|
||||
| Ноолууран эдлэлийг хэрхэн арчлах вэ? |
|
Мэдээжийн хэрэг, ноолууран эдлэлийг гараар угаасан нь дээр бөгөөд аль болох зөөлөн натурал угаалгын бодис хэрэглэвэл зохино. Ихэнхи тохиолдолд гараараа угаасан нь дээр байдаг, хими цэвэрлэгээний хор ноолуурны зөөлөн чанарыг алдагдуулан муутгах аюултай. Зарим нэг, гараар угаахад хэлбэр нь алдагдахуйц эдлэлийг зөвхөн хуурай хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх заавартай байдаг. Тиймээс, зааврынх нь дагуу явах хэрэгтэй. Харин гараар угаах заавартай байвал 30 градустай усанд хүүхдийн шампунь мэтийн зөөлөн угаалгын бодис хийж угаана. Угаах явцад усны температурыг өөрчлөхгүй байх нь чухал. Шампуниа усанд бүрэн уусгасны дараа ноолууран хувцсаа усанд хийнэ. Тэгээд үрэхгүй, сунгахгүй, зөвхөн базах хэлбэрээр угаана. Угааж дуусаад олон удаа, ус цэврээрээ үлдтэл нь сайтар зайлах хэрэгтэй. Эцэст нь аяархан базаж усыг нь шавхана, ямар ч тохиолдолд мушгиж болохгүй. Үүний дараа эдлэлээ сайтар хатаах ёстой. Ширээн дээр, эсвэл шалан дээр гар нүүрийн алчуур юмуу даавуу дэлгээд, дээр нь цамцаа дэлгэн тавина. Үрчийлгэхгүй, нугалаас үүсгэхгүйгээр цэвэрхэн дэлгэх хэрэгтэй. Нарны туяанаас хол тавиарай. Ноолууран эдлэлээ хатсаны дараа ууран индүүгээр болгоомжтой индүүднэ. Ноолууран эдлэлийг хэрхэн зөв хадгалах вэ? Ноолууран хувцас эдлэлийг тусгай уутанд эвхсэн байдлаар хадгалах нь зүйтэй. Эвхэхдээ, дэлгүүрээс авахад эвхсэн байдаг шиг, цамцны голоор нугалаас үүсэхээргүй байдлаар эвхэнэ. Өлгүүрт өлгөөстэй байдлаар удаан хугацаанд хадгалж хэрэггүй, сунаж хэлбэрээ алдана. Ноолууран хувцсыг байнга өмсөөд байж болохгүй, заавал амрааж байх хэрэгтэй. Ядаж 24 цаг дэлгэж тавин амрааж байвал сунахгүй, хэлбэрээ алдахгүй байх болно. Үрчлээс нугалаас нь ч арилна. Хэрэв та ноолууран цамцаа өлгөмөөр байгаа бол тусгай, зөөлөн мөртэй өлгүүрт өлгөөрэй. Сүүлийн үед сүлжмэл хувцсанд зориулсан хийлдэг өлгүүр бий болсон. Хэрэв та ноолууран хувцсан дээрээ цай, кофе, шүүс асгасан, дусаасан бол тэр дор нь толботой хэсгийг хүйтэн усан доор барьвал толбо бэхжиж чадахгүй. Халуун ус толбыг бэхжүүлнэ. Угаахад арилахгүй байгаа толбыг л хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх нь зүйтэй. Ноолууран хувцасны сезон дууссаны дараа цагаан эрвээхэйнээс хамгаалж хадгална. Хуш модоор хийсэн шүүгээ, хайрцаг хамгийн тохиромжтой байдаг. Хадгалахын өмнө заавал угааж цэвэрлэсэн байх хэрэгтэй, учир нь цагаан эрвээхэй бохир хувцсанд дуртай байдаг, хамгийн түрүүн хир толботой хэсгийг иддэг. Хэрэв та цагаан эрвээхэйний үйлдвэрийн хор хэрэглэх дургүй бол ардын уламжлалт аргуудыг хэрэглэж болно: хуш модны холтос, жүржийн хальс, лаванд, тимьян гэх зэрэг. Ноолууран эдлэлийг эрвээхэйнээс хамгаалах хамгийн сайн арга бол хувцастайгаа хамт хуш модон хавтан шкаф, шүүгээндээ байлгах. Хушан хавтан хувцсыг мөн сайхан үнэртэй болгодог. Орчин үед хушан хавтан болон хувцсан дундаа өлгөх зориулалттай өлгүүртэй хушан хавтан худалдаанд гараад байна.
|



Ноолууран эдлэл нь аль ч улсад, аль ч цаг үед тав тух, тансаг байдлын илэрхийлэл болж ирсэн билээ. Ноолуур (


Сэтгэгдлүүд