|

Наран цэцэг салатыг хоёр хувилбараар чимэглээрэй. Эхнийх нь эрдэнэшишэн голтой, дараагийнх нь оливын хар жимсэн голтой.
Давхрага бүртээ майонез түрхээрэй.
|
Орох зүйл:
300 гр. тахианы цээжний мах
1 лааз эрдэнэшиш
3 ш. өндөг
200 гр. лаазалсан шампиньон мөөг
200 гр. лууван
150 гр. сонгино
Давс
Майонез
Ургамлын тос
Чимэглэлд:
Оливын жимс маслин
Чипс
|
 |
| Луувангаа чанаад, хөргөөд цэвэрлэнэ. |
 |
| Тахианы махаа жижиг хэрчинэ. |
 |
| Ургамлын тосонд хуурч болгоно. |
 |
| Луувангаа үрүүлд үрнэ. |
 |
| Өндөгөө үрүүлд үрнэ. |
 |
| Мөөгөө хэрчинэ. |
 |
|
Сонгиноо хэрчинэ. Амтыг нь
зөөллөе гэвэл буцламгай усанд
10 минут байлгаад шүүж авна.
|
 |
|
Махаа тавган дээр хийнэ.
Майонезээр бүрнэ.
|
 |
| Луувангаа дээрээс нь тавина. |
 |
| Мөөгөө тавина. |
 |
| Сонгиноор хучина. |
 |
| Өндөгөө хийнэ. |
 |
| Эрдэнэшишний ээлж ирлээ. |
 |
|
Эрдэнэ шиш дээр маслиныг голоор нь
хувааж чимэж болно. Наранцэцгийн
дэлбээнүүдийг чипсээр хийнэ.
Цох хорхойг жижиг улаан лоолиор
хийнэ, маслинаар толбонууд хийнэ.
|
 |
|
Comments