|
Хүн бүрт ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг билээ. Өдөр бүр л бид ямар нэгэн юманд найдаж байдаг агаад өчнөөн хүсэл толгойд эргэлдэн өнгөрдөг. Харин хүсэл мөрөөдлөө шивнэвэл биелэх ганц л мөч жилд байдаг гэдэгт дотроо итгэдэг. Үгүй байсан бол юунд ингэж их цаг, мөнгө зарцуулан шинэ жилийн шөнийг угтахаар бэлддэг байх вэ? Хэрэв танд он солигдох мөчид шивнэн дээд тэнгэр рүү илгээх мөрөөдөл байгаа бол мөрөөдөл илгээх дүрмийг мэдэж авах хэрэгтэй. Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.
|