2009 оны 11-р сарын 07, Бямба гариг, 11:58    PDF Хэвлэх И-мэйл
Салат - "хан боргоцой"
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Шинэ жил, хүүхдийн төрсөн өдрөөрөө "Хан боргоцой" салатыг хийгээрэй.

Орох зүйл

  • 2-3 ш дундаж хэмжээний төмс
  • 300 - 400 гр. тахианы мах
  • 150 гр. хушганы самар
  • 3 ширхэг чанасан өндөг
  • сыр - 100 г,
  • 4 - 6 ш давсалсан өргөс хэмх
  • 1 ширхэг дундаж хэмжээний сонгино
  • нарийн ногоон сонгино
  • майонез
  • давс
  • чинжүү

  • Төмсөө сайтар   угаагаад хальстай нь чанаж болгоно. Хөрөхөөр нь хальслаад үрүүлд үрнэ. Өндөгөө чанаж хөргөөд бас үрүүлд үрнэ.
    Тахианы махыг чанаад хөргөөд яснаас нь салгаад жижиглэн хэрчинэ. Сырээ үрүүлд үрнэ. Өргөст хэмхийг шоо хэлбэртэй хэрчинэ.
    Сонгиноо маш жижиг хэрчинэ.


    Бэлдсэн юмнуудаа хамгийн доор нь төмсөөр эхлээд үе үеээр давхарлан тавина. Үе бүрээ бага зэрэг давсалж майонез түрхээд явна.  
    1 -р үе: төмс
    2 -р үе: сонгино
    3-р үе: тахианы махныхаа талыг нь
    4 -р үе: өргөст хэмх
    5 -р үе: үлдсэн тахианы мах нь


    7 -р үе: сыр
    8 -р үе: өндөг
    Сүүлийн үеийг майонезээр арай зузаан бүрээд дээр нь хушганы самраа шигтгэж өгнө. Самарны оронд мөөг нимгэн зүсч хан боргоцойн гадаргатай ижил хэлбэр гарган бүрэхэд бас гоё болно. Нарийн ногоон сонгиноороо хан боргоцойн "сүүл" болгон чимнэ.

 

Сэтгэгдлүүд  

 
baba
0 #1 baba 2009-11-08 09:05
nice :lol:
Quote
 
 
Batushka
0 #2 Batushka 2009-11-09 07:18
goyo yum aa. goyo yum.
Quote
 
 
tsetse
0 #3 tsetse 2009-11-19 15:59
goyo kharagdaj araanii shuus asgarch baina
Quote
 
 
Sanaa
0 #4 Sanaa 2010-09-10 14:11
Ovormots setgelgeetei saihan sanaa ogson Bas zochidiig bayrluulj bayasgamaar saladnuud bn aa
Quote
 
 
Otgoo
0 #5 Otgoo 2010-09-13 05:48
Yostoi amttai xaragdaj baix chini, ajilaa xayad shuud gertee ochood xiij idmeer sanagdchixlaa.
Quote
 
 
ганаа
0 #6 ганаа 2011-02-25 12:46
бүүр амттай харагдаад болдоггүй,өчигд өр хийгээд,гэхдээ би давсыг нь арай ихдүүлчиж,үе болгонд жоохон цацаад бсн чинь,гэхдээ амттай болсон,тэгээд амташсан хэрээ 13 гээд,өнөөдөр ҮМБҮҮ салатыг хийж идсэн,давс хужир нь таараад,бүүр амттай болсон,би хушганы самрыг хийгээгүй,дэмий бх гэж бодоод,амттай болж байлээ шүү самаргүй ч гэсэн,гоё жор оруулсанд баярлалаа.
Quote
 

Сэтгэгдэл нэмэх