PDF Хэвлэх И-мэйл
Залуу сайхан харагдах ганц л арга байдаг
Хэрэглэгчийн үнэлгээ: / 13
МууМаш сайн 

Хавар болохоор эмэгтэй хүн бүр гэнэт ухаан орсон мэт гаднах байдал, царай зүсэндээ анхаараад эхэлдэг билээ. Гоо сайхны салон болон дэлгүүр рүү гүйж “залуужуулдаг бэлдмэл”, “үрчлээний эсрэг тос, эссенц” гэх мэт шинэ соргог юу гарч ирснийг сонирхох.  Хайрцаг саван дээрх бичээсэнд шууд хууртагдах нэг нь хууртагдана, арай боловсрол дээгүүр, тийм ч амар элдэв рекламанд хууртагдаад байдаггүй нэгэн нь “нээрээ ч сайн тос хийчихсэн юм болов уу, ийм өндөр үнэтэй юм чинь... нэгийг аваад үзээд алддаг юм билүү” ... ямар ч байсан гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэгчид бараа үйлчилгээгээ хүүхнүүд бидэнд зарж дөнгөдөг. Залуу сайхан төрхөө аль болох удаан хадгалах хүсэл бүсгүйчүүдэд байсаар байгаа цагт “залуужуулах” бүтээгдхүүн борлогдсоор л байх нь ойлгомжтой.

Нүүрний мэс засал болон гоо сайхны институтын оношлогооны тасгийн эрхлэгч анагаах ухааны доктор Татьяна Коновалова”Аргументы и Факты” сонины сэтгүүлчийн асуултуудад хэрхэн хариулсныг толилуулъя.

“АиФ”: Орчин үеийн 40 гаруй насны бүсгүй урьдын 40 настангуудыг бодвол илүү залуу харагддаг болсны учир юунд вэ? Орчин үеийн гоо сайхны бүтээгдхүүн үнэхээр хөгшрөлтийг зогсоож чадаад байгаа юм уу?..

Т.К.: Гоо сайхны бүтээгдхүүн арьсны чанарыг дээшлүүлснээр хүнийг толиотой харагдахад нь л тусалдаг, харин залуужуулах чадвар бол байхгүй. Нүүрний тосны саван дээрх “үрчлээг сарын дотор 30% - аар багасгана” гэх зэргийн бичээс бол зүгээр л рекламны заль юм. Нэгэнт бий болчихсон үрчлээг ямар ч тос, эссенц арилгаж чадахгүй л дээ.

“АиФ”: Судалгаагаар, эмэгтэйчүүд өдөрт 5 – 8 гоо сайхны бүтээгдхүүн хэрэглэдэг гэж тогтоосон байгаа. Хэрэглээ хэтрүүлбэл арьс муудах уу?

Т.К.: Сүйдтэй муу юм болохгүй. Аливаа гоо сайхны бүтээгдхүүн өөрийн гэсэн текстур болон шингэцтэй байдаг. Тиймээс нэг үйлдвэрлэгчийн иж бүрдлийг хэрэглэж байх хэрэгтэй, гэхдээ энэ нь үргэлж нэг хэрэглэдгээ л хэрэглээд бай гэсэн үг биш. Хүний арьс тодорхой хугацааны дараа тухайн тосны бүрэлдхүүнд ордог бодиснуудад дасаад “тоохоо” больчихдог, тэгэхээр тос ямар ч үр дүн өгөхөө болино. Тиймээс арьс арчилгааны бүтээгдхүүнээ үе үе сольж байх хэрэгтэй юм. Тос өөрт чинь таарч байгаа эсэхийг дараахь шинж тэмдгээр мэдэж болно: тос арьсанд чинь бүрэн шингэж байх ёстой, арьсан дээр ямар ч гялтганасан, гялтганаагүй бүрхүүл үлдэхгүй байх ёстой, мөн, мэдээж, арьс цочрох, загатнах, гуужих асуудал байж болохгүй.

“АиФ”: Эмийн сангаар зарагддаг гоо сайхны бүтээгдхүүн яагаад ийм их үнэтэй байдаг юм бэ? Тийм сайн эд үү? Бас гормонтой гэх тоснууд үнэтэй байдаг?..

Т.К.: Эмийн сангаар харшил мэтийн асуудалтай арьсанд зориулагдсан, найрлагандаа ямар нэгэн үнэр оруулагчгүй тоснууд зарагддаг, өөр ялгаа бол байхгүй, рекламанд нь үзүүлдэг шиг гайхамшгийн үр дүн огт үгүй. Гормонтой гэх тосны тухайд бол гоо сайхны бүтээгдхүүнд гормон хэрэглэх нь хуулиар хориотой байдаг. Маркетингийн заль болгож фитоэстрогенийг /ургамлаас гаргаж авдаг/ гормон гэж хэлээд байдаг л даа. Мэдээж энэ бол үнэнд нийцэхгүй ч хэрэглэгчийг их татдаг. Фитоэстрогенуудын гол давуу тал бол – гормон шиг сөрөг үр дагавар гардаггүйд л байдаг, харин арьсны гүн давхрага руу орж чаддаггүй учраас гормонтой гэх тосноос гайхамшигт үр дүн хүлээгээд хэрэггүй.

“АиФ”: Урьд нь “гоо сайхны тариаг” 30 хол гарсан хүүхнүүдэд санал болгодог байсан бол өдгөө үрчлээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор залуухан хүүхнүүд хийлгэх хэрэгтэй гэж сурталчлах боллоо?..

Т.К.: Гүн үрчлээ суухаас нь өмнө “ботокс” хэрэглэж байснаар гүн үрчлээ бий болох хугацааг цаашлуулж болно л доо. Гэвч, ямар ч бэлдмэл дасал болдог учраас нэг бол тарианы тунг улам нэмэгдүүлэх, эс бол улам ойрхон хийх болно. Тиймээс аливаа “гоо сайхны тариаг” 30-35 наснаас өмнө хийлгэсний хэрэггүй гэж бид үздэг. Ер нь иймэрхүү зүйлийг хамаагүй хэрэглэх аваас ямар ч үр дагавар гарч болзошгүй. Хэдхэн жилийн өмнө ямар ч аюулгүй гээд л гель шахдаг байсан, гэтэл одоо яаж байна? 5-7 жилийн өмнө гель шахуулсан зарим хүмүүс ханиад томуу хүрснийхээ дараа, шүдний эмчид очсоны дараа, бүр зүгээр л нүүр нь даарснаас болж ч цүлхийлт, бөөгнөрөл зэрэг үүсч байна. Ийн бөөгнөрсөн гелийг зүсэлт хийж түүхээс өөр арга байдаггүй.

“АиФ”: Тариа болон мэс засал хийлгэлгүйгээр залуу сайхан харагдах боломж байна уу?

Т.К.: Арьсаа удаан хугацаанд залуугаар нь хадгалахын тулд нүүрнийхээ хөдөлгөөнийг хянаж сурах хэрэгтэй. Хөмсөг зангидах, ярвайх зэргээс үүсдэг үрчлээ шиг хүнийг хөгшин харагдуулдаг зүйл үгүй. Нүүрний гимнастик хийж байх – хамгийн сайн. Массажийг курсээр хийлгэж байх. Хамгийн гол нь, нүүрээ байнга арчилж байх нь чухал. Арчилгаа хийхгүй байж байснаа арьсаа үрчийгээд ирэхээр үнэтэй тос бэлдмэл хэрэглээд л буцаад залуужчихна гэж бодвол эндүүрэл. Зөвхөн өдөр тутмын арчилгаа л мэдэгдэхүйц үр дүн өгдөг, залуу сайхан байдлаа хадгалах ганц арга бол- насандаа тохирсон арчилгааг өдөр тутмын хэвшил болгох!

15 нас: Организмд гормоны өөрчлөлт явагдаж арьсны шинж төрөл хэлбэрждэг учраас тос ихээр ялгарна, батга үүсэмтгий болно. Энэ үед хамгийн гол зүйл бол арьсаа зориулалтын лосьон болон тусгай саван ашиглан бүрэн цэвэрлэж байх. Хөнгөн текстуртэй чийгшүүлэх тос хэрэглэнэ.

25 нас: Зөв цэвэрлэгээ, долоо хоногт, арьсныхаа төрлөөс хамаарч 1 – 2 удаа чийгшүүлэх үйлчилгээ, хөнгөн пилинг, цэвэрлэгч болон чийгшүүлэх маск. Чийгшүүлэх тос ба хөнгөн тэжээлийн тос хэрэглэх.

35 нас: Байнгын арчилгааг заавал хийж байх. “Нэмэгдэл тэжээл” бүхий тос хэрэглэж эхлэх.

45 нас: Мэргэжлийн арчилгаанд орох цаг. Гоо сайхны салоны үзүүлдэг үйлчилгээнээс курсээр нь авч байх. Арьс хөгшрөх процессийг удаашруулах зорилго бүхий нөхөн сэргээх үйлчилгээтэй тос хэрэглэж эхлэх. Чийгшүүлэх болон тэжээлийн эссенцийг зааврын дагуу хэрэглэж байх.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Царай
0 #1 Царай 2011-03-21 09:50
Ажилладаг хүүхнүүд царай, нүүрээ ихээхэн арчладаг бололтой. Гэхдээ хэтрүүлж үрчлээ, бүрзгэр, шархаа халхлах гэж пудратай тос түрхээд японы гейша шиг хүүхнүүд ч мэр сэр. Анхнаас нь арчтайхан авч яваад, хөгшрөхийн цагт ганц нэг татуулах л цорын ганц арга байх. Хэт таргалаад турах, өвчлөхөд ч царай, нүүр ч явж өгдөг шүү дээ. Царай яах вэ? Эрүүүл байх нь гол шүү дээ.
Quote
 
 
secret
0 #2 secret 2011-03-30 13:23
аятайхан л санагдлаа. эмэгтэй хүн өөртөө арчаатай л байх хэрэгтэй, ганц олдож байгаа амьдралдаа сайхан эмэгтэй гэж хэлэгдэж өөртөө итгэлтэйл амьдрылдаа. тэр тусмаа бүсгүй хүн гадна төрхөөрөө ч, дотоод зүрх сэтгэлдээ ч, ажил хөдөлмөрөөрөө ч гялалзаж гэрэлтэж байх ёстой шүү... :o
Quote
 
 
secter
+1 #3 secter 2011-03-30 13:27
Одончимэгээ мундаг охин юм чамаар бахархаж байна. чамд амжилт хүсье. Өшөө гоё сонирхолтой зүйл зөндөөг орчуулаарай хүлээж суугаа шүү.
Quote
 
 
help me
+1 #4 help me 2011-04-08 11:31
Bi untaj baihdaa homsogoo yarvaij untdag bololtoi, ogloo bosohoor l 2 homsognii dund urchlee hamran deer urchlee baihiin tegeed odor oroidoo gaigui bolood ,shono untahdaa feel off gel ter hesegtee turhej untsan chini yag ter hesegt ni urchiisen bsn,bi odoo yah ve??????? bi 33tai emegtei
Quote
 
 
ok
0 #5 ok 2011-04-20 09:28
shine um oruulaacheeee.t esen yadan huleej bna.orj ireheer nuguu l......amjilt
Quote
 
 
baby
0 #6 baby 2011-04-20 15:30
shine yum nemeechee .. aimar tesjiin shdee
Quote
 
 
jimmy
0 #7 jimmy 2011-04-23 09:13
yoo huleegeel bna shdee.... ene site-g ajilluulahaa eswel bolitsiimu? daraagiin medeelel ter ued orno gsen medee yadaj tawildaa
Quote
 
 
Administrator
+1 #8 Administrator 2011-04-23 17:01
Амжихгүй бас залхуураад л байна даа. Гэхдээ өнөөдөр нэг нийтлэл орчуулсан, маргааш тавина аа. Jimmy чи энд байгаа бүх нийтлэлийг уншчихсан юм уу???
Quote
 
 
joe-ийн санал
0 #9 joe-ийн санал 2011-05-13 06:49
Гэхдээ хүн гэдэг утгаар хүний дотоод агууламж ч чухал гэдгийг хүлээн зөвшөөрнө биз. Монгол цэцэн үгийн санд байх гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг үг их зүйлийг өгүүлнэ шүү.

Хүрэн рамтай дөрвөлжин толинд
Хүндэт Бие маань хэдийнээ оржээ
Хэн юм чи гээд харахад
Хэнэг ч үгүй өөдөөс хэн юм чи гэнэ

Над руу ширтэнэ өөр хүн...
Толины цаанаас...
Надтай адилхан ч, дотор нь тэс ондоо
Толины наана би байхад
Толины цаана хэн байна вэ

Би инээж байхад ...
Түүний дуу огт сонсогддоггүй
Би уйлж байхад ...
Түүний хацар дээр нулимс урсдаг

Би тэрнийг харахаас айдаг
Тэр надаас ч илүү намайг ширтдэг
Зүүн гараараа зүүн нүдээ хаахад
Тэр хүн ...
Баруун гараараа баруун нүдээ нуудаг
Би бол ийм хүн биш...миний дотор өөр хүн буй
Би бол толинд тусах тусгал биш...
Чи чухамдаа хэн юм бэ..
Би хэн юм бэ гэж үү...Мэдэхгүй ээ
Quote
 
 
lxamaa
0 #10 lxamaa 2011-10-10 04:21
heregtei medeelel bna. bi joohon sevhteed bna. Sevhnii talaar ur duntei zuvluguu bna u? bas shine medeelel nemeech gej guimaar bna.
Quote
 
 
bayarlalaa
0 #11 bayarlalaa 2011-11-02 08:06
odnoo egch tand ajliin amjilt husie tanii end niitelsen niitleluudiig unshij kaif avah uymdaa
Quote
 

Сэтгэгдэл нэмэх