PDF Хэвлэх И-мэйл
"Өмбүү" салат
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 

"Өмбүү" салат нь хүүхдийн төрсөн өдрийн баярын ширээн дээр байж болох бас нэгэн хувилбар юм.

Орох зүйл:

  • 200 гр. тахианы цээж мах
  • 300 гр. төмс
  • 4 ш. өндөг
  • 1 лааз ногоон вандуй
  • Майонез эсвэл зөөхий
  • Давс

Чимэглэлд:

  • Хиам
  • Бяслаг
  • Оливын жимс /маслин/
Тахианы цээж махаа чанаж болгоно.
Төмсөө сайтар угаагаад чанэж болгоно.
Тахианы махаа жижиглэн хэрчинэ.
Төмсөө үрүүлд үрэх, эсвэл жижиглэн хэрчинэ.
Өндөгны цагаан уургаа үрүүлд үрнэ.
Өндөгний шөр уургыг мөн үрүүлд үрнэ.
Хавтгай тавган дээр тахианы махаа үхрийн толгойны хэлбэр гаргаж тавина. Майонез түрхэнэ.
Ногоон вандуйгаа дээрээс нь тавина.
Өндөгний шар уургаа давхарлаж тавина. Майонез түрхэнэ.
Одоо төмсөөрөө хучаад майонез түрхэнэ.
Өндөгний цагаан уургаараа битүү бүрнэ.
Хиам, бяслаг, маслинаар чимж "өмбүү" болгоно.

 

Сэтгэгдлүүд  

 
Sanaa
0 #1 Sanaa 2010-09-10 13:53
he he Bas taalagdlaa
Ih hiij idvel targalah l um bn
Quote
 
 
umbuu
0 #2 umbuu 2011-03-30 10:10
hi
Quote
 
 
oeo
0 #3 oeo 2011-09-08 12:13
ymar huurhun ym be
Quote
 
 
soko
+1 #4 soko 2011-10-20 08:36
hool iddeggui huuhded taalamjtai yum bna
Quote
 
 
zochin
0 #5 zochin 2012-01-26 08:52
nogoon vanduig ni hiihgui bj boloh boly manai ohin idehgui bhaa gargaj hayad bh bh bysad ni bol uruuld ured jijigletsen bolohoor idehed amar bh
Quote
 

Сэтгэгдэл нэмэх