Нүүрний арчилгаа
PDF Хэвлэх И-мэйл
Гоо сайхны бараа: итгэх гэж бүү яар!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

gooЭнэ гайхамшигтай тос (маск, гель, эссенц) танд мөнхийн залуу сайхан, толигор арьсыг бэлэглэнэ, цаг хугацааг одоо та өөрөө удирд, энэ гоё шилэн саванд зөвхөн натурал бүрдэлтэй, хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн ... бла – бла – бла... А тийм, төгсгөлд нь бас “Зөвхөн танд зориулав” , “Та үүнийг хэрэглэх гавъяатай” гэх маягийн тэнэг юм хэлнэ ээ. Зарим нь бүр арай дэндүү солиорно: “Энэ балай их жимсээр яах вэ, ямар ч хэрэг байхгүй, харин манай витамин бол...!”. Ийм улайм цайм ичгүүргүй ярих нь ховор л доо, ихэнхи нь арай зальтай байдлаар үзэж “ухаантай” үгнүүдээр халхавч хийдэг. Олон хүн үүнд нь итгэдгээс гоо сайхны барааны тухай буруу ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн толгойд хамгийн гүн суусан байдаг буруу ойлголтуудыг авч үзье. Рекламчид бидний тархийг хэрхэн эргүүлдэг вэ?

 
PDF Хэвлэх И-мэйл
Толигор, гэхдээ эмоцгүй нүүртэй болох уу...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

botoksСая сая эмэгтэй (эрэгтэй ч бас!) нүүрнийхээ үрчлээтэй хэсгүүд рүүгээ ботокс тариулах замаар толигор сайхан царайтай болж байгаа билээ. Ботокс гэдэг энэ байгалийн уураг – хорыг тарьсан хэсгийн булчин ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй болж сулардаг (сааждаг) учраас  үрчлээнүүд нь тэнийдэг. Хөмсгөө зангидаж чадахгүй болчихвол дух үрчийхгүй сайхан боловч асуудлын нөгөө тал нь эдүгээ хурцаар тодорч харанга дэлдүүлж байна. Эрдэмтэн мэргэжилтний судалгаагаар ботокс тариулсан хүмүүс эмоцоо нүүр царайгаараа тод томруунаар илэрхийлж чадахаа байдгаас үүдэн олон проблемтой болж байна гэнэ.

 
PDF Хэвлэх И-мэйл
Гоо сайхны мэс засал: хийлгэх нь зөв үү, үгүй юу?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Залуу насаа мэс заслын аргаар буцааж олж авах нь зөв үү эсвэл байгалийг хуурах гэж оролдоод хэрэггүй юу? Энэ асуудлаар хүмүүс эсрэг тэсрэг байр суурийг хадгалдаг. Нэг хэсэг нь гоо сайхны мэс засал заавал хийлгэх хэрэгтэй, хийлгэх ёстой, хийлгэвэл зохино хэмээн өөрийн бодлоо ул суурьтайгаар хамгаалан тайлбарлана, харин нөгөө хэсэг нь  эсэргүүцэн мөн дутуугүй тайлбар гаргана. Аль нь зөв бэ?

Гоо сайхны мэс заслыг дэмжиж байна

Ирина, 55 настай, менежер

Би нүүрнийхээ арьсыг татуулсан. Маш сэтгэл хангалуун байгаа: үүний ачаар би 10 насаар залуу харагддаг болоод байна. Эхлээд би их эргэлзэж, шийдвэр гаргаж чадахгүй байсан л даа. Мэс засал хийлгэж залуужихад нэг л эвгүй, буруу зүйл байгаа юм шиг санагдаад байсан. Хүн насаа нууна гэдэг нь хүмүүсийг хуурах асуудал ч юм шиг.

 
PDF Хэвлэх И-мэйл
Гоо сайхны хуанли

litsoАрьсаа зөв арчилж эрүүл, залуу, гоо байдалд нь буцаан оруулахын тулд Сарны хөдөлгөөнтэй, түүнийг тэнгэрийн хаана нь байрлаж байгаатай уялдуулан арчилж байх хэрэгтэй юм. Гоо сайхны бүтээгдхүүнүүдийг илүү үр дүнтэйгээр хэрэглэхийн тулд энэ тухай мэдлэгтэй байвал зүйтэй.

Гоо сайханд нөлөөлөх сарны байрлал

Арван тавны сараас шинэ сар хүртэлх (сар багасах) хугацаанд аливаа согогыг арилгахад үр дүн сайтай, учир нь сар “хасагдаж” байгаа үед аливаа өөрөөсөө хасах - арилгах үйлдлийг хийхэд сайн байдаг: хар цагаан батга, сэвх, толбо гэх зэрэг танд тээр болж байгаа согогууд болон целлюлиттэй тэмцэхэд ч сайн үр дүн гарна. Энэ өдрүүдэд таны арьс цэвэрших тэмүүлэлтэй болсон байна.

Шинийн нэгнээс шинийн арван таван буюу сар томрох (нэмэгдэх) хугацаанд биедээ аливаа юмыг нэмэх, шингээх зэрэгт тохиромжтой байдаг тул арьсаа ашигтай бодисуудаар тэжээхэд сайн. Чийгшүүлэгч болон тэжээлийн тос, маскийг арьс тань талархалтайгаар хүлээн авч, тэднээс хамгийн их ашиг хүртэж чадна.

 
PDF Хэвлэх И-мэйл
Өвлийн улиралд нүүрний арьсаа хэрхэн арчилах вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ.
Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас - аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг.
Өвлийн улиралд бидний арьсанд болж байдаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Мэдээж, зун - дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг. Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал  мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг жамтай.
Тэгэхээр үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал хохирол багатай байна гэсэн үг. Малдаа тарга хүч авахуулбал онд сайн ордогтой яг ижил. Зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг л хийж байх хэрэгтэй. Энэ бүхнийг өвөл ч хийх хэрэгтэй нь мэдээж. Арьсандаа чийг авахуулах тал дээр байнга анхаарч байх хэрэгтэй. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн.  Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.
Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн.  За тэгээд хамгийн чухал нь, нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардлагатай. Зуны халуун дулаанд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэгддэг тоснууд ихэнх нь ийм байдаг тул монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцлөөс нүүрний арьсыг сайн хамгаалж өгдөг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Хойт зүгийн уугуулууд өөх тосоор нүүрээ хамгаалдаг шиг. Гэхдээ хот газрын хүүхнүүд биш нүүрэндээ зузаан тос гялалзуулаад явна гэж байхгүй тул тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхэж байх шаардлагатай. За, одоогоор толгойд орж ирсэн зүйл ийм л байна, нэмэж юм санавал комментэд бичнээ.
www.orosshkolton.mn, Ё. Одончимэг
Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ.Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг.
 
PDF Хэвлэх И-мэйл
Нүүрээ хооллоё, хүүхнүүд ээ!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Хүүхнүүд бид их сонин улс шүү? Хөргөгчинд нь нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлээхэн байж байхад, түүнээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, яав ч натуралаас долоон дор маскуудыг авна. Өргөст хэмхний, ногоон цайны мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү?

 
PDF Хэвлэх И-мэйл
"Элит" брендийн нүүрний тос, хямд тос хоёрын "ялгаа"
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

АНУ-ын хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг “Consumer Reports” сэтгүүлийн захиалгаар 19$ - 355$ -ын үнэтэй нүүрний тоснуудыг туршиж судалгаа хийсэн мэргэжилтнүүд үнэ ихтэй “элит” гэх тос, хямдхан, дурын дэлгүүрт зарагдаж байдаг тосны хооронд ямар ч ялгаа алга гэж мэдэгдлээ. “OLAY Regenerist” (19$) үрчлээ арилгах тос, францын нэр цуутай брендүүдийн ийм үйлчилгээтэй гэх тоснуудын хүний нүүрэнд үзүүлж байгаа үйлчилгээ

 


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.