PDF Хэвлэх И-мэйл
Толигор, гэхдээ эмоцгүй нүүртэй болох уу...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

botoksСая сая эмэгтэй (эрэгтэй ч бас!) нүүрнийхээ үрчлээтэй хэсгүүд рүүгээ ботокс тариулах замаар толигор сайхан царайтай болж байгаа билээ. Ботокс гэдэг энэ байгалийн уураг – хорыг тарьсан хэсгийн булчин ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй болж сулардаг (сааждаг) учраас  үрчлээнүүд нь тэнийдэг. Хөмсгөө зангидаж чадахгүй болчихвол дух үрчийхгүй сайхан боловч асуудлын нөгөө тал нь эдүгээ хурцаар тодорч харанга дэлдүүлж байна. Эрдэмтэн мэргэжилтний судалгаагаар ботокс тариулсан хүмүүс эмоцоо нүүр царайгаараа тод томруунаар илэрхийлж чадахаа байдгаас үүдэн олон проблемтой болж байна гэнэ.

Висконсин – Медисоны Их сургуулийн (University of Wisconsin-Madison) профессор Дэвид Андрас Авас (David Andras Havas)  Science Daily сэтгүүлд өгсөн ярилцлагаас: “Сэтгэл судлалд эрт дээр үеээс нүүрний эргэх холбоо хэмээх гипотез байдаг. Ерөнхий утга нь юу гэвэл: та ертөнц рүү хандан инээмсэглэвэл – ертөнц чам руу бас инээмсэглэнэ. Их хуучны гэнэн санаа мэт боловч маш үр дүнтэй эд. Ботоксын тухайд гэвэл... Хөмсгөө зангидаж чадахгүй болсон хүн сөрөг эмоци гаргаж чадахгүй нь сайн ч, эерэг эмоцоо ч бас нүүрэн дээрээ илрүүлж чадахгүй байгаагаас олон асуудал үүсч байна. Сайхан юм яриад байхад ямар ч эмоци гаргахгүй зогсоод байгаа хөлдүү  хүнтэй харьцах хэн хүнд таагүй байдгаас хүмүүс тийм хүнээс өөрийн эрхгүй зайгаа барьж эхэлдэг. Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөний харьцаа бол хэл яриан харьцаанаас хэд дахин хурдан явагддаг. Жишээ нь, та гудамжинд хуучны танилтайгаа тааралдахдаа түүнийг олж харсан анхны мөчдөө л тэр тантай тааралдсандаа баяртай байгаа үгүйг ойлгодог. Тэр хүн ч мөн энэ тухай сигналыг нүд ирмэхийн зуур танаас авна. Хэрэв тэр хүн танд муу зүйл хийсэн бол таны нүүр царай шууд л дургүйцэл илэрхийлэх учиртай, таныг юу ч бодож амжаагүй байхад л.  Харин, хэрэв та ботоксоор нүүр царайныхаа хувиралыг хөлдөөчихсөн  явж байгаа бол цаад хүн чинь таныг буруугаар ойлгоно, ингээд бөөн үл ойлголцол үргэлжилдэг...”

Дэвид Авас зөвхөн духандаа ботокс тариулсан,  өөрөөр хэлбэл зөвхөн сөрөг эмоцоо нүүр царайгаараа илэрхийлж чадахаа байсан 50 хүнийг хэзээ ч ботокс тариулж байгаагүй хүмүүстэй хамт туршиж үзжээ. Компьютерийн дэлгэцэн дээр сайн ба муу мэдээ үзүүлэхэд тэд реакцаа харуулсан кнопыг дарах ёстой байв. Сайхан мэдээний хариуг (жишээ нь, “та сугалаагаар 5000 доллар хожлоо”, “маргааш цаг агаар янзын сайхан байна”, “аквапаркад их тааламжтай сайхан байна”, “босс чинь таныг шагнаж амралтыг чинь сунгасан гэнэ” г.м.) ботокс хэрэглэдэг хэрэглэдэггүй бүх хүн ижилхэн хугацаанд өгч байсан байна. Харин муу мэдээний (“төрсөн өдрөөр чинь танд хэн ч баяр хүргэсэнгүй”, “машин чинь хулгайд алдагдсан” г.м.) хариу реакцийг “хөлдүү духтай” хүмүүс нэлээн сааталтайгаар өгч байж. Мэдээний утгыг шууд ойлгохгүй байгаа мэт!

Дэвид Авас: “Хүлээж авсан мэдээндээ ухамсрын түвшинд тэр дор нь нүүр царайгаараа хариу өгөх чадвар нь алдагдсан нь ухамсарлан ойлгох процессыг ч саатуулж байна гэдэг нь батлагдаж байна. Эргэх холбоо алдагдаж байгаа нь энэ”.

Хэн хүнгүй - ялангуяа жүжигчид, телевизийн хөтлөгчид - ботоксын тусламжтайгаар үрчлээгээ тэнийлгэж байгаагаас болоод америкийн телевизэд “амьд нүүрний” хомсдол үүсч байгаа аж. Тиймээс, америкийн телевизүүд далайн цаанаас англи одуудыг урих болсон байна. Тэнд “ботоксжилт” америк шиг газар аваагүй байгаа аж. Ер нь АНУ – ын телекомпаниуд пластик мэс заслын шарх сорвитой зохицон ажиллахаас аргагүй болоод олон жилийн нүүр үзэж байгаа юм.  Ялангуяа телевизийн олон ангит сериал дээр энэ проблем хурцаар илэрдэг, учир нь сериалд баатруудын царай кадр дүүрэн байх нь элбэг. Хагалгааны шарх сорви үзэгчдэд харагдах гээд байдгийг нь гэрэлтүүлэг, будаг шунхаар нуун далдалсаар ирсэн билээ. Гэтэл өнөөдөр ийн далдлах улам хэцүү болсны учир нь орчин үеийн өндөр технологи, дүрсний чанар эрс дээшилтсэнтэй холбоотой. Хүмүүс өндөр чанартай дүрсийг маш том дэлгэцээр үзэж байгаа тул жүжигчдийн нүүрэндээ хийлгэсэн бүхий л ажиллагааны ул мөрийг хайн зугаацна, юун жүжиглэлд нь анхаарах! Тэгээд ч нүүрнийхээ зарим хэсгийг ботоксдсон жүжигчин зарим эмоцийг гаргах чадваргүй болсны улмаас дүрдээ тэнцэхгүй байх болжээ. Тиймээс телевизийн сериалд амьд нүүртэй энгийн хүмүүсийг урьж тоглуулах нь ихэсч байгаа гэнэ.

Нүүрэндээ ботокс тариулж толигор сайхан царайтай, гэхдээ ямар ч эмоцгүй хүүхэлдэй байх уу, эсвэл үрчлээстэй ч гэсэн амьд царайтай байх уу гэдгээ тус бүрдээ тунгаан шийдэх хэрэг!

Бэлтгэсэн Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Administrator
0 #1 Administrator 2010-05-21 03:48
Манайд ботокс рестилайн тарьдаг гэж сонссон, тэр нь 2 сар орчим л үйлчилдэг гэсэн. Уул нь 6 сар үйлчлэх ёстой байтал :-* Арвилан хэмнэх гээд шингэлчихдэг юм болов уу? :P
Quote
 
 
lhagva
0 #2 lhagva 2010-06-01 14:56
bi 3 jiliin umnu 2 udaa hiilgej bsan, tegeed 1 heseg gaigui boloh n bolsoon , dund n zavsarlaad jiremselj , turj , huuhed huhuuleed tariulahgui baij baigaad say tariultal uilchlehgui bolson bna, ene yum holisoniih uu....?
Quote
 
 
JOE
0 #3 JOE 2010-07-13 00:47
нар мандаж шөнө болоход намайг сэрээнэ... харанхуй...
Нүдгүй хүмүүс хотоор алхална
Нүдгүй мөртөө гүйлдэнэ...маши н барина...дугуй унана
гаргүй жаалууд гуйлга гуйна гараараа бус хөлөөрөө сарвайна
хоол олох гэж гудамд дуулцгаана хоолойгүй атлаа дуу нь гарсаар л...
зураач их бахдалтай зураг зурна зурахдаа цагаан дээр цагаанаар зурна
мах хүнс зарж байгаа наймаачид май гэж өөрөөсөө тасдаад хийллээд өгнө
үсчинд хүмүүс оочерлон орилолдоно
үсгүй халзан атлаа нэгнийхээ урд орох гэж яарна...
нүцгэн хүүхнүүд тамхи татан зогсоно
Нүүргүй учир бөгсөөр нь утаа гарна
Тарган улс төрчид тарган гүзээгээ гайхуулан ёолно
тансаглаж идсэн бүх нь ачаа гэлтэй нуруунаас нь зүүгдсэн харагдана
миний найз нөхөд ч мөн ялгаагүй аж
Миний дотор юу ч сонсогдсонгүй унтсанаас хойш
Толинд өөрийгөө харваас
Нүдгүй...чихгүй...хамаргүй...амгүй
нүүр гэхийн оронд толь туссан толь л байх юм...
Quote
 
 
boloroo
0 #4 boloroo 2010-09-04 15:42
sn uu ?
tanii blogt zochildog bolood udaj bn aa tanaas neg yum asuuh geed ene talaar medeelel oruulj boloh uu ?
Hatsriin ulaan geriin nuhtsuld yaj arilgadag yum boloo ?
ey idej ymar archilgaa hiideg yum bol ?
ene talaar delgerngui medeelel uldeej tuslaach
Quote
 
 
Joe
0 #5 Joe 2010-09-05 12:29
Хүрэн араамтай дөрвөлжин толинд
Хүндэт Бие маань хэдийнээ оржээ
Уг хүн нь жинхэнэ хүн ч урдаас харах минь би биш
Угаасаа би ийм царайтай биш ээ
Учирсан хүмүүс минь мэднэ намайг
Хэн юм чи гээд харахад хэнэг ч үгүй өөдөөс хэн юм чи гэнэ
Харц нь хүйтэн гүн атал харах нь тийм сонин зөөлхөн
Болор цөцгий нь цохилох нь бодлоос түг түг хийж сонстоно
Над руу ширтэнэ өөр хүн толины цаанаас..
Надтай адилхан ч дотор нь тэс ондоо
Толины наана би байхад толины цаана хэн байна вэ?
Quote
 
 
Жое
0 #6 Жое 2010-09-05 12:30
Би инээж байхад... түүний дуу огт сонсогддоггүй
Би уйлж байхад ... түүний хацар дээр нулимс урсдаг
Миний зүрх халуун байхад тэрний амнаас уур гарж байдаг
Би тэрнийг харахаас айдаг
Тэр надаас ч илүү намайг ширтдэг
Зүүн гараараа зүүн нүдээ хаахад тэр хүн
Баруун гараараа баруун нүдээ нуудаг
Би бол ийм хүн биш...миний дотор өөр хүн буй
Би бол толинд тусах тусгал биш...
Чи чухамдаа хэн юм бэ..
Би хэн юм бэ гэж үү...Мэдэхгүй ээ
Quote
 

Сэтгэгдэл нэмэх