PDF Хэвлэх И-мэйл
Салат "Хөл бөмбөг"
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Хүүхэд тань хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн бол хүүгээ ийм салатаар шагнаарай.

Орох зүйл:

  • 2 лааз 180 граммтай загасны консерв (Туна, эсвэл сайра)
  • 400 гр. чанасан төмс
  • 350 гр. улаан лооль
  • 2 өндөг
  • 2 ш. бөөрөнхий сонгино, эсвэл ногоон сонгины цагаан хэсэг нв
  • Давс
  • Майонез

Чимэглэлд:

  • 3 ш өндөгний цагаан уураг
  • Маслин
  • Ногоон ногоо (салатны байцаа, яншуй гэх мэтийн)

fs

Лаазалсан загасны тосыг асгаад сэрээгээр нухна.

fs

Улаан лоолийг шоо хэлбэрээр хэрчинэ.

fs

Төмсийг мөн шоо хэлбэрээр хэрчинэ.

fs

Өндөгөө үрүүлэнд үрэх эсвэл жижиглэн хэрчинэ.

fs

Сонгиноо маш жижигээр хэрчинэ. Ногоон сонгиныг бол нимгэн хавтгай хэрчинэ.

fs

Загас, төмс, улаан лооль, өндөг, сонгиноо хольж хутгаад давсаар амтлана.

fs

Майонез нэмж хутгана.

fs

Бэлэн болсон салатаа тавганд хийж бөмбөг хэлбэрт оруулна. Өндөгний цагааныг үрүүлд үрж жижиглэнэ. Бөмбөгний хээ – таван өнцөгтүүдийг маслинаар хийгээд үлдсэн зай талбайг өндөгний цагаан уургаар бүрнэ. Тавагны эргэн тойронд жижиглэн хэрчсэн ногоон ногоо тавина.

fs

 

Сэтгэгдлүүд  

 
Unshigch
0 #1 Unshigch 2009-11-09 06:57
Yag bumbug shig haragdaj baina shuu. Zurgiig ni avaad setgel gargaj hiijee.
Quote
 
 
Michid
0 #2 Michid 2009-11-09 06:58
Minii ner burtgelees chini alga bolson baina. Yasan goyo haragdaj baina aa.
Quote
 
 
aagii
0 #3 aagii 2009-11-09 11:06
minii huu hul bumbug sonirhdog. ene saladiig hiij ugue. Saladnii jor helj ugsund bayarlalaa
Quote
 
 
bagii
0 #4 bagii 2009-11-10 12:24
:-) mash saihan salad bn. yostoi idmeer sanagdlaa . chi ovoo gaigyi togooch bn shyy. byh materialiig chin avaad chamaar iim salaad hiilgeh sanalta tavij bn
Quote
 
 
eej
0 #5 eej 2010-12-09 03:21
Hi, goe salat bn maslin gej yu be?
Quote
 
 
тогооч
0 #6 тогооч 2010-12-09 09:28
маслины монгол нэр нь тослог чидун жимс гэдэг. Ойролцоогоор олив гэж ойлгоно. Танд амжилт хүсье.
Quote
 
 
eej
0 #7 eej 2010-12-10 02:49
sain bn uu, bayrllaa
Quote
 
 
ariuka
0 #8 ariuka 2012-02-08 04:15
goe haragdaj bn hiij uznee
Quote
 

Сэтгэгдэл нэмэх