PDF Хэвлэх И-мэйл
"Дэгдээхэй" зууш
Хэрэглэгчийн үнэлгээ: / 7
МууМаш сайн 

Өндөгөн зуушны бас нэгэн хувилбарыг санал болгож байна.

 

Орох зүйл:

  • 5 ш. өндөг
  • 1 авокадо
  • Улаан болон шар чинжүү
  • Ногоон салатны навч
  • Ногоон ногоо
  • Майонез
  • Давс
  • Бөөрөнхий хар чинжүү
Чанасан өндгийг голоор нь зүсч шар уургыг тусд нь авна.
Шар уургийг бяцлана.
Авокадог арилгаад бяцална.
Ногоон ногоогоо жижиглэн хэрчинэ.
Дээр бэлдсэн бүхнийг нийлүүлж хутгаад давсална.
Майонез нэмж хутгана.
Өндөгний цагаан уураг руугаа хийнэ.
Нийлүүлж бүтэн өндөг мэт болгоно.
Шар улаан чинжүүнээсээ дэгдээхэйний залаа, далавч, сүүл, хошуу зүсч авна.
Зохих газруудад зүслэг хийж хавчуулна. Нүдийг нь бөөрөнхий хар чинжүүгээр хийнэ.

 

Сэтгэгдлүүд  

 
Batushka
+1 #1 Batushka 2009-11-25 10:51
Horhoi hurchihlee
Quote
 
 
уншигч
0 #2 уншигч 2009-11-27 03:34
бидний багадаа цэцэрлэгт байхад хувцас солидаг шкаф дээр унага, дэгдээхэй г.м. зураг нааж, бүлгийг хүртэл нялх амьтны нэрээр нэрлэдэг байсан. Одоо ч тэгдэг болов уу? Ширээ чимэглэх, фантаз орсон сайхан зүйл байна
Quote
 

Сэтгэгдэл нэмэх