PDF Хэвлэх И-мэйл
Манник
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Хүүхдийн будаатай кекс маягийн амттанг хийх нэн амархан. Жаахан охидууд ч хийчихэж чадах тул охидууддаа зааж өгөөрэй.

Орох зүйл:

Орох зүйл:

  • 1 стакан хүүхдийн будаа
  • 1 стакан зөөхий
  • 1 стакан элсэн чихэр
  • 3 өндөг
  • 0,5 цайны халбага сода
  • 1 – 1,5 стакан гурил

Хүүхдийн будаагаа зөөхийтэй холиод 1 цаг байлгаж дэвтээнэ.
Өндөгөө элсэн чихэртэй сайтар хутгана.
Зөөхийтэй хүүхдийн будаагаа нэмж хутгана.
Сода том халбаган дээр хийгээд дээрээс нь уксус юмуу нимбэгний хүчил хийж "унтраана". /ингэвээс содны амт үнэр арилж зөвхөн хөөлгөх чанар нь л үлддэг/. Гурилаа хийж хутгана.
Хэвэндээ хийгээд 180 градус халсан духовканд 50 минут орчим жигнэнэ.

Силиконон хэв маш зөөлөн тул духавкныхаа сараалжин дээр тавьж байж зуурмагаа хийхгүй бол далбилзаад асгарчих гээд хэцүү байдгийг анхаараарай.


 

Сэтгэгдлүүд  

 
Munkhmaa
0 #1 Munkhmaa 2009-11-26 11:42
Bayarlalaa. mash amarhan yum baina, hiij uznee. Oor iluu amarhan uzemjtei, hiihed hyalbar hoolnii joruud taviarai.
Quote
 
 
Sara
0 #2 Sara 2010-01-20 06:21
To Admin: Sain baina uu

1. Minii Манник bor ongotei bolood baih um, yu ni bolohgui baigaa um bol?

2. Deerh zurag shig deed taliin goyo uelsen heviig yaj gargah tuhai zovloj tuslana uu.

Sara
USA
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2010-01-20 13:27
Sara, хүүхдийн будаа чинь бор өнгөтэй л биш бол яагаад бор болохыг би мэдэхгүй байна аа. ;medkuu Хээний тухайд бол хэвнийхээ хэлбэрээр л гарна. Энэ хэвний доод тал нь ийм долгионтой. Манникаа долгионтой талыг нь дээш харуулаад тавьчихна гэсэн үг. :-)
Quote
 
 
Sara
0 #4 Sara 2010-01-20 16:48
Thanks admin.
Sara
USA
Quote
 

Сэтгэгдэл нэмэх