PDF Хэвлэх И-мэйл
Өглөө царайгаа хэрхэн засах вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

 

 

Урьд орой нь сайхан наргиад, шөнө нь муу унтаад, өглөө – бүлцийсэн нүүр нүдтэй босч ирэх тохиолдолд яах вэ?

Байдлыг засахын тулд юун түрүүнд мөс хэрэгтэй. Тиймээс хөлдөөгчиндөө мөс бэлэн байлгаж байх хэрэгтэй.

Жижигхэн түмпэнд ахиухан мөс хийхээд хүйтэн ус нэмнэ. Мөс хайлангуут цэв хүйтэн болсон усаа хоёр гараараа хутгаж аваад нүүр рүүгээ цацна. 14 – өөс доошгүй удаа цацна. 21 удаа цацвал сайн. Ямар ч байсан энэ тоо 7 – д хуваагдаж байх ёстой.

За ингээд 21 удаа хүйтэн ус нүүр рүүгээ цацсаны дараа толгой сэргээд ирнэ, Одоо биеийнхээ бусад хэсгийг энэ усаараа цацна. Эхний хэдэн цацалт хэцүү байдаг, цаашаа дасаад цэлдүү хүйтэн усыг нэг их мэдрэхээ больчихдог юм.

Мөсний хэмжээ өчигдөр хэр согтсоноос хамаарна. Согтолт хэдий чинээ их байсан, төдий чинээ ус хүйтэн байх ёстой.

Дээрх хүйтэн усан заслыг хийсний дараа нүд сэргэн гялалзаж, арьс залуужиж, толгой ажиллаад эхлэх болно!

www.oroshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
shal hudlaa
0 #1 shal hudlaa 2012-01-15 08:31
teneg yum uu shal hudlla bnaaa
Quote
 
 
oOo
0 #2 oOo 2012-02-04 20:39
7д хуваагддаг тоо байх ёстой гэдэг нь ямар учиртай юм бэ?
Quote
 

Сэтгэгдэл нэмэх