PDF Хэвлэх И-мэйл
Гахайн махан ороомог
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 

Рулет

Орох зүйл:

Гахайн нурууны хэсгийн мах 600 гр. орчим

Ногоон сонгино 200 гр.

Сыр 300 гр.

Өндөг 1 ш.

Гурил 3 а/ х

Давс

Үйрмэг сухарь

Ургамлын тос

Махаа 1 см орчим зузаанаар зүснэ. Мах нүддэг алхаар давтаж нимгэлнэ. Бага зэрэг давслана.

Ногоон сонгиноо жижиглэн хэрчинэ, сырээ том ширхэгтэйгээр үрнэ. Хүсвэл сармис нэмж болно.


Давтаж бэлтгэсэн махан дээрээ шанзаа хийнэ.

Ороомогны хэлбэрт оруулна.

Хуурай гуриланд өнхрүүлнэ.

Сайтар хутгасан түүхий өндгөнд хийж норгоно.

Үйрмэг сухарьд өнхрүүлнэ.

Ургамлын тосонд бүх талаас нь шарна. Эхлээд “оёдолтой” талаас нь шараарай, тэгэхгүй бол задарчихна. Бүх талаас нь шарж хайрс тогтоогоод, дараа нь халуун духовканд 5 орчим минут байлгаж болно. Хайруулын тавган дээрээ болтол нь шарж ч болно. Хэт удаан шарж хатаахаас болгоомжлоорой.

 

Сэтгэгдлүүд  

 
кулинар
0 #1 кулинар 2010-02-25 06:35
яа яа ямар гоё амттай, арааны .... асгарч байгаа нь мэдэгдээд явчлаа. Гэхдээ нэг асуулт байна. Махыг гадна болон дотор хоёр талаас нь давсалах уу? Болсоныг нь яаж мэдэх вэ? Махаа шорлогых шиг боловсруулалт хийвэл болно биз дээ.
Quote
 
 
Жаргал
0 #2 Жаргал 2010-03-17 07:37
ёёооо, ямар гоё юм бэ. та бас ямар амархан хийж болмоор гоё тайлбарладаг юм бэ. хийж иднээ. гахай гэхгүй, тахиан мах байж болох уу?
Quote
 
 
Boloro
0 #3 Boloro 2010-03-17 09:09
gertee harij bgaad hiigeed bnaa ed nariig, ter alimnii pirog bur goe haragdaad bgaan. ene ortsnuud alga bolohgui biz dee. neg nemegdeheer n neg guigeed alga boloh huuchirsniig n avch hayh geh met. bitgii tegeerei guij bna namaig huleej bgaarai :sad:
Quote
 
 
Administrator
+1 #4 Administrator 2010-03-17 10:41
Жаргалаа, тахиагаар ч ингэж хийх их гоё болдог.
Болороо, сайтнаас юу ч алга болохгүй ээ, миний сервер том багтаамжтай, америкаас авсан болохоор. Монголоос авсан бол ч 15 Гб нэг мэдэхэд дүүрчихсэн, хуучин юмаа арилгах болохгүй юу. Манай сервер борлуулагч компаниуд их инээдтай, хязгааргүй гэж хэлээд байгаа юм, энийгээ. Ухаад асуугаад байсан чинь хязгааргүй гэдэг нь 15 - хан Гб - ийг хэлдэг гэнэ ээ, хехе. Тэгээд бас ганц л сайт байрлуулж болно гэж авсан, ха - ха. Тэгэхээр нь америкаас авчихсан, интернет байхад дэлхийн хаанаас ч хостинг авч чадна гэдгийг ойлгодоггүй л юм байх даа, хехе.
Quote
 
 
Boloro
0 #5 Boloro 2010-03-17 12:35
:-) tegvel ch hiigeed bnaa, manai nuhur bayrlaad l hehe... hagas buten saind neg, 2r hool deserttei n hiigeed l idej ugdug bsan daa goe hool gertee hiigeed hamtdaa ideh ch goe shu. ger buliin az jargaliin mash tom burduulegch gej boddog oo. hool yriad l u :oops:
Quote
 
 
Boloro
0 #6 Boloro 2010-03-17 12:37
neeren zuragtai bolhoor bur neg bolmoor, mash evteihen haragdaad bhiin, dan orts unshihaar neeh hiiye ch gej bodogddoggui sh dee tee. mash ih bayrlalaa
Quote
 
 
Gan-Erdene11
0 #7 Gan-Erdene11 2010-03-27 14:44
bayarlalaaa
Quote
 
 
lkha
0 #8 lkha 2010-04-27 00:57
баярлалаа
Quote
 
 
muugii
0 #9 muugii 2010-06-01 09:09
ystoi ih bayrlalaaaa goy hool bna hiij uzne ee
Quote
 
 
kira
0 #10 kira 2011-01-11 11:31
goe jor bna gehdee eniig bainga ideed bval delbereh baih da
Quote
 
 
Sanaa
0 #11 Sanaa 2011-03-10 06:34
ene hooliig hiigeed yzchihlee. Goe bolson.Ih bayarlalaa
Harin ahiad hool hiij yzeh geed hyleegeed baigaa shyy. Shine jor hezee gargah ve
Quote
 
 
sanaa
0 #12 sanaa 2011-04-07 10:28
Hi
Sayahan zochid irj end bicheestei baigaa 2 salad, shol, 2-r hool hiij hymyysiig dailsan shyy. Ih bayarlalaa.
Hiihed oilgomjtoi amar baidag tul bichsen jor byhneer chini hool hiih durtai.
Quote
 

Сэтгэгдэл нэмэх