|

Цахилгаан миксер байхгүй ч та энэ тортыг хийж болно. Сайхан өтгөн цөцгийгээр кремыг нь хийхэд маш амттай болно.
|
Орох зүйл:
6 ш. өндөг
200 гр. элсэн чихэр
250 гр. майонез
1 лааз молоко
500 - 550 гр. гурил
1 цайны халбага сода
Кремэнд нь:
700 - 800 гр. өтгөн цөцгий|зөөхий|
200 гр. элсэн чихэр
|
 |
| Элсэн чихрээ өндөгтэй сайтар хутгана. |
 |
| Майонезаа хийгээд хутгана. |
 |
| Молокогоо нэмнэ. |
 |
|
Содыг том халбаганд хийгээд дээрээс нь лимоны хүчил, шүүс эсвэл уксус дусааж содны үнэр амтыг үүсгэдэг бодисыг зайлуулна. Гурилтайгаа хамт нэмж зуурна.
|
 |
| Хэвээ тослоод 1 см зузаан зуурмаг хийнэ. 180 градус хүртэл халаасан духовканд 20 -25 минут жигнэнэ. Болохоороо хэвний хананаас салж завсар гарна! Бүх зуурмагаа ингэж жигнэнэ. 26 см диаметртэй хэвэнд 3 ширхэг бэлдэц гардаг. |
 |
| Кремээ бэлдэнэ. Цөцгийгөө элсэн чихэртэй сайтар хутгана. |
 |
| Бэлдсэн тортны сууриа голоор нь зүснэ. |
 |
| Кремээ сайн шингээж өгнө. |
 |
| Бүгдийг нь давхарлаад хүссэнээрээ чимэглэнэ. Шоколадыг хөлдөөгөөд үрүүлд үрж чимсэн нь энэ. Шоколадан цэцгийг хайлсан шоколадыг цаасан дээр цэцэг хэлбэрээр гоожуулаад хөлдөөгчид хийж загсаана. |
 |
|
Comments
deer 50-60 min suuna daa