхдүүдийн элс хэвлэж тоглодог хэв, нарийн боовны хэв гээд ямар ч хэв байж болох. Заавал гоё хэлбэр гэхгүй бол төмөр лаазанд загсаагаад дараа нь хэрчиж дугуй хэлбэртэй саван болгож болно. Савангийн массаа өнгө өнгөөр будаад алаглуулж цутгаж болно. Хэвээ ургамлын тосоор тослоорой, дараа нь савангаа хэвнээс салгахад амар байх болно. Нэг хоёр хоног байлгаж сайтар загсаагаад хэрэглэх бөгөөд хадгалах бол үнэрийг нь ууршуулахгүйн тулд гялгар уутанд хадгалаарай.
Ё. Одончимэг, www.orosshkolton.mn Гар хийцийн саван хийх асуудлыг форум дээрээ хэлэлцэж туршлага солилцохыг урьж байна.
|



Арьсанд тааламжтай, анхилуун үнэртэй, гоёмсог хийцтэй саванг өөрийн гараар хийж сурмаар байна уу? Тэгвэл хамт хийцгээе!






Сэтгэгдлүүд
Жена моего друга делает такое мыло и дарит друзьям.
Миний найзын эхнэр нь тийм саван хийгээд найзуудад бэлэг огдог!
Все статьи на этом сайте готовит и выкладывает Одончимэг!
Одончимэг хозяйка этого сайта!
Одончимэг и хозяйка, и единственная рабочая лошадка всего этого немаленького сайта!!!
Саша бол мундаг залуу биш.
Одончимэн нь ухаантай мундаг Эмэгтэй шуу!!!