|
Хамгийн элбэг олддог, хамгийн хямдхан үнэтэй байдаг, хамгийн энгийн жимсгэнэ бол яах аргагүй – алим. Гэсэн хэдий ч алимны ач тусыг үнэлээд баршгүй. Өдөрт ганц хоёр алим идэж байвал эрүүл мэндэд нэн тустай гэдгийг бид бүгд сонссон, мэддэг, иддэг. Харин алимны тусламжтайгаар гоо сайхнаа засч болох тухай тэр бүр боддоггүй билээ. Алимаар хэдэн арван төрлийн маск бэлдэж болох бөгөөд өөрийнхөө арьсны онцлогт тохирсон маскнуудыг тогтмол хэрэглэж хэвшвээс маш сайн үр дүн өгнө. Үрчлээнүүд нимгэрнэ, арьс өнгөлөг болж мэдэгдэхүйц залуужина. Алим хэмээх шидэт жимсэнд нүүрнийхээ арьсыг даатгаад үзээрэй.
|
|
Хавар болохоор эмэгтэй хүн бүр гэнэт ухаан орсон мэт гаднах байдал, царай зүсэндээ анхаараад эхэлдэг билээ. Гоо сайхны салон болон дэлгүүр рүү гүйж “залуужуулдаг бэлдмэл”, “үрчлээний эсрэг тос, эссенц” гэх мэт шинэ соргог юу гарч ирснийг сонирхох. Хайрцаг саван дээрх бичээсэнд шууд хууртагдах нэг нь хууртагдана, арай боловсрол дээгүүр, тийм ч амар элдэв рекламанд хууртагдаад байдаггүй нэгэн нь “нээрээ ч сайн тос хийчихсэн юм болов уу, ийм өндөр үнэтэй юм чинь... нэгийг аваад үзээд алддаг юм билүү” ... ямар ч байсан гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэгчид бараа үйлчилгээгээ хүүхнүүд бидэнд зарж дөнгөдөг. Залуу сайхан төрхөө аль болох удаан хадгалах хүсэл бүсгүйчүүдэд байсаар байгаа цагт “залуужуулах” бүтээгдхүүн борлогдсоор л байх нь ойлгомжтой.
Нүүрний мэс засал болон гоо сайхны институтын оношлогооны тасгийн эрхлэгч анагаах ухааны доктор Татьяна Коновалова”Аргументы и Факты” сонины сэтгүүлчийн асуултуудад хэрхэн хариулсныг толилуулъя.
“АиФ”: Орчин үеийн 40 гаруй насны бүсгүй урьдын 40 настангуудыг бодвол илүү залуу харагддаг болсны учир юунд вэ? Орчин үеийн гоо сайхны бүтээгдхүүн үнэхээр хөгшрөлтийг зогсоож чадаад байгаа юм уу?..
Т.К.: Гоо сайхны бүтээгдхүүн арьсны чанарыг дээшлүүлснээр хүнийг толиотой харагдахад нь л тусалдаг, харин залуужуулах чадвар бол байхгүй. Нүүрний тосны саван дээрх “үрчлээг сарын дотор 30% - аар багасгана” гэх зэргийн бичээс бол зүгээр л рекламны заль юм. Нэгэнт бий болчихсон үрчлээг ямар ч тос, эссенц арилгаж чадахгүй л дээ.
|
|
Сайн байна уу? Танд Америкийн Нэгдсэн Улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Nature’s Cure” êîìïàíèéí ãîë áðýíä á¿òýýãäýõ¿¿í áîëîõ “2 part Acne Treatment’’ (2 øàòëàëò, áàòãàíû ýñðýã á¿òýýãäýõ¿¿í) танилцуулж байна.Уг бүтээгдэхүүн нь Homeopathic Treatment áóþó “аþóëã¿é, ººðººð íü ýì÷ëýõ ýì÷èëãýý”-ий бүтээгдэхүүн юм. Дотуур өглөө, оройдоо нэг нэгээр ууж хэрэглэх эм нь âàêöèí øèã ¿éë÷èëãээ үзүүлэх áà á¿òýýãäýõ¿¿íèé íàéðëàãàн äàõü áàéãàëèéí бодисууд íü õ¿íèé áèåийн äàðõëààã èäýâõæ¿¿ëæ, áàéãàëèàñ çàÿàñàí ººðºº ýäãýõ ÷àäâàðûã íü íýìýãä¿¿ëñíýýð илүү сайн ¿ð ä¿íä õ¿ðгэäýã юм.
|
|
Энэ гайхамшигтай тос (маск, гель, эссенц) танд мөнхийн залуу сайхан, толигор арьсыг бэлэглэнэ, цаг хугацааг одоо та өөрөө удирд, энэ гоё шилэн саванд зөвхөн натурал бүрдэлтэй, хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн ... бла – бла – бла... А тийм, төгсгөлд нь бас “Зөвхөн танд зориулав” , “Та үүнийг хэрэглэх гавъяатай” гэх маягийн тэнэг юм хэлнэ ээ. Зарим нь бүр арай дэндүү солиорно: “Энэ балай их жимсээр яах вэ, ямар ч хэрэг байхгүй, харин манай витамин бол...!”. Ийм улайм цайм ичгүүргүй ярих нь ховор л доо, ихэнхи нь арай зальтай байдлаар үзэж “ухаантай” үгнүүдээр халхавч хийдэг. Олон хүн үүнд нь итгэдгээс гоо сайхны барааны тухай буруу ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн толгойд хамгийн гүн суусан байдаг буруу ойлголтуудыг авч үзье. Рекламчид бидний тархийг хэрхэн эргүүлдэг вэ?
|
|
Сая сая эмэгтэй (эрэгтэй ч бас!) нүүрнийхээ үрчлээтэй хэсгүүд рүүгээ ботокс тариулах замаар толигор сайхан царайтай болж байгаа билээ. Ботокс гэдэг энэ байгалийн уураг – хорыг тарьсан хэсгийн булчин ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй болж сулардаг (сааждаг) учраас үрчлээнүүд нь тэнийдэг. Хөмсгөө зангидаж чадахгүй болчихвол дух үрчийхгүй сайхан боловч асуудлын нөгөө тал нь эдүгээ хурцаар тодорч харанга дэлдүүлж байна. Эрдэмтэн мэргэжилтний судалгаагаар ботокс тариулсан хүмүүс эмоцоо нүүр царайгаараа тод томруунаар илэрхийлж чадахаа байдгаас үүдэн олон проблемтой болж байна гэнэ.
|
|
|
Залуу насаа мэс заслын аргаар буцааж олж авах нь зөв үү эсвэл байгалийг хуурах гэж оролдоод хэрэггүй юу? Энэ асуудлаар хүмүүс эсрэг тэсрэг байр суурийг хадгалдаг. Нэг хэсэг нь гоо сайхны мэс засал заавал хийлгэх хэрэгтэй, хийлгэх ёстой, хийлгэвэл зохино хэмээн өөрийн бодлоо ул суурьтайгаар хамгаалан тайлбарлана, харин нөгөө хэсэг нь эсэргүүцэн мөн дутуугүй тайлбар гаргана. Аль нь зөв бэ?
Гоо сайхны мэс заслыг дэмжиж байна
Ирина, 55 настай, менежер
Би нүүрнийхээ арьсыг татуулсан. Маш сэтгэл хангалуун байгаа: үүний ачаар би 10 насаар залуу харагддаг болоод байна. Эхлээд би их эргэлзэж, шийдвэр гаргаж чадахгүй байсан л даа. Мэс засал хийлгэж залуужихад нэг л эвгүй, буруу зүйл байгаа юм шиг санагдаад байсан. Хүн насаа нууна гэдэг нь хүмүүсийг хуурах асуудал ч юм шиг.
|
|
Арьсаа зөв арчилж эрүүл, залуу, гоо байдалд нь буцаан оруулахын тулд Сарны хөдөлгөөнтэй, түүнийг тэнгэрийн хаана нь байрлаж байгаатай уялдуулан арчилж байх хэрэгтэй юм. Гоо сайхны бүтээгдхүүнүүдийг илүү үр дүнтэйгээр хэрэглэхийн тулд энэ тухай мэдлэгтэй байвал зүйтэй.
Гоо сайханд нөлөөлөх сарны байрлал
Арван тавны сараас шинэ сар хүртэлх (сар багасах) хугацаанд аливаа согогыг арилгахад үр дүн сайтай, учир нь сар “хасагдаж” байгаа үед аливаа өөрөөсөө хасах - арилгах үйлдлийг хийхэд сайн байдаг: хар цагаан батга, сэвх, толбо гэх зэрэг танд тээр болж байгаа согогууд болон целлюлиттэй тэмцэхэд ч сайн үр дүн гарна. Энэ өдрүүдэд таны арьс цэвэрших тэмүүлэлтэй болсон байна.
Шинийн нэгнээс шинийн арван таван буюу сар томрох (нэмэгдэх) хугацаанд биедээ аливаа юмыг нэмэх, шингээх зэрэгт тохиромжтой байдаг тул арьсаа ашигтай бодисуудаар тэжээхэд сайн. Чийгшүүлэгч болон тэжээлийн тос, маскийг арьс тань талархалтайгаар хүлээн авч, тэднээс хамгийн их ашиг хүртэж чадна.
|
|
Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ.
Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас - аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг.
Өвлийн улиралд бидний арьсанд болж байдаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Мэдээж, зун - дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг. Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг жамтай.
Тэгэхээр үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал хохирол багатай байна гэсэн үг. Малдаа тарга хүч авахуулбал онд сайн ордогтой яг ижил. Зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг л хийж байх хэрэгтэй. Энэ бүхнийг өвөл ч хийх хэрэгтэй нь мэдээж. Арьсандаа чийг авахуулах тал дээр байнга анхаарч байх хэрэгтэй. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.
Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн. За тэгээд хамгийн чухал нь, нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардлагатай. Зуны халуун дулаанд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэгддэг тоснууд ихэнх нь ийм байдаг тул монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцлөөс нүүрний арьсыг сайн хамгаалж өгдөг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Хойт зүгийн уугуулууд өөх тосоор нүүрээ хамгаалдаг шиг. Гэхдээ хот газрын хүүхнүүд биш нүүрэндээ зузаан тос гялалзуулаад явна гэж байхгүй тул тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхэж байх шаардлагатай. За, одоогоор толгойд орж ирсэн зүйл ийм л байна, нэмэж юм санавал комментэд бичнээ.
www.orosshkolton.mn, Ё. Одончимэг
Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ.Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг.
|
|
Хүүхнүүд бид их сонин улс шүү? Хөргөгчинд нь нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлээхэн байж байхад, түүнээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, яав ч натуралаас долоон дор маскуудыг авна. Өргөст хэмхний, ногоон цайны мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү?
|
|
|
|
|
|
|
|