|
||||
| Онигоотой явдал |
|
Энэ буланд амьдрал дээр болж байсан, өөрийн болон бусдын хөгжилтэй явдлуудаас бичиж байвал яасан юм бэ? Гадаад хэлийг сураагүй байх үед “амьд онигоо” зөндөө л болдог доо? Инээдтэй наргиантай явдлуудаасаа хуваалцаарай, найзууд аа! Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар илгээж байгаарай, хамт инээцгээе!!! За би эхэллээ шүү! Манай найзын гаргасан онигоо: Эмийн санд жирэмслэлтээс хамгаалах эм авах гэж ороод: - У вас есть что – нибудь против ребёнка? Эмийн сангийн хүн: -Что??? Девушка, у нас никогда ничего против ребёнка не бывает... Манай дүүгийн найз Б. гэж онигооны эзэн байдаг, байнга онигоонд орж явна. Надад ирээд л ярина, би тэгээд их гайхдаг байв, худлаа зохиогоод байдаг юм уу, үргэлж ийм онигоотой хүн байх даа яадаг юм гээд. Нэг удаа тэр найзыгаа авчрахад нь асуулаа: Чи нээрээ ийм их онигооны эзэн юм уу, надад энэ ингэж ингэж ярьсан гээд. Тэгсэн чинь Б. үнэн үнэн, нээрээ тэгсийн гээд инээгээд байсан. Тэрний онигоо их олон, санаж байгаа хэдийг нь яръя. Ганзагын наймааны үед гарсан онигоонууд байгаа юм. Б. маань орос хэлэнд муу... УБ – Москвагийн галт тэрэг. Зогсоолууд дээр хүмүүс вагоны цонхоор бараагаа зарж байв. Оросууд энэхүү хөдөлгөөнт захыг хүлээж байгаад бужигнаж өгдөг байж. Манай онигооны баатар Б. өөрт нь зарах юм үлдээгүй тул хүний юм зарж мөнгө унагахаар шийдсэн гэнэ. Тэгээд бүх хүмүүс курткийг 150 000 руб. гэж хэлж байхад манай Б. 180 000 гэхгүй юу. Нэг эмгэн ирээд : “сколько?” гээд асуусан чинь Б: “180” гэж. Нөгөө эмгэн: “С ума сошёл? Все 150 просят...” гэтэл Б. куртканы эзэн рүү хандан: “Хүүе, найзаа курткийг чинь сумаар солих уу гэж байна...” Бүгд хөхрөөд эвхэрч унаад, юун юм зарах болсон гэсэн... Мөн галт тэрэг. Гэхдээ “Москва – УБ”. Хүмүүс юмаа зарчихсан, нутаг руугаа явж байв. Нэг жижиг хотын зогсоолд галт тэрэг ирэхэд орос эмээ өвөө нар монголчуудыг угтан бяцхан наймааныхаа барааг дэлгээд байж байв. Б. маань угаалгын өрөөнийх нь шүршүүртэй кран муудсан байсан тул нэгэн өвгөний зарж байсан шүршүүртэй краныг авахаар мөнгөө өгч гэнэ. Кран 23000, Б. 50000 – ын дэвсгэрт өгч. Өвгөн хариулт өгөх гээд халаасаа ухаж ухаж баадагнан боосон мөнгө гаргаж ирээд зангилааг нь тайлах гэж моонийсон хуруунуудаараа ядсаар байтал галт тэрэг хөдлөх дөхөж. Б. уур нь хүрэн “Пи...да чи...” гэхгүй юу. Гэтэл өвгөн энийг нь “Без сдачи” гэж ойлгоод, “Спасибо, сынок!” гээд мөнгөө буцаагаад хийчихэв. Галт тэрэг ч хөдлөөд эхэлсэн тул Б. маань 50 000 – р кран аваад галт тэрэг рүүгээ гүйсэн гэнэ. Б. маань Санкт – Петербург – д наймаа хийсээр нэлээд удаж. Дүү маань очтол, “Хөгшин чинь нэг орос айлд байгаа, одоо орос хэлэндээ лаг болчихсон шд” гэж. Тэр хоёр дэлгүүр явж гэнэ. Дэлгүүр ороод “ За алив, лаг орос хэлтэй болчихсон юм бол өөрөө яриад юмаа ав” гэж, дүү маань. Б. худалдагчид хандан: -Два сүү, пожалуйста. -Что? -Две сүү. -Что? -Двое сүү. -Что? -Мангар минээ, чи сүү гээд монголоор хэлээд байх юм, молоко гээч ээ, - хэмээн дүү маань хэлж. -Аа, он уймарлаа уймарлаа, хэмээн Б. духаа балбав. Худалдагч бүүр гайхаад нүд нь орой дээрээ гаран: -Кто умер??? Санкт – Петербург. Гудамжинд гар дээрээс нууцаар наймаар хийдэг байсан үе, цагдаа нар барьдаг тул дүү маань Б.- д зарж байсан пүүүзтэй цүнхээ бариулаад өөрөө гар хоосон хүмүүсээс асууж ярьж явсан юм байх. Б. - д “Цагдаа харагдвал бултаарай гэж хэлэхээр чи бушуухан бултаарай” гэж тохирсон юмсанж. Дүү маань нэг оростой, тийм тийм пүүз байна гэх мэтээр ярьж байж. Нөгөө орос нь пүүзний үнэ асуухаар нь дүү маань “Полтора” гэж. Б. суга үсрээд алга болсон гэнэ... Бас нэг сонсож байсан “онигоо” санаанд орлоо. Нэг монгол залуу найздаа ярьж гэнэ: -Хөгшин чинь нэг орос хүүхэнтэй байж байгаад ирлээ. Нөхөр нь цэргийн хүн байсан юм гэнэ, түүнийг хаяаад явсан гэнэ лээ. Тэгэхээр нь би “цэрэг дагахаар тэрэг дага” гэдэг юм даа гэлээ. -Пөөх, чи тэгэж хэлж чаддаг юм уу? -Чадахгүй яахын. -Алив, юу гэж хэлсэн, хэлээдэх л дээ, чи яаж чаддаг юм? -Солдат л гэхгүй юу. |





