| Толбо хэрхэн арилгах вэ? |
|
Хайртай хувцас дээрээ толбо суулгасан бол аль болох хурдан арилгахыг хичээх хэрэгтэй. Удах тусам даавууны ширхэгт гүн нэвтэрч арилгахад хэцүү болдог. Толбоны гарал үүслээс хамааруулан арилгах бодисоо сонгоно. Шоколад, кофе, какао, загас болон соусны толбыг бүлээн глицеринээр арилгана. 35 градус болтол нь бүлээсгэсэн / халуун байж болохгүй/ глицеринээр хэсэгхэн хөвөнг норгоод, толбыг сайн арчаад, дараа нь ердийн байдлаар угаана. Ногоон өвсний толбыг наштырийн спирттэй барааны савангийн өтгөн уусмалаар угаана. Жимс болон улаан дарсны толбыг арилгахдаа түүхий өндөгний шар болон глицериныг 1:1 хэмжээгээр холиод толбонд шингээж өгнө. 2 – 3 цаг байлгаад бүлээн усаар сайтар угаана. Гутлын тосны толбыг бензинээр арилгаж болно. Баахуу цайны толбыг глицерин, наштырийн спиртийг хольж арилгана. /4:1/. Цусны толбыг эхлээд хүйтэн усанд дэвтээж угаана. Дараа нь халуун усанд угаана. Йодны толбыг төмсний цардуулаар арилгана. Толбыг хүйтэн усаар норгоод хуурай крахмалаар толбыг арилтал нь нь арчина. Тэгээд дараа нь ердийн байдлаар угаана. Зэвний толбыг нимбэгний шүүсээр, эсвэл нимбэгний хүчлийн өтгөн уусмалаар арилгаж болно. Тосон толбыг тэр дор нь давсаар арчих хэрэгтэй. Тос давсанд шингэнэ. Үлдэгдэл нь угаахад арилна. Жимсний, соусны, шоколадны болон индүүгээр түлсэн хөнгөн толбыг устөрөгчийн хэт эсэлээр арилгадаг. 3% перекисийг хөвөнд, /марланд/ шингээгээд толбон дээрээ тавиад орхино. Хэдэн цагийн дараа толбо арилна. Толбыг арилангуут эдлэлээ усанд сайтар зайлаарай, тэгэхгүй бол перекись болсон хэсэг шарлана. Хөө, тортогны толбыг давирхайн шүүс /скипидар/ , керосины толбыг – бензин арилгаж дөнгөнө. Шээсний толбыг өнгөтэй даавуунаас 1:5 харьцаатай уксусны уусмалаар, цагаан даавуунаас 1:10 харьцаагаар найруулсан нимбэгний хүчлийн уусмалаар арилгана. Дарвирхайны толбыг эхлээд хутгаар хусаад, дараа нь халуун сүүнд дүрж 2 цаг орчим байлгаад угаана. Тос болон лааны тосны шинэхэн толбыг арилгахдаа толбон доор цаасан салфетка тавиад халуундуу индүүгээр индүүдэхэд тосны ихэнхи нь салфетканд шингэнэ. Хумсны лакны толбыг цэвэр, техникийн ацетоноор арилгана. Дараа нь усаар сайтар зайлна. Хумснаас лак арилгадаг шингэнээр бол болохгүй, шингэн өөрөө толбо үлдээнэ. |
