|

Хааяа цагаан хоол хийж идэх ч зүгээр шүү. Цэцэгт байцаатай шөлийг хийж үзээрэй.
|
Орох зүйл:
1 толгой цэцэгт байцаа
2 ш. төмс
2 ш. лууван
0,5 стакан цэцгэн хэлбэртэй гоймон /нимгэн нарийн гоймон/
1 амны халбага томатны паст
Цөцгийн тос
Ногоон ногоо болон сонгино
Давс
|
| Кастрюльд 3 литр ус ус хийгээд буцлахаар нь хэрчсэн төмс үрүүлд үрсэн лууван хоёроо хийнэ. Давслана. |

|
| Буцлахаар нь гоймонгоо хийнэ. |

|
| Цэцэгт байцаагаа хэрчээд шөл рүүгээ хийнэ. |

|
| Буцлахаар нь галыг нь багасгаад таглана. Зөөлөн гал дээр 15 минут чанана. |

|
| Халбага томатны паст нэмнэ. Мөн цөцгийн тосоор амтална. Буцалгаад, плиткагаа унтраана. Таглаад 15 минут орхино. |

|
| Сонгино, хүссэн ногоон ногоогоо маш жижиг хэрчиж хийнэ. |

|
|
Comments