|
||||
| Үсээ хэрхэн бэхжүүлэх вэ? |
|
Би бүхнийг мэдэгч биш л дээ, мэдэхгүй юмаа интернет гэж сайхан юмнаас хайж олоод, уншаад, эргэцүүлээд, хүмүүс тухайн асуудлыг хэлэлцэж байгаа, туршлагаа хуваалцаж байгааг нь уншихад юмны учир начир нь тайлагдаад ирдэг. Үс уналтын тухай анх тав зургаан жилийн өмнө нэг танилдаа туслах гэж хайж уншиж байсан юм. Манайхан сүү цагаан идээ хангалтгүй хэрэглэдгээс ус унах асуудал их байдаг болсон юм уу гэж бодогдох юм. Ялангуяа жирэмсэн үедээ сүү тараг сайн идэж байхгүй бол шүд, хумс, үс маань хэцүү байдалд ордог. Төрсний дараа организм дахь эстрогены хэмжээ эрс багасдаг байдал ус уналтанд бас их нөлөөлдөг. Жил өнгөрөх тусам үс нь унаж шингэрч байгаа хүн улам олширч байх шиг, хорь хүрээгүй охидууд ч энэ проблемыг ярьдаг болж. Агаар, экологийн бохирдол, бидний хэрэглэж байгаа хүнс, тухайн хүний эрүүл мэндийн байдал гээд үс уналтанд олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Туршаад үзэхэд гэмгүй аргуудыг толилуулъя.
Жор № 1. Рашаан ус Эрдэс бодисоор баялаг рашаан ус (mineral water) аваад толгойгоо угааж үсээ сэврээсний дараа рашаанаараа сайтар шавшина. Өдөр бүр үүнийг хийхэд 14 хоногын дараа гэхэд үс чинь мэдэгдэхүйц бэхжиж өглөөд дэрэн дээр чинь үлддэг , угаахад ванны цорго бөглөчих гээд байдаг үсний тоо эрс цөөрөөд ирнэ. Ялангуяа зуны халуунд үс их цангаж хатдаг үед боломж л олдвол рашаанаар үсээ шүршиж байхад маш сайн. Жор № 2. Шар айраг Шар айргийг өөрөө хүртэхээсээ илүү үсэндээ хүртээж байвал үс уналтыг зогсоохоос гадна өнгөлөг сайхан, өтгөн үстэй болно. Ялангуяа “амьд шар айраг” үсний булцуунд маш сайн тэжээл өгч бэхжүүлнэ. Амьд шар айраг байхгүй бол монголд үйлдвэрлэгдсэн “Боргио” мэтийн хүрэн өнгийн шар айраг хэрэглээрэй, гадаадын, удаан хадгалагдсан “пяванд” үсэнд ашигтай биободисууд аль эрт “мажийчихаа” биз. Шар айргаа дөнгөж бүлээсгээд / хэт бүлээсгэвэл биободисууд маань үхчихнэ шүү, өрөөний температуртай байхад л болно/ үсэндээ сайтар шавшиж хуйхандаа шингээнэ. Толгойдоо гялгар уут, гялгар малгай өмсөөд дээрээс нь ноосон малгай өмсөж толгойгоо хөргөхгүй байлгавал сайн. 20 минутаас1 цаг дараа үсээ усаар зайлна. Жор № 3. Тараг Шинэ тараг, шар сүү зэргийг үс хуйхандаа шингээгээд толгойгоо дулаална. 20 минутаас 1 цаг байлгаад угаана. Үс бэхжихээс гадна маш өнгөлөг гоё болно. Жор № 4. Давс Эрт дээр үеээс хэрэглэгдэж ирсэн, шалгарсан аргуудын нэг. Үс уналтыг түргэн зогсоодог гэдэг. Толгойгоо угаасны дараа үсээ туг тугаар ялгаж том ширхэгтэй давс /бор давс, жамц давс/ - ыг хуйхандаа зөөлнөөр, массаж хийх маягаар үрж шингээнэ. Хэсэг байлгаад усаар зайлна. Халцарч эхэлж байгаа эрчүүдэд ч маш хэрэгтэй арга гэх юм билээ... Жор № 5. Өндөг Нэг ширхэг өндгийг хөөсөртөл нь хутгаад, дээрээс нь 1 амны халбага “үсний тос” гэж дээр үед ярьдаг байсан “репейное масло”, 1 амны халбага шампунь хийж сайтар хутгана. Сайтар хутгасны дараа 1 ширхэг нимбэгний шүүсийг шахаж нэмнэ. Энэ бэлдмэлийг хуурай үс, хуйхандаа сайтар тарааж шингээнэ. 40 минут байлгаад угаана. Энэ масканы дараа таны үс бэхжихээс гадна торго шиг зөөлөн болно. Сард 2 удаа үүнийг хийж байвал та үргэлж өтгөн, торгомсог үстэй байх гэнэ. Ер нь үсний булцуугаа бат бөх байлгахын тулд цусан хангамжийг нь хангалттай байлгах шаардлагатай учраас массажны самаар оройдоо 100 – гаас доошгүй удаа самнаж байвал сайн гэдэг. Бэлтгэсэн Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Гоё торгомсог, хамгийн гол нь өтгөн үстэй байхыг хүсдэггүй эмэгтэй байхгүй билээ. Үс сайхан бол зүс сайхан гэдэг болохоор хүүхнүүд маань толгойтой хэдийгээ шингэрэх вий, унах вий гэж их айдаг нь аргагүй. Тэгээд аль сайн гэсэн шампунийг авч хэрэглэнэ – ямар ч үр дүн байхгүй, яагаад гэвэл шампуньд тийм их ашигтай бодис байхгүй, байлаа гэхэд үс угаах богино хугацаанд үсний булцуу тэжээгдэж амжихгүй. Тэгээд, үс унаад байна, ямар арга хэмжээ авах вэ гэж нэг нэгээсээ их асуудаг. Надаас ч олон хүн асуудаг.
Сэтгэгдлүүд
turjij uzsen hun bn y