|

Хамгийн амттай шөлтэй хоолнуудын нэг солянкийг хийгээрэй. Вагон - рестораны солянкны хажууд "амьд" солянк болно шүү.
|
Орох зүйл:
4 литр орчим хоол хийхэд
700 гр. үхрийн мах
Аль болох олон төрлийн махан бүтээгдхүүн, нийт жин 1кг орчим
150 гр. лууван
150 гр. сонгино
200 гр. давсалсан өргөст хэмх
100 гр. давсалсан өргөст хэмхний уусмал
3 халбага томатны паст
Хар чинжүү
3 – 4 ширхэг лаврын навч
Ургамлын тос
Лимон
Ногоон ногоо
Оливын жимс, маслин
|
 |
| Махаа хүйтэн усанд хийж зөөлөртөл нь чанана. |
 |
| Болсон махаа хэрчинэ. |
 |
| Сонгиноо жижиглэн хэрчинэ. |
 |
| Луувангаа үрүүлд үрнэ. |
 |
| Өргөст хэмхээ жижиглэн хэрчинэ. |
 |
| Зайдас, гахайн утсан мах, төрөл бүрийн хиам зэрэг махан бүтээгдхүүнээ хэрчинэ. |
 |
| Бага зэрэг ургамлын тосонд шарсхийнэ. |
 |
| Сонгиноо ургамлын тосонд шарна. |
 |
| Луувангаа нэмээд хэсэг шарна. |
 |
| Өргөст хэмхээ дээрээс нь хийж 2 -3 минут шарна. |
 |
| Томатны пастаа хийгээд, жаахан ус нэмээд таглаад бага гал дээр 5 - 7 минут жигнэнэ. |
 |
| Буцалж буй шөл рүүгээ махан бүтээгдхүүнээ хийнэ. |
 |
| Араас нь махаа хийгээд 5 - 7 минут буцалгана. |
 |
| Сонгино, өргөст хэмх, луувангаа хийнэ. |
 |
| Давсалсан өргөст хэмхний, эсвэл маслины уусмалаа хийнэ. |
 |
|
Лаврын навч, хар чинжүү, ногоон ногоо зэргээ хийнэ. Давсаа тааруулна. Плиткаа унтраана. Таглаад 15 – 20 минут байлгана. Лаврын навчаа гаргаж хаяна. Таваглаад, таваг болгонд хэрчим лимон, оливын жимс хийж чимэглэнэ.
|
 |
|
Comments
Өө, за, хийлгэж л иддэг, а? Ямар жаргалтай хүн бэ...
Би хүнээр хоол хийлгэхээр надад гоё хоол хийж өгдөггүй гэж байна аа. Гоё хоол идье гэвэл өөрөө л хийдэг гэж байхад...