PDF Хэвлэх И-мэйл
"Грек" салат
Хэрэглэгчийн үнэлгээ: / 7
МууМаш сайн 

grek salad

Амттай, хөнгөн, хийхэд хялбар "Грек" салат.

Орох зүйл:

  • 500 гр. улаан лооль
  • 350 гр. амтат чинжүү
  • 400 гр. өргөст хэмх
  • 150 гр. сонгино
  • 200 гр. зөөлөн бяслаг /брынза/
  • 150 гр. оливын жимс /маслин/

Соусанд:

  • 5 амны халбага оливын тос
  • 2 амны халбага нимбэгний шүүс
  • Давс
  • Чинжүү
Улаан лоолио хэрчинэ.
Өргөст хэмхээ тал дугуй хэлбэрээр хэрчинэ.
Амтат чинжүүгээ нимгэн хэрчинэ.
Оливын жимсээ цагираг хэлбэрээр хэрчинэ.
Сонгиноо нимгэн хэрчинэ.
Бяслагаа шоо хэлбэрээр хэрчинэ.
Соусаа бэлдэнэ: Ургамлын тосоо нимбэгний шүүстэй холиод, давс чинжүүгээр амтлан хутгана.
Савандаа улаан лооль, өрсгөст хэмх, амтат чинжүү, оливын жимс, сонгиноо хийгээд бэлдсэн соусаа нэмж хутгана.
Бяслаг болон бүтэн оливын жимсээр чимэглэнэ. Бяслаг маш зөөлөн тул хутгахад бяцардаг тул хамгийн сүүлд нь хийвэл дээр.

 

Сэтгэгдлүүд  

 
muugii
0 #1 muugii 2009-11-13 12:05
:P
Quote
 
 
Шүрэн
0 #2 Шүрэн 2009-11-18 12:19
бяслаг нь ямар бяслаг вэ
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2009-11-18 14:03
Бяслаг нь ерөнхийдөө монгол бяслаг гэсэн үг дээ, оросууд брынза гээд байдаг шд, манайхархуу зөөлөн цагаан бяслагийг? Дэлгүүрт брынза гэсэн нэрээрээ ч байна лээ, манай нэг үйлдвэрхийнх...
Quote
 
 
tsoojii
0 #4 tsoojii 2010-03-06 11:08
Чинжүүгээ шууд хольчихож болох юм уу? Болгохгүй юм уу?
Quote
 
 
Administrator
0 #5 Administrator 2010-03-06 11:12
Болгохгүй ээ, шууд хэрчээд л хийнэ.
Quote
 
 
tsoojii
0 #6 tsoojii 2010-03-08 12:41
Грек салат хийж үзлээ, их амттай болсон. Харин брынза бяслаг авч чадаагүй болохоор оронд нь хагас хатуу (semi hard) бяслаг үрээд хийчихсэн. Админдаа их баярлалаа. Цаашид зөндөө олон жор оруулаарай. Би бүгдийг нь хийнээ. :-)
Баярын мэнд хүргэе. ;beleg
Quote
 
 
Tuya
0 #7 Tuya 2010-03-30 03:28
Admindaa bayarlalaa.
Udahgui minii huugiin birthday bolno, solyanka, sharjignuur salat hiie gej bodloo, umbuu ch bas huurhon yum.
Thanks a lot
Quote
 
 
nyamka
0 #8 nyamka 2011-08-01 12:44
grek salat goyo boldog yum bn shuu busguichuud ee
Quote
 
 
batgerel
0 #9 batgerel 2011-12-31 03:35
chinjvvgee chanahgvi ym uu
Quote
 

Сэтгэгдэл нэмэх