|

Цагаан хоолтнуудын дуртай хоолнуудын нэг тортилья гээчийг хийх нэгэн хувилбарыг санал болгоё.
Орох зүйл:
1 ш. том сонгино
3 хумс сармис
5 ш. дунд зэргийн хэмжээний төмс
2 дунд зэргийн хэмжээний улаан лооль
Ногоон ногоонууд
5 ш. өндөг
Ургамлын тос
Давс болон бусад амтлагчууд
| Сонгиноо хэрчээд ургамлын тосонд шаргал болтол нь шарна. |
 |
| Төмсөө дээрээс нь хийж шарна. Сармисны шүүс, давс, чинжүү зэргээр амтлаад төмсөө зөөлөртөл нь шарна. |
 |
| Улаан лоолийг нимгэн хэрчиж болсон төмсөн дээрээ хийнэ. |
 |
| Өндөгөө хутгаад, амтлаад дээрээс нь жигд асгана. 5 минут таглаж болгоно. Бэлэн болохоор нь хэрчсэн ногоон ногоонууд цацна. |
 |
|
Сэтгэгдлүүд
Fairfax, VA USA