|
Хүүхдийн төрсөн өдрийн ширээний бас нэгэн чимэг - хөөрхөн яст мэлхий салатыг хийгээрэй.
|
Орох зүйл:
200 гр. тахианы цээжний мах
4 ш. өндөг
250 гр. алим
150 гр. сонгино
100 гр. сыр
100 гр. хушганы самар
Давс
Майонез
|
 |
| Тахианы цээжний махаа 20 минут орчим чанаж болгоод, гаргаж хөргөнө. |
 |
| Махаа жижиглэн хэрчинэ. |
 |
| Сонгиноо маш жижиг хэрчинэ. |
 |
|
Сонгиноо хэрчээд буцламгай усанд хэдэн минут хийж гашууныг нь арилгаад цэвэр усанд зайлна.
|
 |
| Чанасан өндөгний цагаан уургийг үрүүлд үрнэ. |
 |
| Өндөгний шар уургыг үрүүлд үрнэ. |
 |
| Хушганы самраа жижиглэнэ. Хөлдөөж байгаад кофены тээрмээр тээрэмдэхэд болно. 4 ширхэг бүтэн самар үлдээгээрэй. |
 |
| Алимаа үрүүлд үрнэ. |
 |
| Сырээ үрүүлд үрнэ. |
 |
| Өндөгний цагаанаа тавган дээр зууван хэлбэрээр тавина. Бага зэрэг давслаад майонез түрхэнэ. |
 |
| Дээрээс нь тахианы махаа тавина. |
 |
| Сонгиноороо хучина. |
 |
| Алимаа нэмнэ. Майонез түрхэнэ. |
 |
| Сырээрээ бүрнэ. Халбага сыр үлдээгээрэй. Майонез түрхэнэ. |
 |
| Сырэн дээрээ өндөгний шар уургаа хийгээд майонезээр бүрнэ. |
 |
|
Нунтагласан самраараа бүрнэ.
|

|
|
Бүтэн самраар хөлийг нь, үлдээсэн халбага сырээ базаж толгойг нь, нүдийг нь бөөрөнхий хар чинжүүгээр хийнэ. Эргэн тойронд нь хэрчсэн ногоон ногоо тавьж, сыр, өндөгний цагаанаар цэцэг хийж чимвэл улам гоё харагдах болно.
Сайхан баярлаарай!
|
 |
|
Сэтгэгдлүүд