PDF Хэвлэх И-мэйл
"Сувдтай дун" зууш
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

dun

Баярын ширээнд хөөрхөн чимэг оруулах зуушийг толилуулж байна. Энэ зуушийг хийхдээ заавал доорхи заавраар хийх албагүй. "Нийслэл" салат, өндөгний салат гэх мэтийн ямар ч салатыг дотор нь хийж болно.

Орох зүйл:

  • 5 ширхэг дугуй булочка
  • 2 ширхэг чанасан өндөг
  • 100 гр. чанасан креветк
  • 50 гр. улаан түрс
  • 5 ширхэг бөдөнгийн өндөг
  • Майонез
  • Ургамлын тос
  • Давс


Булочкагаа голоор нь дутуу үлдээж зүснэ.
Ёроолын хэсгийг нь бүхлээр нь ухаж авна.
Ухаж авсныгаа шоо хэлбэрээр хэрчинэ.
Бага зэрэг ургамлын тосонд шарна.
Креветкээ чанаж, цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
Чанасан өндгөө үрүүлд үрнэ.
Шарсан талх, түрс, өндөг, креветкээ холино. Давслана.
Майонез нэмж холино.
Бэлдсэн булочкандаа салатаа хийнэ. Шүдний чигчлүүрээр тулгуур хийнэ.
Бөдөнгийн өндөгөө сувд болгон тавина. Бөдөнгийн өндөгний оронд тахианы өндөгний цагаан уургаас зүсч тавьж болно.

 

Сэтгэгдлүүд  

 
sara
0 #1 sara 2009-11-30 01:54
Yasan goyo setgedeg um be. Bur hoolnii class-d yavmaaar husel toruulchihlee. Bicheed baigaarai. Mash ih bayarlalaa.
Fairfax, VA USA
Quote
 

Сэтгэгдэл нэмэх