PDF Хэвлэх И-мэйл
Нэг номерын чухал зүйл - цэвэр ус
Хэрэглэгчийн үнэлгээ: / 11
МууМаш сайн 

voda  Хүний эрүүл энх урт удаан наслах нөхцлийг бүрдүүлэгч хамгийн чухал хүчин зүйлүүд бол:

  •   Цэвэр агаар
  •   Цэвэр ус
  •   Натурал хүнс

 Орчин үеийн, хотжисон бидэнд энэ хүчин зүйлүүд олдохоо байсан нь ойлгомжтой. “Өө, мөрөөдөөд ч  бүтэхгүй юм чинь, өнгөрсөн хорвоо...” гээд суугаад байлтай нь биш гээд дээрх хүчин зүйлүүдийг бий  болгохын тулд чадах чинээгээрээ л арга хэмжээ авдаг юм, би л лав... 10 жилийн өмнөхийнхийг бодвол  цэвэр усны асуудал амархан шийдэгддэг болсон байгаа. Захиалаад л авчруулчихна. Эсвэл ус шүүгч аваад тавьчихна гэж үү? Болно, болно, гэхдээ лав л Монголоос биш юм билээ. Монголд худалдаалагдаж байгаа ус шүүгчнүүдээс гарч байгаа усыг хэмжээд үзэхээр крантны устайгаа ижил шахуу л байдаг.

Усанд уусдаггүй бодиснуудыг шүүдэг бололтой, харин уусчихсан байгаа элдэв хэрэггүй давс – хогнуудыг шүүж чаддаггүй шүүгчнүүд бол Монголоор дүүрэн байна даа. Гэтэл, усанд ууссан “хогыг” шүүх нь л чухал шүү дээ? За тэр яахав, би Монголд зарагдаж байгаа ус шүүгчнүүдийг муулах гэж энэ яриаг эхлээгүй. Цэвэр усны ач холбогдлыг хүмүүс ойлгож, ойшоохгүй байгаад санаа зовж явдаг болохоор энэ талаар хэдэн үг хэлье гэсэн юм. Зарим нь аягүй сайн ойлгоод байгаа хэрнээ л өвчнөө /крантны усаа/ нэмж уугаад л... эмийн сан, эмнэлэг хоёрт орлого оруулмаар байдаг юм уу гэлтэй. Тийш өгдөг мөнгөө цэвэр усанд зарж өөртөө орлого оруулбал дээр баймаар? Би арваад жилийн өмнө өр зээл тавьж байгаад 1200 доллараар ZEPTER-ийн ус шүүгч авч тавьсан, одоо болтол манай гэр бүлийг цэв цэвэр усаар хангаж байна. Хоол цай бүх юмаа цэвэр усаараа хийдэг. Амьдралдаа хийсэн хамгийн зөв худалдан авалт гэж хэлнэ. Манай ZEPTER 200 мг/л “хог” ууссан байгаа усыг 4 мг/л болгоод гаргадаг, 100 мг/л дотор байгаа усыг бүр 0 - 2 болгодог. Юу ч уусаагүй, зөвхөн H2 O болсон гэсэн үг. Гадуур зарагдаж байгаа шүүгчүүд 200 - тай усыг үсрээд 180 мг/л болгодог, зарим нь бүр нэмж бохиртуулаад 220 - 250 болгоод гаргана гээч? Шүүлтүүрийг хийсэн материалаас ус руу “хог” нэмэгдэн ууссан байна гэсэн үг.За энэ ч бас яахав, гол асуудал руугаа оръё.

Та нэг бус удаа “хүн эрүүл байхын тулд өдөрт 1,5 – 2 литрээс доошгүй хэмжээний ус ууж байх хэрэгтэй” гэж сонссон байх. Зүгээр ч нэг ус биш, сайн чанарын цэвэр ус шүү! Луи Пастер байхаа, “Хүн өвчнийхөө 70 % - ийг уудаг” гэж хэлсэн байдаг? За хэн хэлсэн нь чухал биш, хүн ууж байгаа юмнаасаа бүх өвчнийхөө 70% - ийг олж авдаг гэсэн утга нь л чухал! Ус бол бидний организмд явагдаж байдаг бүх процессд оролцдог. Бидний идсэн хоол унданд буй тэжээл болон хор зөвхөн ууссан байдлаар цусанд шимэгддэг. Тэгээд ч амьд организмын 70 орчим хувь нь – ус. Тархины 90 хувь нь – ус. Бохир, өөрөөр хэлбэл хатуулаг ихтэй усанд ууссан байдаг элдэв давснууд судасны ханан дээр тогтож үлдсээр нас ахих тусам бидний судас гэж яг л зэвтэй труба мэт дотор тал нь өнгөр тогтсон юм болно. Ус буцалгагчны дотор тогтдог шиг. Дотор нь өнгөр тогтсоноор судас хатуу болно, өөрөө хэлбэл, судасны хатуурал гээч нь болж байгаа нь тэр.Нарийн судаснуудын доторхи өнгөр нэмэгдэхийн хэрээр цус гүйх зай нь нарийсна, тэгэхээр физикийн хуулиар цусны урсах хурд өснө – судасны хананд өгөх даралт өснө – даралт өсөхөөр сунах чадваргүй хатуу болсон судас хагарна. Биен дээр цус хагарвал - хөхрөөд л өнгөрнө, харин тархинд! Зүрхэнд! Мөн судас нарийссанаар эд эсүүдэд очих хүчил төрөгч багасна – толгой өвддөг болно, мартамхай болно, бүр зөнөг ч болно.  Хөгшин хүний, тархийг тэжээгч нарийн судаснууд бараг тал нь таг битүүрсэн байдаг гэсэн. Судас тань цэвэр байвал та залуу байна гэсэн үг гэдэг.Бас хүн хөгшрөхөөр үенүүдийн холбох нэхдэсүүд мөн хатуурдаг, “яс ургадаг”, шохойждог гээд олон асуудал гардаг, энэ ч мөнөөх хатуу усны өнгөр бууж цугларсны гай. Ус - эрдэнэ тэжээлийн бодисыг өөртөө шингээж зөөвөрлөхөөс гадна организмын бодисын солилцооны явцад үүсдэг хортой бодиснуудыг мөн л өөртөө шингээн гадагшлуулж өгдөг. Тиймээс бие организмаа цэвэр усаар тэжээж байх нь эрүүл байхын нэгэн үндэс гэдэг нь ойлгомжтой. Зарим хүн эрдэсгүй ус уух муу гэж боддог, тэгэж хэлэх эмч ч цөөнгүй. Органик хэлбэрийн эрдэс л хүний биед шингэж тэжээхээс усанд ууссан зэв, зэсийн байван, нефть бүтээгдхүүн тэжээхгүй. “Хүний биед төмөр хэрэгтэй биз дээ, зэвтэй ус муугүй юм биш үү” - гэх ч хүн байдаг. Мах, жимс ногоонд байдаг төмөр, хадаасны төмөр хоёр өөр шүү дээ. Төмрийн дутагдалд орсон хүнийг төмөр хүлхээд бай гэдэггүй биз дээ? Крантны усанд байгаа органик эрдэс өчүүхэн бага, түүнийг авах гэж хажуугаар нь өчнөөн хог ууж байснаас, цэвэр ус уугаад, харин тэжээлийн бодиснуудаа хоол хүнснээсээ авч байсан нь дээр байх аа.

Бидний крантнаас гарч байгаа ус хаанаас, ямар замыг туулан байж ирдгийг бодож үзье. Жил ирэх тусам ус улам л бохиртож байгаа: гол мөрөн рүүгээ бид юу хийж байна? Тариалангийн талбай дээр хичнээн химийн бордоо, шавьж устгах хор цацаж байна? Бензин тос энд тэнд асгана бас? Хүмүүс бидний үйлдвэрлэж байгаа хог хаягдлыг тоолоод баршгүй.Энэ бүхэн газрын хөрсөөр нэвчин гол горхи руу ч, гүний ус руу ч орж байгаа. Мэдээж, чадах чинээгээрээ цэвэрлээд, хлороор ариутгаад бидэн рүү явуулж байгаа л даа...1970 – аад он хүртэл усыг хлороор ариутгах нь хоргүй гэж үздэг байсан, харин одоо өөрөөр ярьж байна. Усанд ууссан хлор бусад бодистой нийлэхээрээ хэдэн мянган төрлийн хлор – органик нэгдлүүдийг үүсгэдэг, харин тэр нэгдлүүдийн 80% нь хорт хавдар үүсгэх чадвартай энэ тэр гээд...Гэлээ гээд яалтай билээ? Хлороор ариутгахгүй бол элдэв халдвар тарж, бүр хурдан үхнэ шүү дээ...За ингээд энэ ус бидний гэрт орж иртэл хэдэн км зэвтэй трубагаар явж байгааг бодох хэрэгтэй, замдаа тааралдсан бүхнийг өөртөө шингээгээд орж ирж байгаа шүү дээ. Крантны ус, цэвэр ус хоёрыг харьцуулан шинжилж үзүүлье. Хамгийн энгийн шинжилгээ хийх багажнууд надад байдаг юм.

vodavoda

Манай шүүлтүүрээс гардаг цэвэр усыг TDS – метр ( Total dissolved salts, ууссан давсны нийт хэмжээ) гэдэг багажаар хэмжихэд 002 гэж зааж байна. Нэг литр усанд 2 мг бохирдол байна гэсэн үг. Одоо крантны усаа хэмжье: 043 байна. Гэхдээ энэ бол дажгүй цэвэр ус шүү. /Манайх 15 –р хороололд байдаг юм. Хотын төвөөр 90 орчим, 120 мянгат, 3, 4, 19 –р хороолол 180 орчим,1 – р хорооллоор 220 орчим байдаг/.

vodavoda

43 – тай ус, 200 – тай ус хоёрыг цааш нь шинжилье. Электролиз хийх замаар усанд ууссан байгаа бодисыг ялгаруулахад ийм болж байна. 43 – тай ус үл ялиг шарласан харагдана - жаахан хэмжээний зэв байна гэсэн үг. Харин 200 – тай уснаас их хэмжээний зэв, хөх ногоон өнгөтэйг нь бодвол зэсийн байван байх, өөр бас юу ч байгаа юм, чөтгөр бүү мэд, тэгээд бас дээр нь нефть бүтээгдхүүний гаралтай бололтой солонгорсон тос харагдаж байна. Энэ бүхэн бидний организмд тарж байдаг байх нь. Тодорхой хэсэг нь гадагшаа гарч л байгаа л даа, гэхдээ хангалттай хэмжээгээр үлдэн цугларсаар дээр ярьсан байдалд хүргэдэг байж таарна.

Ийм л мэдээг хүргэх гэсэн юм. Мэдээжийн юм ярьж чилээсэн бол уучлаарай!

P.S. Эрүүл амьдралын хоёрдахь хүчин зүйл – цэвэр агаарыг бас хялбархан бүрдүүлж, олон өвчнөөс салж болох тухай хуваалцах туршлага бас байгаа шүү. Үгүй ээ, агаараа шүүх биш, дотогшоогоо уух замаар.Үгүй ээ, сүлжээний үнэтэй бэлдмэл биш. Зочид маань хүсвэл бас нэг “лекц” тавьж болноо...

Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Comments 

 
0 #1 tsetse 2009-11-22 15:16
Mash kheregtei medee tavisan baina. Bayarlalaa.
Quote
 
 
0 #2 otgon 2009-11-22 17:49
lekts husej baina husej baina tesch yadan husej baina
Quote
 
 
0 #3 Ider 2009-11-22 18:29
mash heregtei asuudal shuu, naad erdes davs chini buyend orhooroo ROS (reactive oxygen species)iin neg gol uusver boldog, ene ni ed esiin tuvshind oxidative stress uusgene. jam yosnii uil ajillagaand ni daramt uusheer yamar oligtoi ur dund hureh bilee dee, medeej surug...uuruur helbel uvchin emgeg yum daa. zav zaigaa gargaj medee, medeelel, saihan orchuulga tavij baigaad chini bayarlalaa hu...keep going.
Quote
 
 
0 #4 Би 2009-11-22 19:05
Хөөх. Миний мэдэхээс хамаагүй дэлгэрэнгүй мэдээлэл байна. Баярлалаа.
Quote
 
 
0 #5 bagii 2009-11-23 03:37
:-) mash zov medeelel ogsond bayrlalaa. bid bygd iim medleggyigees bolood manai xotiin hyn am yrgelj ovchind nervegdej bn.
xervee hodood usnii hemjilt hiivel yynees ih garna. ta hodoo hemilt hii ogson uu? neg haritsuulsan dahin uzuulelt hiij tavia ch. bi aztai hyn bn offitsert amidardag tul us main aria tever baigaa um bn. xervee shineer bair avch baigaa humuust shine bairniihaa usiig shinjilj baij bairaa zahial gej helmeer bn. uchir n shine bair avsan bolovch uuh us n muu um bol uhelruu ge yavj bn gesen ug
chamd mash ih bayarlalaa.
soninoos ter us hemjdeg bagj chin zarahaar baival bi avna shuu?
nadaas gadan amindaa hairatai olon hun avna daa.
Quote
 
 
0 #6 oyunaa 2009-11-23 04:03
Odnoo egchee,
Naad hatuulgig nudend haragduuldag bagaji chin Sugar avchraad geriin ajlin hamag l krantni usaa hemjij uzlee. Tani naad tavisan zuragnuud chin hamaagui ceverhen haragdaj bna hajuud ni. Bid nar chin yugaa uugaad yugaara amisgalaad bgaan beeee buur setgeleer unachlaa. Hemjsen usnihaa hatuulag bohirdlig harsan chin shuud dotor muuhai boldog bnashd harin.
Quote
 
 
0 #7 Batushka 2009-11-23 04:11
Ger horoolliinhon usnii asuudlaa yaj shiideh ve?
Quote
 
 
0 #8 Administrator 2009-11-23 04:41
oyunaa
Тийм үү, танай ус хэдтэй байна? Бүр хатуулаг ихтэй усанд электролиз хийхээр хэдхэн секундэд буцалдаг. Тийм их урвал явагдаж байна гэсэн үг. Урвалуудаас ялгарсан дулаан нь ингэж хэдэн секундын дотор усыг буцалгаж байгаа юм, түүнээс электролизын багаж дүрдэг плитка шиг биш, хехе...
Quote
 
 
0 #9 Administrator 2009-11-23 04:44
Batushka
Гэр хорооллынхон баллонтой цэвэр ус авч хэрэглэхээс өөр аргагүй шүү. Худгийн ус крантны уснаас хэд дахин аймаар байдаг.
Ер нь хүмүүсээ, хэмжих багажтай болоод ууж байгаа ус болон архиа хэмжиж үзэж байгаач ээ. Ялангуяа хөдөө явж байхдаа голын ус энэ тэрийг хэмжиж үзэж байж хэрэглэж байгаарай.
Quote
 
 
0 #10 Batushka 2009-11-23 05:53
Ballontoi usnuudiin ali ni sain be? Hamgiin sainii ni ner, utsiig uguuch.
Quote
 
 
0 #11 amaraa 2009-11-23 08:15
mash zov xeregtei medelel bna . neere ali us xamgin sain be
Quote
 
 
0 #12 Administrator 2009-11-23 12:37
Baagii
Энэ багаж УИД - д байна лээ, 160$ гэж байна лээ. Гэхдээ 100 - гаар зардаг хүнийг би мэднэ. Мэйлээр харьцаад надаас хаягийг нь аваарай.
Хөдөө орон нутагт Дарханд хамгийн цэвэр газраа 230, тэгээд 350 - тай ч тааралдаж байсан. Эрдэнэтэд 350 орчим байна лээ. Сайншандад 1480 гэж зааж байна лээ :eek: :cry:
Quote
 
 
0 #13 zochin 2009-11-23 14:18
ih heregtei zuvulgoo bnaa,thanks
Quote
 
 
0 #14 Administrator 2009-11-23 17:03
Том баллонтой уснаас Хатан туул, Галшинт хоёр дандаа цэвэр байдаг, 2 - 4 гэж заадаг. Ариг ус 60 орчим, Харз 240 гэж "алсан". Вита, Вояж онцгүй, 40 орчим байх нь элбэг, заримдаа гайгүй. Бодвол фильтрээ сольсон үед нь гайгүй ус гардаг байх.
Quote
 
 
0 #15 Administrator 2009-11-23 17:04
Сайншандад зарж байгаа баллонтой ус нь 200 тай байна гэсэн, 1480 -тай ус ууж байснаас л дээр юм даа, хөөрхий...
Quote
 
 
0 #16 reader 2009-11-24 00:58
Хөдөөний ус Дорноговийн сумуудаар 1400-1500 орчим байна. Гүний худгаас усыг емкостод цуглуулаад хонуулж, иргэдэд автоцистернээр тараахад усны энэхүү шинж чанар дээр нь бичил биетнүүдийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 200-400 дахин их, зарим үед мод, өмхий амттай болдог нь нууц биш. Манай усны машинууд ариутгал цэвэрлэгээ хийх биш
Quote
 
 
0 #17 Batushka 2009-11-24 04:49
Khatan Tuultai geree hiine geed yarichihlaa.
Quote
 
 
0 #18 bagii 2009-11-24 04:54
:-) за тэр мэйл хаягийг миний мэйл руу өгчих би уух усаа ядах даа хэмжээд ууж байх болно.
чамд их баярлалаа манай гэр бүлийг цэвэр ус хэргэлэх арга замыг олж өгсөнд
thanks
Quote
 
 
0 #19 oyunaa 2009-11-24 05:40
manai us 30tai baisan tegeed neg korea filtr tavisan chin buur 60tai bolcon tegeed shaltgaani ni asuusan chin krantni usig erdesjuuleed ulam hund heregtei bodisoor bayajuulaad bgaa yum baihaa.Shuud bucaasan.
Quote
 
 
0 #20 Administrator 2009-11-24 06:10
oyunaa :D Харин ийм юм л зараад байдаг юм. Хэмжих багажгүй хүмүүс мэдэхгүй, нээх цэвэр ус уугаад байна гэж бодоод л...Зүгээр мөрөөрөө крантныхаа усыг ууж байсан нь дээр байгаа юм даа, улам завааруулж байгаа үгүй нь мэдэгдэхгүй шүүгч тавьснаас, хехе
Quote
 
 
0 #21 уншигч 2009-11-24 09:04
цэвэр ус, эрдэсжүүлсэн ус аль аль хэрэгтэй гэж бодож байна. усанд ууссан хэрэгтэй эрдэс биед хэрэгтэй, мөнхүү шаардлагатай. зарагдаж байгаа усны фильтрийн ихэнх хулхи даа.
Гэхдээ усны фильтр усыг эрдэсжүүлнэ гэж байхгүй. Хулхи бараа зарах арга биз дээ.
Стандарт, мэргэжлийн хяналтын байцаагч нар энэ асуудлыг гаргаж тавихгүй, арга хэмжээ авахгүй. Хэрэглэгч өөрөө сонголтоо хийгээрэй. Хатан туулын ус ТВ зарим төрлийн бохирдолтой гэж гарч байсан. Ер авах юмаа харж, шилж сонгох нь хүний өөрийн хэрэг шүү дээ. Сонгохын тулд юм судалж, мэдэх л хэрэг болох байх даа. Танд ийм сэдвийг хөндөж, асуудал босгож ойлголт өгсөнд баярлалаа
Quote
 
 
0 #22 Administrator 2009-11-24 09:39
Стандартынханаа с асууж байлаа: "Харз" гээд баллонтой ус маш их эрдэстэй байхад яагаад тохирлын гэрчилгээ өгдөг юм бэ гэж. Хариулт: Ууж болно гэдэг утгаар нь өгч байгаа юм, крантны усыг ууж болно гээд ард түмэнд өгч байгаа байж энийг яаж болохгүй гэх юм?"
Шүүлтүүрийн тухайд мэргэжлийн хяналтынхан бас л ийм хариулт өгсөн, гаргаж байгаа ус нь уухад шууд үхэхгүй юм чинь гэсэн утгатай, хехе
Quote
 
 
0 #23 Batushka 2009-11-25 03:30
Admin, nadad ter 100-aar bagaj zardag huniihee utsiig uguuch.
Quote
 
 
0 #24 bold 2009-11-25 07:17
ulaanbaatar dotor baidag bulgiin usnuud yamar baidag yum be,bas "terelj" ballontoi us? medeh hun baival helj uguuvh
Quote
 
 
0 #25 Administrator 2009-11-25 11:33
Улаанбаатарт ямар булаг байдаг юм? Худаг уу? Худгийн ус хамгийн муу. "Тэрэлж" ус муу шүү, надтай л лав их муу ус тааралдаж байсан. 200 дөхөж байсан санагдана.
Quote
 
 
0 #26 сонирхогч 2009-11-25 16:13
цэвэршүүлсэн ус заавал гүний анхдагч ус, эсвэл крантны усаар хийдэг юм уу? Монголын компаниуд усны, пиво хийдэг хаанаас усаа авдаг бол? Магадгүй зарим нь ашиг хөөцөлдөөд крантны усыг л хусч байж магадгүй шүү. Энэ талд ямар байдаг юм бэ? Оросын ТВ дээр хулхи үйлдвэрлэлийг барьж байгааг харахад крантны ус дээр бага хэижээний сода хийгээд савладаг харагддаг. Энэ талын буруу ажиллагаа манайд хэр байдаг бол?
Quote
 
 
0 #27 Administrator 2009-11-25 16:38
АПУ гүний усыг шүүдэг, гэхдээ маш сайн шүүдэг, ус болон архи нь 0-2 той байдаг. Харин Спирт бал бурамын архинууд крантны ус шиг заадаг юм. Хараа, Чингис гээд архинууд нь 45 - 145 тааралдаж байсан. Ус нь муу ч спирт нь сайн байж магад...
Quote
 
 
0 #28 заавал уншаарай. 2009-12-02 09:56
Длительное употребление воды с повышенным содержанием железа (больше чем 0,3 мг/л) увеличивает риск инфарктов и отрицательно влияет на репродуктивную функцию организма человека. Излишек марганца (свыше 0,1 мг/л) поражает костную систему. Большая концентрация фтора в воде (выше 1,5 мг/л) «украшает» зубы пятнами, меньшая— размягчает зубную эмаль и вызывает кариес. Высокое содержание хлоридов и сульфатов повышает риск появления желче- и мочекаменной болезней.
Quote
 
 
0 #29 заавал уншаарай. 2009-12-02 09:56
Хром, свинец и кадмий, накапливаясь, провоцируют развитие онкологических заболеваний и расстройство нервной системы. Излишек хлористого натрия (выше 1 г/л) способствует появлению некоторых отклонений в водно-солевом обмене организма человека. Повышенное содержание нитратов вызывает скачки артериального давления.
Человеку необходимо пить чистую воду. Вода должна быть безвредной для человека по химическому составу и безопасной в эпидемиологичес ком отношении.
Quote
 
 
0 #30 Bagi 2009-12-08 08:35
Savlagdsan "muu" us filtrees hamaaraltai. Shuugch ni uruu ehnii garsan usniihaa /shine baihdaa/ 'hog' iig ni shuuj avaad daraagiin usandaa nemj uguud l gargadagt uchir baigaim shuu dee. Tegeed ch tuhain anhdagch us her bohirdoltoi ve gedgees hamaarch shuuchiig 5 honood solih u 6 sar bolood solih u gesen asuudal bna shuu de. Tiimees belen ballontoi us zahialah ni hamgiin hyalbar shiidel baihaa. 1200$ ni bailaa geed shuug ch uuruu haana bna? :-?
Quote
 
 
0 #31 bat 2009-12-10 10:50
savlasan naidvartai us avch chadahgui, bololtsoogui bol uneheer hetsuudehne ni dee.
Quote
 
 
0 #32 mend 2009-12-11 08:11
hemjigchiig herev husvel US-ees $40-oor avch bolno shuu dee humuus ee!
Hussen hun baival daraahi hayag ruu maildeerei!
aguumgl@yahoo.com
Quote
 
 
0 #33 АЭ 2010-01-12 08:16
Шинэ лекц хүсэж бна, хүсэж бна
Quote
 
 
0 #34 chili 2010-01-26 16:28
sain bna uu,Odnoo
estoi heregtei medeelel ogsond tun ikh talarhaj bna.

us hemjdeg bagaj avah gesen yum.utsiig ni ogch tusalna uu.Mon neg asuult bna.ZEPTER gedeg us shuugchiig haanaas avch boloh ve? geriinhendee mash ikh sanaa zovchikhloo.web ni bna uu

thanks a lot .
Quote
 
 
0 #35 Administrator 2010-01-26 17:45
chili, багажийг 9915 1320 утасдаад ав гэж хэлээрэй. ZEPTER Монголд байхгүй ээ. Гадаадад бол бүх газар л байгаа байх.
www.zepter.com Үнэхээрийн супер ус шүүгч дээ, ер нь эдний бүх юм дэндүү гоё бөгөөд дэндүү үнэтэй :-)
Quote
 
 
0 #36 bat 2010-01-27 02:11
оросшколтонгууд сайтын уншигч нар өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьж энэ нийтлэлийг сонирхож байгаад хөндлөнгөөс хараад талархаж байна. Иргэн эрүүл бол улс баян, бие эрүүл бол бусад зүйл өөрөө бүтнэ, эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үгс байдаг. Та бүгдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Quote
 
 
0 #37 oyunaa 2010-01-27 03:10
Hi Adminaa husel muruudul bolson Zepter-ee orosoos olchih yum boluu gesen chin end algaa heeeeelp http://www.zepter-homecare.ru/
Quote
 
 
0 #38 Administrator 2010-01-27 05:21
oyunaa, байна наад сайт дээр чинь, 'aqueena'- система очистки воды - энэ байхгүй юу :-). Посмотреть фильм гээд жижигхэн танилцуулга байна бас. Оросод байгаа доо. Улан - Удэ д нэг төв нь байдаг.
Quote
 
 
0 #39 oyunaa 2010-01-27 06:26
Okay thanks Adminaa, teriig bolvuu gej bodson chin sugar bishee geed tolgoi erguulchlee. Oi uimarlaa uimarlaa gedeg shig l yum bolloo hehe
Quote
 
 
0 #40 muugii 2010-02-02 07:37
Thanks.Manaih Hatan Tuuliin ballontoi us uudag yum. unuudriin baidlaar adminii helj bga 160$-n bagajaar hemjihed o.o8 zaaj bna.
utas ni 343386.
Quote
 
 
0 #41 бат 2010-02-03 03:49
хатан туулын ус бараг дистилированная вода юм байна шүү дээ. Бараг л цэвэр ус. ямар ч минерал, давс байхгүй гэсэн үг үү?
Quote
 
 
0 #42 chili 2010-02-04 20:01
Баярлалаа Одноо Zepteriig olj avna.USA-d baigaa gej bodoj bna.haina :goydoo aa
Quote
 
 
0 #43 buyanbadrah 2010-02-24 02:22
unen yum bichjee unthttr aimar yum aa ta nadad delhiin tsever usnii noots her bgaag heleed ogooch bas usnii heden huvi ni bohirdoltoi bgaag guij bna
Quote
 
 
0 #44 Батсайхан 2010-02-24 07:40
Дэлхийн усны нөөцийг үзүүлбэл:
Шорвог далайн ус-97.5%
Цэнгэг ус-2.5%. Цэнгэг усны нөөцийн 75%-ийг туйлын мөс, 24%-ийг хөрсний ус, 0.5%-ийг хөрсөн дэх чийг, зөвхөн 0.01%-ийг гадаргуугийн ус буюу нуур,гол, булгийн ус эзэлдэг ажээ. Хүн төрөлхтөн цэнгэг усныхаа 4-5 хувийг жилдээ хэрэглэх аргагүй бохирдуулж хаядагаас 2100 он гэхэд цэнгэг усны нөөцгүй болох аюул дэлхийд нүүрлээд байгааг интернетээс мэдлээ.
Quote
 
 
0 #45 tser 2010-05-01 07:25
Hi Odnoo,
Heregtei medeelleer hangaj baidagt bayarlalaa. Ingehed ZEPTER-ийн ус шүүгч-g haanaas avah ve? Mongold zaragddag umuu?
Daraagiin huselt tsever agaariig yaaj burduuleh ve?

Bayarlalaa.
Quote
 
 
0 #46 Administrator 2010-05-02 16:55
Zepter Монголд байхгүй л дээ. Дэлхий даяар бол зардаг. www.zepter.com дээр харж болно.
Цэвэр агаарыг бүрдүүлэх биш, дотогшоогоо уудаг. Аптекад байдаг 3%- ийн перекись- ийг усанд дусааж уудаг юм. Организмд ороод перекись задрахдаа цэвэр хүчил төрөгчийн атомууд гаргадаг, тэр нь эд эсэнд маш сайн нэвтэрч шингэдэг юм гэсэн. Ингэснээр бидний хүчил төрөгчийн дутагдалд орсон организм тэтгэгдэж эрүүлжинэ. Цэвэр агаар - эм гэдэг биз дээ? Олон өвчнийг перекись ууж, бүр тарьж эдгээж байгаа. Би перекись уудаг. Амьсгалах агаар маань аймаар байгаа болохоор :-)
Quote
 
 
0 #47 erdene 2010-06-20 05:27
hi 100 gaar jardag hiniihee haygiig uguuch hu
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.