PDF Хэвлэх И-мэйл
Шажигнуур салат
Хэрэглэгчийн үнэлгээ: / 8
МууМаш сайн 

Хөнгөн, амттай, хэн бүхний дуртай шажигнуур салатны жорыг санал болгож байна.

Орох зүйл:

200 гр. загасан талх

250 гр. тахианы цээжний мах

150 гр. сыр

300 гр. өргөст хэмх

150 гр. сонгино

Салатны навч

4 амны халбага ургамлын тос

3 хумс сармис

Хэдэн дусал уксус

Давс

Чинжүү

Тахианы махаа чанана. 20 минут орчим чанаад гаргаж хөргөнө.
Хөрсөн махаа ширхэгийнх нь дагуу урж нарийхан урт байдалтай болгоно.
Талхаа дөрвөлжин шоо хэлбэрээр хэрчинэ.
Ургамлын тосонд шаргал болтол нь шарна.
Өргөст хэмхээ урт нарийхнаар хэрчинэ.
Сонгиноо нимгэнээр хэрчинэ. Буцламгай усанд 10 минут байлгаж гашууныг нь арилгана.
Сырээ үрүүлд үрнэ.

Амталгааны уусмалаа бэлдэнэ. Ургамлын тос, уксус, давс, чинжүү, сармисны шүүс зэргээ холино.

 

Салатны навчаа хэрчинэ.

Өргөст хэмх, сонгино, тахианы мах, сыр, амталгаа зэргээ холино. Шарсан талхыг дэвтээхгүйн тулд салатаа зочиддоо өгөхийн яг өмнө нэмнэ.

Мммм.... гээд иднэ. Сайхан хооллоорой!

 

Сэтгэгдлүүд  

 
gest
0 #1 gest 2009-12-18 10:43
goe jor bna. ulaan songino zoolon amttai bolohoor huuhduud ch hurtel durtai ideh bh
Quote
 
 
Алтаa
0 #2 Алтаa 2009-12-21 12:46
сало яаж хийдэг юм болоо, мэддэг чаддаг аргаасаа хуваалцаач хө.
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2009-12-21 14:16
За за, сало хийдэг аргыг хайгаад олоодохъёо, хө ;laptop
Quote
 
 
Shonkhor
0 #4 Shonkhor 2009-12-21 15:01
Алтаа, я смотрю тут любители сала есть...!!!
Есть анекдот про сало. В самолете летит негр и хохол. Негр достает ананас чистит его и начинает есть. Хохол спрашивает - "Что это?" Негр - "ананас!!!" Хохол - "Дай попробовать!" Негр - "На! Держи!" Летят они дальше... Негр достает манго...и опять угощает хохла.
Теперь хохол достает из портфеля шмат сала, нарезает его, кладет на кусок черного хлеба!!! Негр удивленно смотрит и спрашивает - "Что это?" Хохол - "Сало!" Негр - "Дай попробовать?!" Хохол - "А что его пробовать?! - Сало БОЛ Сало!"
Quote
 
 
batushka
0 #5 batushka 2009-12-21 16:37
shonkhor airag.mn-iig reklamdaj baigaa ni saikhan baina.
Quote
 
 
Administrator
+1 #6 Administrator 2009-12-22 07:43
Сало хийх их амархан юм байна оо. :-? 6см. - ээс зузаангүй түүхий өөхийг давс, амтлагчаар битүү бүрээд саванд хийж таглаад өрөөний температурт 24 цаг байлгана. Тэгээд сэрүүн газар шилжүүлж тавина. Хөлдөөж болохгүй. Хөргөгчинд байхад л болно. 4 - 5 хоног байлгахад бэлэн болдог юм байна. Давсны хувьд том ширхэгтэй давс нь илүү сайн гэж байна. Жамц давс болох юм байна. :-) Давс ихдэнэ гэж байхгүй, өөх өөртөө яг таарсан хэмжээний давс л шингээж авдаг гэнэ. Бэлэн болсон хойно нь гаднах илүү давсыг нь арчиж унагаана. ;ok
Quote
 
 
Алтаa
0 #7 Алтаa 2009-12-22 09:28
өө хө, шуурхай байна шүү, маш их баярлалаа. энэ гадаад гэдэг улсад чинь гахайн өөх шиг хямдхан элбэг юм алга кээк :bravo .
Quote
 
 
odo
0 #8 odo 2010-01-03 10:16
:hool Ene site yostoi ih taalagdlaa shu, Bayarlalaa. Hool hiih durtai shuu bi
Quote
 
 
Administrator
0 #9 Administrator 2010-01-03 12:17
odo,
;welcome
Quote
 
 
happy
0 #10 happy 2010-01-06 21:14
bayarlalaa adminaa..
Quote
 
 
tsoojii
0 #11 tsoojii 2010-03-05 15:14
Herhen hiih daraalliig ni tovch tailbarlaj zuragtai ni uzuulj baigaa ni ihed taalagdlaa. Bayarlalaa.
Quote
 
 
Tuya
0 #12 Tuya 2010-03-30 03:11
tanai blog nadad bas mash ih taalagdlaa.
Bayarlalaa
Quote
 
 
Sanaa
0 #13 Sanaa 2010-09-10 13:47
zaaval hiij idej yznee Goe sanagdlaa
Quote
 
 
bayraa
0 #14 bayraa 2011-09-28 03:57
Yg l oros uner unertej bna shuu Ymiig yg unen setgeleesee hiideg saihan oros chanar haragdaj bna bayrlalaa
Quote
 
 
boloroo
0 #15 boloroo 2012-01-06 10:01
ene unexeer taalagdlaa. saixan joroor olon turliin xool xiix ch saixan shuu
Quote
 
 
kkkkkkk
0 #16 kkkkkkk 2012-04-20 15:09
ene site taalagdaj ihelj bna shuu
Quote
 

Сэтгэгдэл нэмэх