PDF Хэвлэх И-мэйл
Хятад сарнайгаа сайхан цэцэглүүлмээр байна уу?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Манай улсад айл өрх, албан газраар нэлээд тархалттай байдаг цэцэгний нэг бол – хятад сарнай билээ (Hibiscus rosa-sinensis). Хятад сарнай маш хурдан томорч модны хэмжээнд хүрдэг ч бид зөв нөхцлийг нь бүрдүүлж арчилж мэддэггүйгээс цэцэглэхгүй байх нь элбэг. Уул нь хятад сарнай нэг их “маяггүй” цэцэг: нар дутагддаггүй, сүүдэрт тэсвэртэй. Гэхдээ хангалттай гэрэлтэй боловч нарны туяа шууд тусахааргүй газар байрлуулсан нь дээр – энэ бол цэцэглэлтийн нэг нөхцөл. Зуны улиралд гадаа, нар салхинаас хамгаалалттай байдлаар тавьбал тун ч дуртай байдаг. Ер нь 18-22 хэмийн дулаантай орчин - хятад сарнайн “диаваажин” л даа.

Цэцэглэлтийн үе нь ихэнхидээ хавар, зун, намар тохиодог бөгөөд мөчир бүрийнхээ үзүүрийг 10 см орчим диаметр бүхий үзэсгэлэн төгөлдөр цэцгээр чимдэг. Энэ үед сарнайн услалтыг нэмэгдүүлэх шаардлагатай, хэрхэвч шороог нь хатааж болохгүй: ус дутагдвал цэцэг, бундуу, навчаа ч хаячихдаг!  Шороог байнга хангалттай чийгтэй байлгахаас гадна усалсныхаа дараа  сийрүүлж өгч байх хэрэгтэй /үндэс рүү нь агаар оруулахын тулд/.  Харин өвлийн улиралд услалтыг багасгана.

 

Хавраас намар хүртэл 10 хоног тутамд бордоо тэжээл өгөх шаардлагатай, харин өвөл сард нэг удаа багахан хэмжээний бордоогоор бордоход л хангалттай.

Өдөр бүр, ялангуяа, өвөл, өрөөний агаар хэт хуурай байдаг үед цэвэр усаар шүршиж байвал тун сайн.

За одоо – анхаар!  “Долоох нь холгүй арчлаад, нар, ус, тэжээл өгөөд байхад ерөөсөө цэцэглэхгүй юм... гэтэл албан газар харанхуй буланд хаягдчихсан “амьтан” дүүрэн цэцэгтэй л байж байдаг...” – ийм яриа танд танил сонсогдож байна уу?

Хятад сарнайн цэцгийн бундуу үүсэх  нөхцөл нь сэрүүн, ердөө л 15 хэмийн орчин бөгөөд энэ л чухам хамгийн гол нууц нь юм. Яг энэ сайхан нөхцөл албан газрын харанхуй буланд намар цагт, халаалт эхлээгүй байх үед бүрддэг.  Сэрүүн нөхцөлд хятад сарнай маань навч мөчрөө хөөхөө болин амрах хугацаандаа цэцгийн бундуунууд дээрээ идэвхитэй ажиллаж үндэс суурийг нь тавьдаг. Хавар болоход бундуунууд нүдэн дээр томорсоор томорсоор цэцэглэдэг. Төвийн халаалттай орон сууцанд ч намар сэрүүхэн байдгийг ашиглаж хятад сарнайгаа зөв амраах хэрэгтэй гэсэн үг. “Паар халсны” дараа сарнайгаа гэрийнхээ хамгийн сэрүүн байдаг газар тавина, гэрэл муутай байсан ч хамаагүй. Энд нь өвөлжүүлнэ, хөрсийг үл ялиг чийгтэй байлгана, сард нэг удаа багахан тэжээл өгнө.

За ингээд хятад сарнайг сэрэх үед нь зөв харьцах хэрэгтэй.  Шинэ навч ургаж эхэлбээс – сэрж байна гэсэн үг /хоёрдугаар сар хавьд сэрдэг/. Энэ үед сарнайгаа гэрэлтэй дулаан газар байрлуулаад услалт ба тэжээлийг нь аажмаар нэмж өгнө. Хэрэв та сэрэхийг нь анзааралгүй аль хэдийн цэцгийн бундуунууд нь бөндийчихсөн сарнайгаа зөөвөл нөхцөл гэнэт солигдсоноос болоод сарнай чинь эхний, томорсон бундуунуудаа “хаячихна” гэдэгт бэлтгэлтэй байгаарай.

Бас, өвлийн эхэнд хятад сарнайгаа хайр найргүй тайрах хэрэгтэй: мөчирнүүдийн гуравны нэгийг, бүр талыг нь ч тайрна. Үүний үрээр сарнай чинь улам саглагар болон ургаж үзүүр бүрт нь олон цэцэг цэцэглэх болно!

Тайрсан мөчрүүдээ усанд хийж үндэслүүлж ч болно, эсвэл шууд хөнгөн хөрсөнд “хүлэмжлэн” суулгахад ч үндсээ аваад ургана. Хавар шинэ мөчирны үзүүрийг ч суулгаж болно. Мөн наймдугаар сард бас үржил хийхэд амжилттай болдог.

Хятад сарнайг хөвсгөр, тэжээллэг хөрсөнд суулгана. Савны ёроолд заавал чулуу юмуу жижиглэсэн жийрэгний хөөс хийж өгнө. Хөрсний бүтэц нь: 2 хэсэг хар шороо, 1 хэсэг хатсан навчин хөрс, 1 хэсэг ялзмаг хөрс байна. Жаахан элс нэмж болно.

Эхлээд хамгийн жижиг саванд суулгана. Ургахын хэрээр нь савыг томруулна. Ингэхдээ шууд том саванд хийчихгүй, дараагийн сав урьдах савнаас 2 см – аар том байх ёстой /диаметр нь/. Цаашид жил бүр, сарнайгаа сэрж эхлэх үед шороог нь сольж байх шаардлагатай. Бүр том /мод шиг/ болсон сарнайн шороог дээрээс нь боломжоороо аваад шинэ шороо хийнэ.

Эцэст нь хятад сарнайд гардаг асуудлуудын шалтгааныг дурьдвал:

Цэцгийн бундуунууд үүссэн боловч дэлгэрэхгүй байж байснаа уначихаж байгаа бол – тэжээл дутагдаж байна, ус дутагдаж байна, шороог нь хэт хатаадаг юм байна, орчны температур хүйтдэж байна.

Маш сайн, саглагар болтлоо навчилсан боловч цэцэг байхгүй – азотын бордоогоор хэтрүүлэн бордсон байна, гэрэл дутагдаж байна, бундуу хөөх үед нь усаар гачигдуулсан байна, өвөл сэрүүн нөхцөлд амраагаагүй.

Доод навчнууд нь унаад, шинээр ургаж байгаа навчнууд нь шардуу өнгөтэй байвал – хэтэрхий их хлортой усаар усалснаас навчны хлороз үүссэн, дээрээс нь азот ба төмрийн дуталд орсон байна. Крантны усаа саванд хийж хонуулан хлор нь дэгдэж арилсны дараа усалж байх хэрэгтэй, мөн усандаа төмрийн бэлдмэл нэмэх. Бас хүйтэн усаар дэндүү их усалдагаас үндэс нь даарч өвчилсөн үед, эсвэл хэт хуурай халуун өрөөнд усаар шүршилгүй байлгадгаас дээрх “зовиурууд” илэрдэг.

Хортон шавьжинд идэгдвэл зохих бодисоор устгаад, шалдарсан мөчрүүдийг нь талд нь хүртэл тайраарай. Тэгвэл шинээр олон мөчир салаалан гарч тун удахгүй таны цэцэг буцаад саглагар болно.

Мөчир бүр нь тансаг цэцгээр чимэглэгдсэн гоё модтой болоорой, таны хайр халамжийг хятад сарнай чинь мартахгүй шүү!

Бэлтгэсэн Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Усны хувилгаан
0 #1 Усны хувилгаан 2011-08-04 05:09
Баярлалаа, Одноо. Амжилт хүсье. :o
Quote
 
 
tengeriin sahius
0 #2 tengeriin sahius 2011-08-13 05:25
hytad sarnai gai awchirdag gedeg bizdee.
Quote
 
 
sanjaa
0 #3 sanjaa 2011-09-22 02:14
hytad sarnai gai avcirdag gej unenuu manaih hytad sarnai taridag gehdee yagaan tsetseg gardag nadad hariu ogooc
Quote
 
 
hyatad sarnai chin
0 #4 hyatad sarnai chin 2011-10-13 06:13
goy tsetseg, uzemjtei.
Quote
 
 
Zochin
0 #5 Zochin 2011-12-24 09:14
Goyo tsetseg shdee. Miniih lav vneheer goyo urgadgiin. Hvn bolgon l yamar goyo yum be geed. Hvmvvs bayar bayasgalan ugch baigaa biz dee. Iim atal yu gej gai zovlon uguv gej...ter yur ni hudlaa. Yamar neg buruu yum bolonguut uuruusuu bish uruuluus buruu haij, tohoh hvn oldohgvi bolohoor l tsetsegrvv chihej biahgvi yu. Tsetsegteigee yariad, hairlaad baival chamd ch bas hariu barinaa.
Quote
 
 
sarnai
-1 #6 sarnai 2012-02-27 10:00
hyatad sainai goyo tsetseg.ongorso n 1sh mochir tarisan yum.odoo yamar goyo chas ulaan tsetseg ogdog geech.bi ch goyo urgaj bgaag ni heleed magtaad l bdag.tsetseg maani ulam l ongo orood l bgaa...
Quote
 
 
deegii
0 #7 deegii 2012-04-30 07:12
hytad sarnaig haanaas avch bolon bol
Quote
 

Сэтгэгдэл нэмэх